Адреналины хорхойтнуудын икстрийм үйлдлүүд

0

Адреналины хорхойтнуудын икстрийм үйлдлүүдСанаанд багтамгүй өндөр хадан цохио эсвэл барилгын дээрээс үсрэх, эрчилсэн их давалгаан дунд сэлж гулгах, цавчим эгц уул хад өөд авирах, ёроол нь тэртээ доор харагдах хадан хавцлын дунд татсан олсон дээгүүр алхах, догшин хүрхрээний усаар гулган буух, дугуй, тэшүүр, дугуйт хавтан гээд төрөл бүрийн спортын хэрэгслүүдийг ашиглан зүрх алдам үзүүлбэрүүд хийх зэрэг нь дадлага туршлага, спортын авьяас чадвар, эв дүйнээс гадна ихээхэн эр зориг шаарддаг. Хүний биед адреналин хэмээх дааврыг ялгаруулдаг эр зоригийн спортын төрлүүдэд туйлгүй дуртай хүмүүс маш олон байдаг ба тэд хамгийн аюултай, хамгийн айдас төрүүлэм, хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг хийхийг үргэлж зорьдог. Адал явдалт спортын төрлүүдийг сонирхогчдын хийж буй гайхалтай үйлдлүүдийг авах Ред Булл Иллюм /Red Bull Illume/ гэрэл зургийн тэмцээн гурван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энд байгаа зургууд нь тус тэмцээний энэ жил зохиогдсон үйл явдлын зургууд юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *