Туршлагатай эцэг эхчүүд нялх хүүхдэдээ зориулж хэзээ ч худалдаж авдаггүй 9 бараа бүтээгдэхүүн

0

Гэр бүлд хоёр биш гурван хүүхэд болоод ирэхээр баяр хөөр авчраад зогсохгүй давхар стресст оруулдаг. Эцэг, эхчүүд мэдээллийн энэ их урсгалтай эрин үед хөл алдаж хүүхдэдээ чухам юу хэрэгтэй байгааг ойлгохоо байдаг. Юуны түрүүнд хүүхдэд юу худалдаж авч өгөх ёстой, мөн бүр эсрэгээрээ юунд мөнгөө дэмий зарцуулж байгаагаа яаж ойлгох вэ?

Бид хэд хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн эцэг, эхчүүдийн туршлагаас судалж хүүхдийн ямар бараа огт хэрэггүй болохыг, мөн яагаад тухайн бараанд мөнгө үрэх шаардлагагүй болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд биднийг бонус бараа хүлээж буй.

Живх солих тусгай ширээ

© depositphotos

Живх солих ширээ нь өөрөөсөө намхан хамгаалалттай тул хүүхдийг унахаас хамгаалдаг гэж үздэг. Харин статистик тооноос харахад уг ширээг буруу бэхэлснээс болж жилд ойролцоогоор 5500 хүүхэд бэртэл авдаг байна. Үүнээс гадна амьдралын туршлагаас харахад хүүхдийг орон дээр тавиад живхийг нь соливол илүү найдвартай бөгөөд тухтай гэж олон ээж нар үзжээ. Орон дээр хэвтэж байгаа хүүхдэд эргэх орон зай хамаагүй их байх болно.

 

Нялх хүүхдэд зориулсан жин

© depositphotos

Хөхүүлээд л хүүхдийнхээ жинг үзэх ээж хүүхдээ хангалттай хооллож чадсангүй гэсэн сэтгэл зовнил төрдөг. Энэхүү илүү стресс хөхний сүүний хэмжээнд шууд л сөргөөр нөлөөлнө. Хүүхдийн живх дүүрэн, жингээ тогтмол бага багаар нэмээд байгаа бол хүүхдийн жинг заавал 2 цаг тутамд үзэх ямар хэрэг байна вэ? Энэ хугацаанд нялх хүүхэд 20-30 грамм л нэмэгдсэн эсвэл хасагдсан байх нь ойлгомжтой.

 

Гоёлын оймсон гутал

© depositphotos

Нялх жоохон хүүхдэд гоёлын оймсон гутал өмсгөсөн байхад өхөөрдөм харагддаг. Харин амьдрал дээр ямар ч хэрэгцээгүй эд. Оймсон гутал нь бяцхан хөлнөөс нь сугарч алга болно эсвэл шүлстэйгээ холино. Тэд чинь хөлөө амандаа хийх дуртай хүмүүс шүү дээ.

 

Хүүхдийн хоолны хэрэгсэл

© depositphotos

Жижигхэн хуванцар аяга, халбага хүүхдэд амар байдаг, гэхдээ заавал худалдаж авах ёстой хэрэгсэл огт биш. Хүүхдийг жирийн цайны халбагаар өдөр тутамд хооллоод байж болно. Хуванцрыг бодвол төмөр халбага эдэлгээ сайн даана.

 

Манеж

© depositphotos

Эцэг эхчүүд олон шалтгаанаар манежийг өргөн хэрэглэдэг. Жишээ нь, хэсэг хугацаанд харах хүнгүй үлдэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс манежид орхино. Эсвэл хязгаарлагдмал орон зайд олон тоглоом хийж хүүхдийг саатуулдаг. Европын Холбооны Хүүхдийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах удирдамжид дурдсанаар бол торон ханатай манеж нь хүүхдийг боох аюултай, хэрвээ манеж нурсан тохиолдолд хүүхдийн толгой гацна гэж анхааруулжээ.

 

Салфетк халаагч

© first_timemom

Салфетк халаагч – хүүхдийн бєгс болон нурууг арчих салфеткны хэмийг бүлээн байлгах зориулалттай орчин үеийн төхөөрөмж. Мэдээж бүлээн салфетк хүйтнээс таатай байх нь ойлгомжтой, гэхдээ үүнгүйгээр өмнө нь болж л байсан. Сайнаар төсөөллөө гэхэд энэ төхөөрөмжийг та хэдхэн сар л хэрэглэнэ.

 

Хэрэглэсэн живхний хогийн сав

© depositphotos, © depositphotos

Хэрэглэсэн живхний хогийн сав – ер нь бол зүгээр л хогийн сав, живх солих ширээнд бэхлэгддэг эд. Таг сайтай болохоор живхний эвгүй үнэрийг гадагшлуулахгүй барина. Гэхдээ энэ зүйлд мөнгөө үрсэн эцэг эхчүүд огт хэрэггүй бараа гэж үзжээ. Үүнээс гадна энэ төрлийн хогийн сав нь тусдаа хогны уут хийх хэрэгтэй, өөрөөр хэлбэл бас л нэмэлт зардал гаргана гэсэн үг.

 

Хүүхдийн өвдгөвч

© shutterstock

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангахыг хичээх нь мэдээж. Хүүхдийн даавуун өвдгөвч нь идэвхтэй мөлхөж эхлэхэд өвдгийг нь хамгаалах зориулалттай. Гэхдээ хэрвээ танай гэр хуучирсан бас энэ тэндээ хагарсан шалтай биш л бол хүүхдэд өвдгөвч огт хэрэггүй юм.

 

Бонус: соосог

© depositphotos, © depositphotos

Соосог, угж хєхєж үзээгүй хүүхэд гэж бараг байхгүй болов уу? Гэхдээ энэ төрлийн бараа сонгохдоо илүү оосор, чимэггүйг авахыг хичээгээрэй. Харамсалтай нь, статистик тооноос харахад эдгээр зүйлс нь хүүхдийн хоолой боох, гэмтээх аюултай ажээ. Тиймээс стандарт хувилбарыг сонгоорой – жижигхэн бариултай соосог.

Хүүхдийн ямар бараа худалдаж авах хэрэггүй гэж та боддог вэ? Эсвэл эсрэгээрээ ямар бараа бүтээгдэхүүн таны амьдралыг хөнгөвчилсөн бэ? Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

27
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dagiimaa Dagiimaa

    Dagiimaa Dagiimaa

    2021/01/06 at 11:30

    Negign ch hudaldaj awj bgagvi yum bna

  2. Enh-Erdene Ulambat

    Enh-Erdene Ulambat

    2021/01/06 at 14:15

    Bat-Erdene Ulambat

  3. Odongoo Erdenebaatar

    Odongoo Erdenebaatar

    2021/01/06 at 15:54

    за бүүр яаааг үнэн. яг эхний тэр хүүхэд хуурайлдаг тусгай ширээг төрөхөөс нь өмнө авах гэж өчнөөн хайж билээ аваагүй нь болсон юм. бас тэр манеж огт хэрэггүй.

  4. Rain Cloud

    Rain Cloud

    2021/01/06 at 17:39

    Nomuun Émìlyá

  5. Zarim ni ch yhuu unen, ghdee ihenh ni nariin aaw eej nart zoriulsan zivolgoo shig sanagdlaa

  6. Tumen Minsel

    Tumen Minsel

    2021/01/07 at 02:22

    Ёстой мөнгө барсан эд. Манеж ялангуяа. Хаях хэцүү, байх хэцүү.

  7. Muna Muna

    Muna Muna

    2021/01/07 at 17:15

    Г. Энхзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *