Киану Ривз жүжигчний карьераа эхлүүлснээс хойш өдий хүртэлх хугацаанд дүр төрхөө ямар их өөрчилснийг харуулах 15 гэрэл зураг

0

Дуртай жүжигчнээ өдөр бүр телевизээр хардаг бол та магадгүй түүнийг хэрхэн өөрчлөгдөж буйг төдийлөн анзаардаггүй байж мэдэх юм. Харин түүний дөнгөж олны танил болж эхэлж байх үеийн зурагтай өнөө үеийн төрхийг нь харьцуулан харвал ямар их өөрчлөгдсөн гэдгийг нь хялбархан анзаарах биз ээ. Харин Киану Ривзийн хувьд цаг үргэлж л үзэгчдийнхээ хайртай жүжигчин байсаар ирснийг гэрчлэх 15 зургийг танд толилуулж байна.

1. 1984

© Shooting Star/Sipa USA/East News, © Shooting Star/Sipa USA/East News

1984 онд Киану Ривз Канадын Телевизүүдийн Нийгэмлэгт сурвалжлагч хийдэг байв. Тухайн жилдээ тэрээр жүжигчний гараагаа эхэлж Hangin’ хэмээх бүтээлд тогложээ. Энэ нь ч түүний хувьд чамгүй сайн эхлэл байв.

 

2. 1987

© Aaron Rapoport / Corbis Historical / Getty Images

Киану театрт туслах жүжигчин хийх болов. Түүнчлэн 1985 онд Кока Коланы сурталчилгаанд ч тоглоод амжсан байна. Ийнхүү тэрээр 1986 онд Петер Марклын бүтээл “Youngblood” кинонд тоглосноор түүний дэлгэцийн кино урлагийн замнал эхэлжээ. Тухайн үед түүнийг сэтгэл татам, энгийн нэгэн хэмээн тодорхойлж байв.

 

3. 1991

© EAST NEWS

1991 онд Ривз “Bill & Ted’s Bogus Journey” хэмээх кинонд гол дүр бүтээж, “Bill & Ted’s Excellent Adventure” кинонд ч тоглоод амжив. Шүүмжлэгчдийн зүгээс ч түүнийг өндрөөр үнэлж эхэлсэн жил байв. Тухайн жилээс эхлэн тэрээр насанд хүрсэн хүний дүр бүтээж эхлэв.

 

4. 1994

© 20TH CENTURY FOX / Album/EAST NEWS

Түүний урлагийн замнал тун амжилттай байж олон улсын тавцанд нэр алдар нь өдрөөс өдөрт түгэж эхлэв. 1994 онд тэрээр Сандра Буллокын хамтаар “Speed” кинонд тоглов. Тэрээр тус кинонд бүтээсэн цагдаагийн дүрдээ орохын тулд үсээ хусч, 2 сарыг бэлтгэл хийхэд зарцуулан, булчингийн масс нэмж байв.

 

5. 2000

© EAST NEWS

1994-2000 оны хооронд Киану “Johnny Mnemonic”, “A Walk in the Clouds”, “Chain Reaction”, “The Devil’s Advocate” зэрэг олон кинонуудад дүр бүтээснээс хамгийн амжилттай нь “The Matrix” байлаа. Энэ цаг үеэс л Киануг дэлхий даяар шүтэн биширч, хайрлах болсон билээ.

Урлагийн замнал нь дардан байсан ч хувийн амьдрал нь төдийлөн аз жаргалтай байсангүй. 1999 оны сүүлээр Ривзийн найз охин Феннифер Сим 8 сартай жирэмсэн байхдаа зулбав. Удалгүй хосууд хоёр тийш болжээ.

 

6. 2001

J. P. Aussenard / Staff

2001 оны 4-р сарын 2-ны өдөр Ривзийн хуучин найз бүсгүй авто машины ослоор өөд болов. Энэ явдал түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж, түүний ертөнцийг харах өнцгийг нэг мөр өөрчлөв.

Киану инээдмийн романтик төрлийн кинонд дүр бүтээж эхлэв. Тухайлбал тэрээр Шарлиз Тероны хамтаар “Sweet November” кинонд тоглосон билээ.

 

7. 2002

© EAST NEWS

2002 онд түүний “Dogstar” рок хамтлаг тарснаар Ривзийн хөгжмийн замнал дуусав. 2002 онд дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй бөгөөд дараа жил нь “The Matrix” киногоороо эргэн ирсэн билээ.

 

8. 2005

© ASSOCIATED PRESS/East News

2005 онд Ривз ихээхэн дуулиан шуугиантайгаар “Constantine” кинонд тоглов. Тус киноны нийт ашиг орлого дэлхий даяар 230 сая долларт хүрч байв. Харин шүүмжлэгчдийг зүгээс түүнийг сайшаасан, өөлсөн олон янзын сэтгэгдлүүд нийтэлж байжээ.

 

9. 2008

© APP / REPORTER / East News

Ривзийн хувьд 2008 он төдийлөн амжилттай байгаагүй юм. Найруулагч Давид Айэрын гэмт хэрэг, триллер төрлийн “Street Kings” кинонд тоглосон боловч шүүмжлэгчид түүнийг сонирхолгүй, ямар ч хувиралгүй хэмээн шүүмжилжээ.

 

10. 2009

© face to face / REPORTER / East News

2009 онд тэрээр Александра Гранттай учирсан бөгөөд хожим хамтдаа хоёр ч ном бичсэн билээ. Үүнээс хойш Ривз хувийн амьдралаа 2019 оны 11-р сар хүртэл олон нийтээс нууж, чимээгүйхэн амьдарсан билээ.

 

11. 2010

© BIGPICTURESPHOTO.COM/EAST NEWS, © BIGPICTURESPHOTO.COM/EAST NEWS

2010 онд Ривзийн цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр гуниглан суугаа зураг интернэтэд мийм болов. Тухайн жилийн 6-р сарын 15-ны өдрийг түүний шүтэн бишрэгчид “Цовоо байгаарай Киану” хэмээх өдөр болгон зарлав.

 

12. 2012

© face to face aktuell / Reporter / East News

2011 онд тэрээр Александра Грантын хамтаар “Ode to Happiness” хэмээх ном бичив. Харин 2012 онд тэрээр “Side by Side” нэртэй баримтат бүтээлд тоглов. Мөн “Generation Um…” хэмээх драмад дүр бүтээсэн ч хүчтэй шүүмжлэлд өртжээ.

 

13. 2013

© AP/East News

2013 онд тэрээр “47 Ronin” кинонд тоглож Японд нээлтээ хийсэн ч бүтэлгүйтэв. Тус киноны талаарх үзэгчдийн сэтгэгдэл тийм ч таатай биш байсан тул Universal Pictures кино компани тус киноны сурталчилгааг ч багасгав.

 

14. 2014

© Rodrigo Reyes Marin/AFLO/EAST NEWS

2014 онд бол түүний амьдралын чухал он жилүүдийн нэг байв. Тэрээр “John Wick”-ийн дүрд тоглосноор түүний жүжигчний замнал дахин сэргэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг тулаант киноны төрөлд албан ёсоор эргэн ирснийг мэдэгдэж байв.

 

15. 2019

© Invision/Invision/East News

2019 онд Киану Ривз олны өмнө Александра Гранттай хөтлөлцөн явж буй нь олон нийтийн сүлжээгээр цацагдав. Түүний шүтэн бишрэгчид нь түүнийг ганц бие амьдралаа эцэслэж буйд нь туйлын таатай хандаж байв.

Танд Киану Ривзийн аль төрх илүү таалагдаж байна вэ? Түүний тоглосон хамгийн дуртай кино чинь ямар кино вэ?

5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Janchiv Myagmar

    Janchiv Myagmar

    2021/01/04 at 22:25

    Гайхалтай жүжигчин….

  2. Oogii Sainaa

    Oogii Sainaa

    2021/01/04 at 23:43

    Hairtai shu 😍❤️💋

  3. Sansar Bayarjargal

    Sansar Bayarjargal

    2021/01/06 at 05:40

    Hunii zaluu nas hamgiin saihan bh yum aa. Bur tsaanaasaa tsog zolbootoi, nudendee galtai, nuurendee tsogtoi bh yum.

  4. Erka Utd

    Erka Utd

    2021/01/06 at 20:01

    Haluuhan sxn hair mini ee ❤

  5. Luvsandorj Luvsandagva

    Luvsandorj Luvsandagva

    2021/01/07 at 04:56

    Street dogs дээр үнэн галзуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *