Бэлтгэл сургуулилт хийсний дараа хийж болохгүй 8 зүйл. Хэрвээ та дасгал хийгээд байгаа боловч биед өөрчлөлт гарахгүй байгаа бол үүнийг мэдэж авах хэрэгтэй

0

Спортоор хичээллэх, гэхдээ бүр тогтмол хичээллэх – энэ бол маш том амжилт. Бэлтгэл сургуулилтаас мэдээж ямар нэгэн үр дүнг та хүлээнэ, гэтэл бие махбод таны хүссэн өөрчлөлтийг гаргахгүй хүлээлгэсээр л… Магадгүй бие махбод бэлтгэл сургуулилтад бэлэн биш байж болно, эсвэл энэ нь өөр асуудалтай холбоотой ч байж болох юм.

Бидний тэр болгон анхаарал хандуулдаггүй ямар энгийн дадал зуршил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг авч үзэцгээе. Эдгээр нь спортоор хичээллэх бидний зүрх сэтгэлийг мохоож, хүрэхээр зорьж буй үр дүнд сөргөөр нөлөөлөх ажээ.

Бэлтгэл сургуулилт хийсэн хувцсаа солихгүй явах, бас гэртээ очиж шүршүүрт орох

© Depositphotos, © Depositphotos

Спортоор хичээллэсний дараа шууд хувцсаа солих нь ойлгомжтой хэрэг боловч бүх хүмүүс тэгдэггүй ажээ. Бэлтгэлийн хувцастайгаа гадуур явж хооллох, машиндаа суугаад гэртээ харих, эсвэл спорт заалнаас гараад гялс нэг ажил амжуулж явдаг байна.

Хувцас бохир муухай харагдаж хөлс үнэртэхгүй байгааг (орчин үеийн синтетик ихэнх материалууд олон удаагийн хэрэглээний дараа цэвэрхэн харагдсан хэвээр байдаг) нян үржээгүй гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ, чийгтэй синтетик даавуунд нян маш амархан үрждэг юм. Тийм ч учраас цаг тухайд нь хувцсаа солихгүй бол батга, мөөгөнцөр, арьсны хурц цочрол зэргийн шалтгаан болох талтай.

Боломж нь байдаг бол бэлтгэлээс гарч ирэнгүүтээ шууд шүршүүрт орж, тэндээ хувцсаа сольж өмсөөрэй. Гэртээ очоод хувцас солих тухай мартах хэрэгтэй.

 

Яарч сандардаг – бие махбодыг бэлтгэлээс тайван байдалд оруулах боломжийг олгодоггүй

© Depositphotos, © Depositphotos

Бэлтгэлээс өмнө биеэ халаах, сунгалт хийх ёстой гэдгийг бид бүгд сайн мэднэ. Бас нэгэн ойлголт бий, энэ бол сэрүүцүүлэх буюу спортоор хичээллэсний дараах халаалт юм. Зүрхний цохилт, цусны эргэлт болон тунгалгийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа очих ёстой. Спортоор хичээллэчихээд ажилдаа яаран гүйсэн бол булчин, судас хэвийн байдалдаа эргэж орж чадахгүй. Энэ нь эрүүл мэндийн асуудалд хүргэх аюултай.

Толгой эргэнэ, булчингаар өвдөнө, бэртэл гэмтэл авах нь амархан болно, жишээ нь хөлөө ч гэмтээж болзошгүй. Тийм учраас спорт зааланд үлдээд хэдэн минут ч болов тайвшруулах дасгал аажим хийгээрэй, мөн, амьсгалын дасгалууд нэн тустай.

 

Саунд суудаг

Спортоор хичээллэж байхдаа бид их хэмжээний шингэн алддаг, харин бие махбод өөрөө шингэний тэнцвэрт байдлаа аль болох хурдан нөхөх зохион байгуулалттай. Эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийсний дараа саунд суух юм бол хүн илүү их шингэн алдана, үүний үр дагаварт бодисын солилцоо удааширна, өөхний хуримтлал байрандаа үлдэнэ. Тэгээд ч булчингийн масс удаан авдаг юм.

Үүнээс гадна саунд суусны дараа бие махбод илүү их стресстдэг, зүрх, бөөрний үйл ажиллагаа доголдож өвчилж эхэлдэг. Тийм учраас саунд дараа өдөр суух нь илүү үр дүнтэй. Хэрвээ бэлтгэл хийсэн өдөр зайлшгүй саун орохоос өөр аргагүй бол ядаж цаг гаран болсны дараа дундаж хэмийн саунд суухыг хичээгээрэй.

 

Бэлтгэлийн дараа унтдаг

© Depositphotos, © Depositphotos

Нойр – бие махбодыг эрч хүчээр сэлбэх чухал зүйл, харин спортоор хичээллэсний дараа бол нэг их сайшаалтай зүйл биш юм. Маш энгийн шалтгаантай: бэлтгэл сургуулилтын үеэр бодисын солилцоо идэвхжиж калори шаталт түргэсдэг, харин нойр энэ явцыг удаашруулна. Тэгээд ч бэлтгэлийн дараа шууд унтах нь зүрх судасны системийг эрсдэлд оруулах аюултай. Бие махбод өөрийн тайван байдалдаа орсон цагт л нойр зүрхний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй. Спортоор хичээллэж дуусаад цаг гарны дараа л хүний бие махбод хэвийн байдалдаа эргэж ордог. Тиймээс бэлтгэл сургуулилтын дараа тайван зугаалах нь илүү үр дүнтэй.

 

Өлсөхөөр шийддэг

Дасгалжуулагчид энэ тал дээр санал бүгд нийлдэг: хэрвээ та турахыг хүсэж байгаа бол бэлтгэлийн дараа өлсөх огт хэрэггүй. Хагас цаг спортоор хичээллэсэн хүн заавал шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ёстой, ингэж байж булчингийн сулралд орохгүй.

Энэ нь ялангуяа хүнд хэцүү бэлтгэл хийсэн хүмүүст хамааралтай – эрч хүч ихээр шаарддаг дасгал сургуулилтын дараа заавал хооллоно. Хооллох гэдгийг хүндээр хүлээж авах хэрэггүй, уураг мөн хурдан шингэх нүүрс ус агуулсан хөнгөн зууш идэхийг хичээгээрэй. Эдгээр шим тэжээлтэй хоол хүнс нь гликогений нөөцийг нэмэгдүүлж цусанд амино хүчлийг тээвэрлэж өгдөг. Чухам нүүрс-усны тухайд ярьж байна (жишээ нь, гадил эсвэл овьёос). Нүүрс ус болон өөх тосны тухайд яриагүй – бялуу, шоколад зэргээс татгалзана. Өөх тос нь хоол боловсруулалтыг удаашруулдаг, тэгэхээр бэлтгэлийн дараа хүнд хоол идвэл жин л нэмэгдэнэ гэсэн үг юм.

 

Гараа угаалгүй нүүрэндээ хүрдэг

© Depositphotos

Спорт заалнаас гараад нүүрэндээ гараараа хүрэх – хийхээс зайлсхийх ёстой үйлдэл. Спорт тоног төхөөрөмж, хэрэгслүүд нь төрөл бүрийн нян үржих газар, тиймээс спорт заалнаас гараад л шууд гараа угааж заншаарай. Эсвэл нүүрээ цэвэрхэн алчуураар арчиж байхыг зөвлөе.

Нүүрний эмзэг арьс спорт заалны төрөл бүрийн нянд өртөмтгий. Тиймээс амархан үрэвсэж цочирдог.

 

Хурдан хэмнэлтэй хөгжим сонсдог

© Depositphotos

Хэмнэлтэй дуу хөгжим сонсож байгаад дасгал хийхэд илүү хөгжилтэй, хурдан болж өнгөрдөг, гэхдээ илүү тайван орчинд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй ажээ. Бие махбод тайван байдалд шилжинэ – бие махбод эрч хүчээр амархан сэлбэгдэнэ гэсэн үг. Бэлтгэл сургуулилтын дараа тайван дуу хөгжим сонсвол зүрхний цохилт богино хугацаанд хэвийн байдалдаа эргэж ордог, мөн кортизолын түвшин ч амархан буурна. Энэ нь бидний хувьд сайн зүйл болж байгаа юм, яагаад гэвэл уг даавар турахад саад учруулдаг ажээ. Бэлтгэлийн дараах сэтгэл зүйн тайван байдал бие галбирт эерэгээр нөлөөлдгийг мартаж болохгүй.

 

Хэтэрхий халуун шүршүүрт орох

Бэлтгэл сургуулилтын дараа ордгоосоо арай хүйтэвтэр шүршүүрт орвол таны арьс, булчин танд талархах болно. Хүйтэвтэр ус нь булчин зангирахаас хамгаална, мөн булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлдөг, хүчний бэлтгэлийн дараа бие махбод амархан сэргэнэ. Гэхдээ шууд хүйтэн усанд “шумбаж” болохгүй шүү, бүлээн усанд ороод хэмийг нь аажим багасгаж биеэ дасгах хэрэгтэй.

Үүнээс гадна бага хэмтэй ус нь хөлсөнд цочирсон байгаа арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хүйтэвтэр ус арьсны нүхийг тэлэхгүй тул нянг арьсны гүнд орох боломжийг олгохгүй, өөрөөр хэлбэл батга, тууралт гарах эрсдэлийг эрс багасгаж байгаа юм.

Та бэлтгэл сургуулилтын дараа юу хийдэг вэ? Спорт зааланд явсан үр дүнгээ бататгахын тулд бас бие махбодоо тайвшруулахын тулд та ямар арга хэмжээ авч байна?

41
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Adiya

    2021/01/05 at 11:05

    Bayrlala mash shn zuvluguu bnaa.usvur nasnii huuhedtei humuus murdlug blgohoor ym bnaaa

  2. Ikhee

    Ikhee

    2021/01/06 at 19:28

    Enhjinnahahah

  3. Эрдэнэмөнх Э.

    Эрдэнэмөнх Э.

    2021/01/06 at 19:36

    Ч. Мөнх-Эрдэнэ😂😂😂

  4. Н. Батзориг

    Н. Батзориг

    2021/01/06 at 23:29

    Tsegi Unc

  5. Анура

    Анура

    2021/01/07 at 10:04

    Zol Zya Za Ya Nomiok

  6. Ц. Энхбат

    Ц. Энхбат

    2021/01/07 at 23:12

    Xaaa yhssn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *