Саятнуудын баримталдаг 10 дүрэм: юунаас эхэлж, юунаас зайлсхийх вэ?

1

Мөнгөний төлөө ажил хийх хэрэггүй. Мөнгө таны ажлыг хийг.

Хэрвээ та саятан болохыг хүсэж байгаа бол зарим нэг дүрмийг баримтлах ёстой гэж бизнес эрхлэгч, саятан, Entrepreneur сэтгүүлийн “Залуу саятнууд” төслийн оролцогч Дэниел Элли үзэж байна.

Дэлхийн олон улсууд надаас хэрхэн саятан болох талаар зөвлөгөө авахыг хүсдэг. Тэдний туршлага харилцан адилгүй, нас, шашин, арьсны өнгө, үзэл бодол бүгд өөр. Тэд мөнгийг зорилгодоо хүрэх эх сурвалж хэмээн хардаг.

Ихэнх хүмүүс сая сая доллартай болохыг хүсдэггүй, харин сая саяар нь үрэхийг хүсдэг. Мөнгө өөрсдийг нь аз жаргалтай болгоно гэж боддог бөгөөд аз жаргалын нууц нь өөрөө саятан болохын тулд урагшлах хөдөлгөөнд оршиж буйг тэд ухаарч ойлгодоггүй.

Надаас байнга асуудаг асуулт бол: “Саятан болох замаа эхлүүлж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ?” Тийм ээ! Хэрвээ та дараах 10 хуулийг дагаж мөрдвөл таныг зөв замд хөтөлнө гэж бодож болно.

1. Мөнгөний төлөө бүү ажилла

Хэрвээ та зөвхөн мөнгөний төлөө ажиллаж байгаа бол мөнгө таны төлөө ажиллахгүй. Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх тал дээр ажиллах нь илүү зөв. Мөнгө олох – эдгээр чадварыг хөгжүүлэхийн сөрөг үр дагавар. Та хэдий мэргэшсэн байна төдий хэмжээгээр эдийн засгийн шатаар дээш ахих болно (хэрвээ таны мэргэжлийн тааз намхан биш бол шүү дээ).

Мөнгөний төлөө ажиллаж байгаа хүмүүс мөнгөний боол болдог. Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс нь мөнгөө хянаж сурдаг байна. Мөнгөтэй харьцаж сурна гэдэг чинь өөрөө бас нэг том чадвар. Хэрвээ та өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж чадаж байвал төлбөрөө төлж чадаж байна гэж үзнэ. Хэрвээ та зөвхөн төлбөрөө төлөхөд л анхаарлаа хандуулж байгаа бол ур чадвараа дээшлүүлэх цаг хугацаа танд үлдэхгүй. Ур чадвар – нэн тэргүүний ажил. “Би хэдэн мянган цохилт хийж үзсэн хүнээс биш, нэг л цохилтыг хэдэн мянган удаа давтсан хүнээс л айдаг” гэж Брюс Ли хэлсэн түүхтэй.

 

2. Сурагч хэвээрээ бай

Миний ойлголтоор боловсролтой хүн гэдэг бол – өөрт байгаа зүйлээ хэрхэн захиран зарцуулахаа мэддэг хүнийг хэлнэ. Баялаг мэдлэг хуримтлуулсан маш олон хүнийг би мэднэ, гэхдээ тэд их мэдлэгээ хэрхэн ашиглахаа мэддэггүй, яагаад гэвэл энэ л ойлголт дээр тэд мэдлэггүй байдаг ажээ. Өнөөдөр олж мэдсэн  бүхнээ тэмдэглэж авч байх хэрэгтэй. Минийх лав долоо хоногт хэдэн арван хуудас болдог юм. Долоо хоногийн сүүлээр эргүүлж хараад би өөрөөсөө ийн асууна: “Энэ долоо хоногт би юунд суралцав?” Би ойролцоогоор 1200 хуралд үг хэлж оролцсон байна, эндээс харахад оролцогчдын 3% нь тэмдэглэл хөтөлдгийг би олж мэдсэн.

 

3. 3%-иар баримжаал

Дэлхийн хүн амын 3-хан хувь нь таны санал болгосон саналыг хүлээн авна. Хэрвээ та энэ гурван хувь дээр анхаарлаа хандуулж чадвал үнэхээр баян хүн болж чадна. Учир шалтгаан нь ийм юм: та 100 хүнд хандлаа, тэдний 70 нь сонирхоно, 30 нь асуулт асууна, 10 нь илүү ихийг хүснэ, 9% нь л таны саналд үнэхээр дурлаж бодитоор хандана. Энэ бол таны жинхэнэ шүтэн бишрэгч. Таны зорилго – та тэдэнд дээд зэргээр үйлчлэх ёстой.

Таныг байгаагаар тань хүлээж авдаг хүмүүсийн тухай та байнга бодож байх хэрэгтэй. Таны бодож байснаас ч их хүн таныг хүндэлж явдаг юм шүү. 3% бол насан туршдаа таныг дагахад бэлэн. Тэд таны брэндийг алдаршуулна, бусдад ярьж өгнө. Цаг хугацааны эрхэнд тэр 3% хэдэн ч хувь болж өсөхийг та одоогоор мэдэхгүй.

 

4. Эргэх харилцаа үүсгэ

Хэнтэй эргэх харилцаа үүсгэх нь хамаагүй – тэр 3 хувь (таны жинхэнэ шүтэн бишрэгчид) эсвэл үлдсэн 97%. Энэ хичээлийг сайтар сонсож ав. Эргэх холбоотой байснаар л та үр дүнгээ бататгаж чадна. Өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг туршихын тулд ашиглуулж бай. Төгс болгох энэ хүсэл эрмэлзэл хүмүүсийг саятан болгодог юм.

Ихэнх хүмүүс халтуурдсан зүйлд тайван ханддаг. Бичсэн захидлаа сайтар уншиж шалгалгүй илгээнэ, үдээсээ үдэлгүй явна эсвэл сайхан сэтгэлийг мартана. Ажлаа бүрэн гүйцэд хийхгүй байх – ажил хийх хамгийн муу арга барил. Хэрвээ та эргэх холбоо үүсгэж чадвал – өөрийн брэндээ алдаршуулж чадна.

 

5. Тав тухын бүсэд ор

Бүтэлгүйтэл – таагүй зүйл, гэхдээ ихэнх хүмүүс тэвчээртэй ханддаг. Таалагдахгүй байгаа байшинд амьдрахын тэд хүлээн зөвшөөрнө, жолоодохыг хүсэхгүй байгаа машинаа барина, сэтгэлд нь нийцэхгүй байгаа цалин авч ажиллана. Амжилтад тэмүүлэх: амархан, таатай бас тав тухтай.

Миний хийдэг зүйл – надад таалагддаг. Гэхдээ энэ мэдрэмж би хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлснээс хойш эхэлсэн юм. Өөрийнхөө таалагддаг зүйлийг хийснээр тав тухын бүсэд шилжинэ – үнэгүй хийж өгөх тэр ажил. Мөнгөний төлөө ажиллахаа боль, өөрийнхөө ур чадварыг ахиулж дуртай ажлаа хий – тэр ажлыг хийсний төлөө хэн ч мөнгө төлөхгүй байсан ч хамаагүй. Тун удахгүй тэр ажлаараа мөнгө олж чаддаг болно. Ингэж байж л амьдралаас аз жаргалыг мэдрэх ажээ.

 

6. Хаа сайгүй бай

Бид интернетийн эрин үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл сошиал суваг биднийг хаа сайгүй аялуулж байна, тэр ч бүү хэл хүмүүсийн халаасанд ч (ухаалаг гар утас). Та энэ боломжийг алдаж болохгүй, өөрийнхөө контентийг зөв танилцуулах ёстой. Ерөнхий, нийтлэг зүйлээс эхлүүлж болно, дараа нь нарийсаж хэсэг бүлэг хүмүүс рүү хандах боломжийг нээнэ.

Өдөрт хоёр цаг сошиал сувгаар зочилсноор нэг хүн долоо хоногийн дотор мянган хүний анхаарлыг татаж чадна. Хэрвээ та саятан болохыг хүсэж байгаа бол сая хүний анхаарлыг татах аргыг олсон байх ёстой. Өнөөдрийн сошиал суваг – өөрийнхөө мессежийг бусдад хүргэх хамгийн хурдан бөгөөд хялбар арга.

 

7. Амжилтыг бүү хойш тавь

Хүмүүсийн байнга ярьдаг зүйл: татвараа төлтөл хүлээхээс. Хүүхдүүд сургууль төгстөл хэсэг хүлээхээс. Албан тушаал ахитлаа түр хүлээхээс. Энэ мэт хүлээлт хэзээ ч дуусахгүй – энэ бүгд хүн амжилтад хүрэх айдсаа давж гарч чадахгүй байгаатай холбоотой. Тэд өөрсдийнхөө төлөвлөгөөг нурааж байгаа л гэсэн үг.

Амжилтыг хойш тавихад амжилт дургүй. Амжилтын төлөө өдөр болгон хөдөлмөрлөх хэрэгтэй. Дараагийн долоо хоногийг хүлээх хэрэггүй, дараа сар, дараа жил ч гэж байхгүй. Амжилт хүлээдэг зүйл биш. Саятан хүн юу хүсэж, юу хийх ёстой, юунд хүрэх гэж байгаагаа сайн мэддэг. Өөрийгөө өмөөрч зөвтгөх худлаа үгээ хаяж дотоод сэтгэлд байгаа айдсыг давж гараарай.

 

8. Өөрийнхөө хүсэл эрмэлзлийг засаж бай

Зөв хүсэл эрмэлзэлтэй хүн л саятан болдог юм. Мөнгө олохын төлөө л мөнгө олж байгаа бол өөрийнхөө амжилтыг булшилж байгаа хэрэг. Энэ нөхцөл байдал хүмүүсийг харалган болгодог буюу тэд боломжийг олж харахаа больдог юм. Хэрвээ та ямар нэгэн буруу зүйл дээр төвлөрсөн бол хүссэн амжилтандаа хүрч чадахгүй.

Харин бусад хүмүүс таны хүсэл эрмэлзлийг маш анхааралтай харж байгаа. Тэд таныг юу төлөвлөсөн, юуны төлөө явж байгааг мөн тэднээс юу хүсээд байгааг мэдэхийг хүсэж яваа. Энэ механизм нь таныг таагүй нөхцөл байдлаас хамгаалж өгдөг байна. Хэн нэгэнтэй харилцаа үүсгэсэн бол хүсэл эрмэлзэл, төлөвлөгөө хуваалцаж эргэх холбооны зарчмаа үүсгээрэй. Өөрийн зорилгоо бусдад зөв ойлгуулснаар таныг илүү сайн ойлгож тусламжийн гараа сунгах болно.

“Хэрвээ та өөрийгөө энгийн үгээр илэрхийлж чадахгүй байгаа бол өөрийгөө юу хүсэж байгаагаа бүрэн гүйцэд ойлгоогүй байна гэсэн үг юм” – гэж Эйнштейн хэлжээ.

 

9. Өөрөө өөрийгөө олж нээ

Өрсөлдөөн гэх зүйл олон хүнийг айлгадаг. Ажиллах гэж байгаа салбарт нь олон мэргэжилтнүүд байр сууриа эзэлсэн гэж та бодож яваа. Хэрвээ зах зээлийг сайтар ажиглан харвал тэдний ихэнх нь – тухайн салбарын лидерийг хуулбарласан төдий л этгээдүүд байгааг ойлгоно.

Би өөрийнхөө бизнесийг эхлүүлэхдээ өөртөө эргэлзэж л байсан: би чадах болов уу? Миний хийх гэж байсан ажлыг олон хүмүүс хийж байсан юм. Энэ бодол миний ажилд саад болж байгааг би ухаарсан, миний авьяас чадлыг нуун дарагдуулж байлаа. Эцэст нь би гэдэг бол цор ганц, давтагдашгүй гэдгийг ухаарсан юм. Яг тань шиг хүн хаана ч байхгүй гэдгийг та мартаж болохгүй. Таны хийж байгаа шиг хэн ч тийм түвшинд хийж чадахгүй. Тиймээс өөрийгөө бусадтай зүйрлүүлэх ямар ч шаардлага алга.

 

10. Хүмүүсийн амьдралыг хөнгөвчил

Саятын болохыг хүсэж байгаа бол бусдын амьдралыг хөнгөвчлөхийг хичээгээрэй. Тэдэнд хүргэх гэсэн бодлоо энгийн болго – тэд таныг амархан ойлгох ёстой. Хүн таны хэлснийг ойлгохгүй бол тантай эргэх холбоо үүсгэхгүй. Би өөрийнхөө нийтлэлийг бичихдээ наймдугаар ангийн хүүхэд хүртэл уншаад ойлгохоор бичихийг хичээдэг. Хэдэн сарын өмнө зөвхөн Yahoo-ийн мэдээ, нийтлэл уншдаг нэгэн эмэгтэй миний нийтлэлийг уншаад салж чадаагүй гэдэг. Хэдхэн хоногийн дотор миний хэдэн зуун зөвлөгөөг уншаад ажлаасаа халагджээ. Өнөөдөр тэр өөрийн гэсэн бизнестэй. Энэ бол хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж өгч байгаагийн нэг жишээ гэж хэлмээр байна.

Хэрвээ та эдгээр дүрмийг системтэйгээр дагаж мөрдвөл үр дүнд хүрч чадна. Гэхдээ үүний тулд өөртөө итгэх ёстой – бас болзошгүй эрсдэлийг үүрэх хэрэгтэй.

20
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Naraa Nyamdavaa

    Naraa Nyamdavaa

    2018/01/10 at 18:09

    Тэрбумтнуудын зарчим байна уу кккк

  2. Sainaa Nomiko

    Sainaa Nomiko

    2018/01/11 at 00:22

    Ганаа Ганаа

  3. Зочин

    2018/01/12 at 00:00

    хаха гоё байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *