Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ

3

Хүнсний мөнгөлөг цаасгүй гал тогоотой эзэгтэй гэж байхгүй биз ээ. Харин энэ цаасыг зөвхөн хүнсний зориулалтаар ашиглаад зогсохгүй таны төсөөлж байгаагүйгээр өргөн хэрэглээнд ашиглаж болох ажээ.

1. ААА батерейг АА болгон хувиргах

Хэрвээ танд зөвхөн ААА батерей байгаад АА батерей яаралтай хэрэг болоод байвал мөнгөлөг цаас таны жижиг батерейг уртасгаж өгнө.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 2

2. Зэв арилгах

Ямар нэгэн төмөр гадар эсвэл ванн, гоожуурын гадаргуу зэвэрсэн байвал мөнгөлөг цаасаар сайн арчаарай, зэв арилах болно.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 4

3. Мөнгөн эдлэлийг өнгө оруулах

Дунд зэргийн саванд бүлээн ус хийж 3-4 хоолны халбага сод нэмнэ. Усандаа хэрчим фольга цаасаа хийнэ. Усанд хийсэн мөнгөлөг цаас зөөлөрсний дараа мөнгөн эдлэлээ усанд хийж хэсэг байлгасны дараа таны мөнгөн эдлэл шинэ мэт гялалзах болно.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 3

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 5

4. Юүлүүр болгох

Нарийн амсартай саванд ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол мөнгөлөг цаасаар юүлүүр хийж юүлээрэй.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 7

5. Маш их бохирдолтой сав суулга цэвэрлэх

Таны хоолны сав маш их тостой эсвэл түлэгдсэн бол фольга цаасыг бөөрөнхийлж сав угаагч болгон ашиглаарай.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 6

6. Хувцас зайлагчийн оронд

Угаалгын дараа хувцас тань цахилгаанжаад байвал атгасан гарын хэмжээтэй базсан мөнгөлөг цаасыг хувцастай цуг угаалгын машинд хийж эргүүлээрэй. Таны хувцас одоо цахилгаанжихгүй.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 8

7. Хайч хурцлах

Мөнгөлөг цаасыг хэд хэд нугалаад хайчилна. Хайчилсан тоогоор хайч хурцлагдах болно.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 9

8. Тавилга зөөх

Хэрвээ та тавилгынхаа байршлыг өөрчлөх гэхээр дийлэхгүй хөлөнд нь үнэтэй наалт авч зөөх хэрэгтэй болоод байна уу? Мөнгөлөг цаасаа тавилгынхаа хөлөнд углаж тавилгаа асуудалгүй зөөж болно.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 11

9. Түлэгдэхээс сэргийлэх

Шарах гэж буй хоолныхоо ирмэгийг мөнгөлөг цаасаар дараарай.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 10

10. Аялалын хоол

Мөнгөлөг цаасаар завин хэлбэртэй таваг бэлдэж дуртай хоолоороо дүүргээрэй. Мөнгөлөг цаасанд ороосон хоолоо ил гал дээр болгоход маш амттай бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Хүнсний мөнгөлөг цаасны 10 ашигтай хэрэглээ 1

20
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Borchuluun Dugarjav

    Borchuluun Dugarjav

    2015/11/11 at 19:27

    Хөнгөн цагааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний тухай судалгааны ажил нийтлэгдэх болсон Энэ сэдвээр ГҮҮГЛЭ дэнэ биздээ. Энд нэгэн мэдээлэл үлдээв: https://www.youtube.com/watch?v=zuF8bPU0kUg

  2. Borchuluun Dugarjav

    Borchuluun Dugarjav

    2015/11/11 at 20:38

  3. Borchuluun Dugarjav

    Borchuluun Dugarjav

    2015/11/11 at 20:41

  4. Зочин

    2015/11/12 at 05:47

    Сэтгэгдэл *ХООЛ ХҮНСНЭЭС БУСАД ЗҮЙЛД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА.

  5. Зочин

    2015/11/12 at 14:55

    Сэтгэгдэл баярлалаа.сонирхолтой л юм.,

  6. Зочин

    2015/11/12 at 18:18

    Мөнгөлөг цаас угаасаа шарах шүүгээнд хоол хийхэд зориулсан байдаг биз дээ. Энд мөнгөлөг цаас ашиглан хоол шарах тухай ярьж байна. Наад бичлэг чинь хийжүүлсэн ундааны тухай ярьж байна.

  7. Зочин

    2015/11/17 at 09:31

    Сэтгэгдэл * Донжийг нь тохируулвал хэрэгтэй мэдээлэл байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *