Тоглосон кино бүртээ нэг ижил зүйлээ давтдаг 9 жүжигчин

1

Бидний ихэнх нь кино компанийн нэр хүндээс нь хамаарч тухайн киног үнэлдэг. Хэрвээ дэлгэцэн дээр 2 хүн өөд өөдөөсөө буу гаргаж ирвэл бид үүнийг Квентин Тарантино гэж төвөггүйхэн танидаг. Мэдээж зөвхөн найруулагчийн биш харин жүжигчдийн хийх дуртай үйлдэл ч байж мэдэх шүү дээ.

Тэгвэл бид та бүхэндээ дараах 9 жүжигчдийн таних тэмдэг гэж хэлж болох тэдний тоглосон кино бүртээ гаргадаг үйлдлүүдийг хүргэж байна.

Жонни Деппийн малгай

Болжмор Жек, Вилли Вонка, Малгайчин гэх зэрэг алдартай дүрүүдийг бүтээсэн жүжигчнийг толгойн чимэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Зөвхөн үлгэрийн киноны дүр бүтээгчид малгай өмсдөг юм биш ээ. Харин ч хамгийн энгийн хүмүүс хүртэл малгай өмсдөг шүү дээ. Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүнийг энгийн амьдрал дээрээ малгай сонирхдог гэж хэлсэн байна.

 

Самуэль Л.Жексоны илтгэх урлаг

Тэрээр текстийг уншихдаа үргэлж сэтгэл хөдөлгөм байдлаар унших дуртай. Анх “Pulp Fiction” кинонд тоглох үедээ ингэж байсан бөгөөд үүнээс хойш энэхүү байдлаараа үзэгчдийг баярлуулсаар байгаа билээ.

 

Леонардо Ди Каприогийн хундага өргөж буй байдал нь урлагийн бүтээл л гэсэн үг

Хэн ч түүнээс илүү гоёор хундага өргөж чадахгүй байх. Хамгийн анхны хундага өргөлт нь түүнийг нэр алдарт хүргэсэн “Титаник” киноны Жек Доусоны дүр юм. Үүний дараа “Django”, “The Wolf of Wall Street”, “The Great Gatsby” кинонууд дээрээ алдарт үйлдлээ давтсан юм.

 

Гүйгч Том Круз

Яг Том Круз шиг гүй гэдэг хэлц үгийг нэг биш удаа сонссон л биз дээ? Жүжигчин маань кинонд тоглохдоо гүйх тохиолдол үнэхээр их гардаг. “Mission: Impossible” кинонд тоглож байхдаа нэг километр орчим зайд гүйх шаардлага гарч байжээ.  Үер, цөл, дэлбэрэлт гээд ямар ч үед Том Круз гүйдэг бөгөөд энэ нь ч амжилттай болдог.

 

Харрисан Фордын “Хувь тавилангийн хуруу”

Харрисан Форд хуруугаараа заах дуртай бөгөөд бараг тоглосон бүх кинон дээрээ хуруугаараа заадаг. Гэхдээ хэн нэгэн түүнд саад болох юм уу ямар нэгэн зүйл зөрчсөн тохиолдолд заадаг. “Хувь тавилангийн хуруу”-г (интернетээр түүний хурууны талаар ийм хэлц тархсан) “Star Wars” кинон дээрээс анх харж болох бөгөөд түүнээс хойшхи бүх киноноос мөн харж болно.

 

Хурц шийдэмгий Мишель Родригес

Хэрвээ Мишель Родригес кинонд тоглож байгаа бол түүний дүрдээ орж буй байдал нь бусад эрэгтэй жүжигчдээс хавь илүү харагдуулдаг. Жүжигчин бүсгүй зүгээр ч нэг жүжигчин биш бөгөөд бараг л эрэгтэй жүжигчин шиг маш шийдэмгий жүжиглэдэг билээ.

 

Үргэлж тайван төрх гаргагч Тим Рот

Британи жүжигчин маань тусгай мэргэжилтэн эсвэл Монакогийн хунтайжийн дүрд тоглож байна уу гэдгээс үл хамаарч тоглосон дүр бүртээ буйдан дээр налж суугаад тайван төрх гаргадаг.

 

Мел Гибсоны нүцгэлэлт

Мел Гибсоны бие хаа үнэхээр төгс гэж хэлж болохоор. Бид түүний биеийг нүцгэлэх бүрт нь харж болно. Тэр бусад эрэгтэй жүжигчдийг бодвол өөрийнхөө биеийг бараг л хувцасаар хаадаггүй. Тэрээр 1987 онд анх нүцгэн дүрээ “Lethal Weapon” киноны хальсанд мөнхөлсөн билээ.

 

Үргэлж өлсөж явдаг Брэд Пит

Жүжигчдийн хувьд кинонд тоглож байхдаа хоол идэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ Брэд Пит бараг үргэлж л юм иддэг. Бараг л гал тогооныхоо өрөө рүү гүйж очоод хөргөгчөө онгойлгомоор санагдтал иддэг.

353
Ха ХаХа Ха
42
ГоёГоё
33
ТэнэглэлТэнэглэл
27
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/23 at 17:36

    Сонирхолтой содон шинэлэг гайхалтай мэдээлэл байлаа. Маш их таалагдлаа. Өөрийнхөө ажилд эзэн болсон мундаг залуус юмаа.Өөдрөг бүхэн өмнө чинь дандаа байж байг. Золбоотой сайхан залуус минь инээд баясалаар дүүрэн яваарай.

  2. 정혜은

    정혜은

    2017/03/23 at 19:20

    Tegj taarsan bailgui dee…kkk…

  3. Ц. Энхжин

    Ц. Энхжин

    2017/03/23 at 20:08

    Eva green ий хөхийг дутуу бичижээ

  4. Kyliena Elena

    Kyliena Elena

    2017/03/23 at 20:49

    Ss☝

  5. Nara Nara

    Nara Nara

    2017/03/23 at 21:25

    Goe sonirkholtoi blaa …..Harrison Fordin garni xodolgoon nadad ikh taalagddag um ….kkkk

  6. Jolie Mungunsar

    Jolie Mungunsar

    2017/03/24 at 06:57

    Zzss shal hudlaa yum bichihiin

  7. Н. Мөнхтуяа

    Н. Мөнхтуяа

    2017/03/24 at 11:15

    Ss pls

  8. Амина

    Амина

    2017/03/24 at 13:16

    .

  9. blah blah blah..

    2017/03/25 at 20:31

    Sean Beanий үхэх дуртайг алгасаж(GoT, LotR )

  10. UN

    2017/05/23 at 13:35

    BRIDGE SIDE AAS HUULCHIHSAN YUM BNA

  11. Зочин

    2017/05/28 at 15:43

    Hhe Decaprio, Depp 2 hamgiin shildeg ni :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *