Чимээгүй алуурчид! Судасны бөглөрөл чимээгүй бий болж, үхэлд хүргэнэ, учир нь…

5

Судас нарийссанаас болж цус харвахыг XXI зууны алуурчин гэж зоригтой нэрлэж болно. Хичнээн хүнийг тахир дутуу болгож, хичнээн хүнийг бурхны оронд явуулж байна вэ… Гэхдээ энэ нь өөрөө бий болдог зүйл биш бөгөөд судас бөглөрөхөөс бий болсон үр дүн юм. Тиймээс судас бөглөрөхөөс урьдчилан сэргийлж, цаг хугацаанд түүний аюулыг таних нь чухал билээ.

Энэ удаа яагаад энэ бөглөрөл үүсдэг, түүнээс хэрхэн хамгаалах тухай танд мэдээлэл хүргэе.

 

Судасны бөглөрөл

Гэмтсэн судсыг цус нөжрөх замаар бөглөрөл үүсгэн хамгаалах нь организмын нэг чухал хамгаалалт бөгөөд цус их алдалтаас сэргийлдэг зүйл юм. Гэхдээ янз бүрийн шалтгаанаар энэ бөглөрөл хэт их хэмжээгээр бий болох нь аюултай. Цусан хангамжийн системийн цусны удаан урсгал, цусны өтгөн, судасны хананы зарим гэмтэл зэргээс болж бөглөрөл үүснэ.

Энэ бөглөрөл нь артери болон венийн судас, бүр зүрхэнд ч бий болж болно. Зарим таагүй нөхцөлд энэхүү бөглөрөл нь салж цус харвах шалтгаан болдог билээ. Мөн цусны удаан урсгал нь судас бүдүүрэх өвчний нэг хамтрагч бөгөөд илүүдэл жин, удаан хугацааны хэвтрийн дэглэмээс болж бий болдог байна.

Эрсдэлтэй бүлэгт суугаа ажилтай хүмүүс, хэт их стресстэй (мөрдөн байцаагч, шүүгч, үнэт цаасны дилер) мэргэжилтэй хүмүүс орох ба тэд удаан хугацаагаар нисэх, хэвтрийн байдалд байх зэргээс энэ бүлэгт ордог байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, мөн жирэмслэлтээс  хамгаалах дааврын эм хэрэглэдэг эмэгтэйчүүд бас орно.

Тамхи татдаг эмэгтэйчүүд ч бас анхаарах хэрэгтэй ба никотин нь тромбоксан хэмээх цус нөжрүүлэгчийг сулладаг байна. Бас хатуу хоолны дэглэм барьдаг хүмүүс ч бодох хэрэгтэй ба бага хоол хүнс нь шингэн болон тэжээлийн дутагдалд оруулж үр дүнд цус өтгөрдөг байна.

 

Судас бөглөрөхөөс сэргийлэх

1. Таны өдөр тутмын хоол хүнсэнд цус өтгөрүүлэхийн эсрэг үйлчилгээтэй ногоо их байх ёстой. Энэ нь тоор бөгөөд түүнд байх курмин нь цусны өтгөрөлтийг багасгана. Рутин агуулах ногоон цай нь мөн бөглөрөл үүсгэх зарим ферментийг задалж, хорьдог байна. Туна загас нь цусны өтгөрөлтийг багасгах таурин хэмээх аминхүчлийг агуулна. Мөн шош, далайн хоол хүнс, самар, ногоо сайн хэрэглэ.

2. Биеийн тамираар өдөрт ядаж 30 минут хичээллэж бай. Хэрвээ та суугаа амьдралын хэв маягтай бол бүр сайн хичээллэх хэрэгтэй. Энэ нь биеийн янз бүрийн ачаалал, явган алхах, өглөөний дасгал, бүжиг зэрэг болно. Бага хөдөлгөөнтэй бүх л хүмүүст бөглөрөл үүсэхээс сэргийлэхэд энэ арга нь маш их тустай юм шүү.

3. Ус их уу. Өдөрт 1,5-2,5 литр ус уух нь насанд хүрсэн хүний хэвийн хэмжээ юм. Хэрвээ та кофе уух, тостой хоол идэх дуртай бол энэ зөвлөгөөг заавал дагаарай.

4. Маргарин болон маргарин агуулсан хүнснээс татгалз. Мөн тос ихтэй хоол хүнснээс ч зайлсхийх хэрэгтэй. Учир нь ханасан тос нь цусны өтгөрөлтийг эрчимжүүлдэг байна.

5. Судас бөглөрөлт бий болохоос сайн сэргийлдэг бодис бүхий ургамлууд: гаа, төлөгч өвс, халгай, шар дэр, цагаан уул зэрэг бөгөөд эдгээр цэцгийн цайг уух хэрэгтэй.

6. Жингээ хянаж байх хэрэгтэй. Илүүдэл жинтэй хүний судас бөглөрөх нь элбэг.

Эрүүл судас бөглөрөх нь маш ховор. (цохилт, унах зэргээс үүссэн механик гэмтэл биш бол) Тиймээс та өөрийн хоол хүнс, дэглэмээ хянаж, тамхинаас гарах, болохгүй бол хамгийн бага хэмжээтэй татах хэрэгтэй. Үе үе цусны шинжилгээ өгч, зүрх судасны эмчид үзүүлж бие организмд ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг байнга хянаж байгаарай.

Таны судас бөглөрч байсан эсэх, түүнийг хэрхэн давсан талаараа сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн энэ ашигтай зөвлөгөөг найз нартайгаа сошиалаар хуваалцаарай.

13
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. А. Түвшинжаргал

    А. Түвшинжаргал

    2018/03/29 at 15:16

    Ss

  2. Undrakh Lkhamsuren

    Undrakh Lkhamsuren

    2018/03/30 at 14:26

    үнэхээр аюултай юм б.на лээ

  3. Мөнхзул

    2019/04/02 at 15:30

    Бичил дурантай гуурсаар венийн судсыг зүсэж бүлэгнэлийг соруулаж авадаг юм уу монголд? Хийдэг бол хаана хийдэг бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *