Вирусын эсрэг шилдэг 10 үнэгүй програм

2

Энэ удаа үнэгүй боловч гэртээ ашиглахад тань тохирох шилдэг 10 антивирусын програмуудыг жагсаан гаргалаа.

Ажил болон оффист өндөр үнэтэй вирусын эсрэг цогц үйлчилгээ худалдан авах нь зөв. Гэхдээ ийм хэмжээний мөнгийг гэрийн вирусын эсрэг програмд зарцуулах нь их зардалтай юм. Үнэгүй антивирусын программууд нь таны хувийн компьютерийг хангалттай сайн хамгаалж чадах билээ.

1. AVG AntiVirus Free

Энгийн интерфейс бүхий нэрд гарсан антивирус юм. Системийн хүчин чадлыг тун багаар хэрэглэнэ. Энэ программд AVG Zen гэсэн удирдлагын хэсэг байх ба үүгээр та шаардлагагүй болон аюултай файлыг устгаж, веб удирдлага болон даган мөрдөх боломжийг үгүй болгоно.

Давуу тал: энгийн интерфейс, вирусын сайн сканер

Дутагдалтай тал: фишингийн эсрэг хамгаалалт муу

Windows-д зориулсан AVG AntiVirus Free

macOS-д зориулсан AVG AntiVirus Free

 

2. Avira Free Security Suite

SE Labs лабораториос өндөр үнэлгээ авсан, маш түгээмэл дэлгэрсэн антивирус билээ. Вирусын эсрэг үйлчилгээнээс гадна Protection Cloud хэмээх “үүлэн скан” хийх технологи агуулсан бүтээгдэхүүн.

Давуу тал: вирусын сайн сканер, фишинг болон дэлгэцийн сүлжээний хамгаалалт, нууц үгний менежер зэрэг нэмэлт функцтэй

Дутагдалтай тал: интерфейс нь хэрэглэхэд тохиромж муутай, интернет дэлгүүр дэх үнийн ялгаа мэтийн илүү бүтээгдэхүүн танд тулгах гээд байдаг талтай.

Windows-д зориулсан Avira Free Security Suite

macOS-д зориулсан Avira Free Security Suite

 

3. Bitdefender Antivirus Free Edition

Алдарт Bitdefender-ийн үнэгүй хувилбар юм. AV-Comparatives энэхүү бүтээгдэхүүнийг “2017 оны шилдэг бүтээгдэхүүн” хэмээн зарласан байна.

Давуу тал: аюултай программ хангамжийг илрүүлэх, устгах тал дээр хамгийн шилдгүүдийн нэг ба фишингээс хамгаалдаг, энгийн интерфейс, бага хэмжээний хүчин чадал зарцуулдаг зэрэг юм.

Дутагдалтай тал: үнэтэй хувилбараа бодвол скан хийх хувилбарын тохиргооны боломж нь бага.

Windows-д зориулсан Bitdefender Antivirus Free Edition

 

4. Comodo Internet Security

Энэ нь вирусын эсрэг хамгаалалт, файрвол, антируткит, үүлэн сканер зэрэг олон үйлчилгээтэй жинхэнэ цогц програм юм.

Давуу тал: олон талт, өргөн боломж (энэ нь олон үнэтэй программын адил функц агуулдаг)

Дутагдалтай тал: файрвол нь хэтэрхий идэвхтэй, Comodo Geekbuddy болон Comodo Dragon web Browser зэргийг хэт сурталчлан тулгана.

Windows-д зориулсан Comodo Internet Security

macOS-д зориулсан Comodo Internet Security

Linux-д зориулсан  Comodo Internet Security

 

5. Avast Free Antivirus

Энэ программыг одоо 400 сая хүн хэрэглэж байна. Энэ нь нууц үгний менежер, браузерын өргөтгөлтэй антивирус. Мөн вирусын эсрэг анхааруулгыг хааж тоглоом тоглоход ямар ч саадгүй болгох технологи юм. Үүнээс гадна энэ программ ачааллын диск бий болгож, Wi-Fi сүлжээ хэр аюулгүйг хянах боломжтой.

Давуу тал: үнэгүй боловч маш олон талын үйл ажиллагаа, үнэгүй бүтээгдэхүүнтэй, шилдэг үүлэн скан, руткит болон фишингийн эсрэг хамгаалалттай.

Дутагдалтай тал: үнэтэй хувилбарыг худалдаж авахыг байнга сануулна

Windows-д зориулсан Avast Free Antivirus

macOS-д зориулсан Avast Free Antivirus

 

6. Kaspersky Free

Бүх л рейтингэд хамгийн өндөр байр эзлэх алдартай компанийн үнэгүй антивирус. Хэдийгээр хялбаршуулсан, хөнгөн хувилбар боловч гэрийн нөхцөлд ашиглах бүх л зүйлүүд бий.

Давуу тал: хүчирхэг вирусын сканер, сүлжээний хамгаалалт, энгийн интерфейс, фишингийн эсрэг үр дүнтэй хамгаалалт

Дутагдалтай тал: скан хийх хурд удаан, Kaspersky Secure Connection VPN-ий санал болгож буй үнэгүй хувилбар нь траффикийн зарим нэг хязгаарлалттай.

Windows-д зориулсан Kaspersky Free

 

7. Panda free Antivirus

Panda free Antivirus нь ачааллын диск бий болгож түүнийхээ тусламжаар вируст гэмтсэн системийг шинэчилж болно. Мөн вирусын тухай анхааруулгыг хааж болох “тоглолтын режимтэй”.

Давуу тал: USB хамгаалалтын хэрэгсэлтэй, тохируулах боломжтой скан, ачааллын диск бий болгоно

Дутагдалтай тал: удаан, хүчин чадал их хэрэглэнэ

Windows-д зориулсан Panda free Antivirus

 

8. 360 Total Security

Хятадын энэхүү үнэгүй вирусын эсрэг программ нь 3 вирусын эсрэг программ хангамжийн эх үндэстэй юм: Bitdefender, Avira болон өөрийн Qihoo. Вирусын эсрэг сканаас гадна сүлжээний аюулгүй байдлыг хянах боломжтой.

Давуу тал: тохируулах боломжтой хамгаалалтууд

Дутагдалтай тал: янз бүрийн эргэлзээтэй “сайжруулах”, “ цэвэрлэх“ гэх мэтийн функцүүд их

Windows-д зориулсан 360 Total Security

macOS-д зориулсан 360 Total Security

 

9. Sophos Home

Хоёр хэсгээс бүрдэнэ: веб байдлаар хийгдсэн удирдлагын самбар байх бөгөөд бодит цагаар скан хийнэ. Энэ нь энгийн болон аюултай программаас хамгаалах ба эцэг эхийн хяналт бий болгож, веб-интерфейсийн тусламжтайгаар алсаас удирдах боломжтой.

Давуу тал: фишингийн эсрэг сайн хамгаалалт, эцэг эхийн хяналт, сайтын шүүлтүүр

Дутагдалтай тал: вебээр дамжуулан антивирус удирдах гэдэг тун эргэлзээтэй хэлбэр.

Windows-д зориулсан Sophos Home

macOS-д зориулсан Sophos Home

 

10. Windows-ын хамгаалалт

Microsoft Security Essentials байсаар байхад гадны хамгаалалт суулгах хэрэг байна уу? Энэ нь Windows 10-д орсон стандарт антивирус юм. Хэрвээ та арай өмнөх үеийн Windows хэрэглэдэг бол Security Essentials-ийг тусад нь суулгаж хэрэглэж болно.

Давуу тал: тун боломжийн хамгаалалт, системийн ажлын явцад ямар ч нөлөөгүй

Дутагдалтай тал: цөөн тооны функц

Windows-ын хамгаалалт

 

Энэ бүхнээс харахад вирусын эсрэг үнэгүй программ хангалттай бөгөөд өөртөө тохирсныг нь сонгож авах бүх л боломж байна. Хэрвээ та шалгагдсан, түгээмэл дэлгэрсэн антивирус авах сонирхолтой бол AVG юм уу Avast Free Antivirus сонго. Хэрвээ том компанийн бүтээгдэхүүнд итгэдэг бол Kaspersky Free, Bitdefender Antivirus Free Edition илүү тохиромжтой. Харин иж бүрэн үйлчилгээ таалагддаг бол Sophos Home, 360 Total Security, Comodo Internet Security, Avira Free Security Suite нь танд тохирох болно.

43
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/03/31 at 00:57

    Windows defender hog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *