Эгч маань өглөө бүр кофендоо 1 цайны халбага кокосын тос хийж уудаг. Тэр одоо илүүдэл жингээсээ салж, бие дэх өөхнөө салж чадсан!

2

Та кофенд дуртай юу? Та урьд нь ууж буй кофен дээрээ кокосын тос хийж үзэж байсан уу? Хэрэв танд ингэх нь таалагддаггүй бол, та энэ мэдээллийг цааш уншсаны хэрэггүй болов уу.

Ихэнх хүмүүс хар кофе уухаасаа илүүтэй карамел болон ванильтай кофенд дуртай байдаг. Хэрэв та ийм кофенд дуртай бол, найрлаганд нь далдуу модны тос багтдаг гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Бид өнөөдөр та бүхэндээ кофе уухдаа ердөө 1-хэн халбага кокосын тос дээр нь хийгээд, хүссэн хэмжээгээрээ жин хасах боломжтой талаарх маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Кофен дээрээ кокосын тос хийж ууснаар таны бодисын солилцоо сайжирч, калорийг шатаах болно

Кокосын тос нь тослог хүчлээр үнэхээр баялаг. 1 цайны халбага кокосын тосыг өдөр бүр хэрэглэх нь таны эрч хүчийг 5% нэмэхээс гадна, 120 калорийг шатаана.

Гайхалтай нь таны кофе тосорхог болохгүй, харин ч эсрэгээрээ бүр илүү амттай бас эрүүл болно гээд бод доо? Мөн таны кофег ч хөргөхгүй. Кокосын тос кофег халуун хэвээр нь байлгана.

Хүсвэл зөгийн бал нэмж амт оруулж болно. Ваниль болон шанцай хийсэн ч болно гэдгийг дуулгая.

Өглөө бүр кофе уух нь эрүүл хооллолт гэж хэлж болох бөгөөд учир нь таныг эрч хүчээр цэнэглэж, тухайн өдрийн турш идэвхтэй байхад тусалдаг.

Энэ кофег бэлдэхийн тулд танд 1-2 хоолны халбага кокосын тос болон 1-2 аяга кофе хэрэгтэй.

Энэ кофе маш амттай. 100% цэвэр тос, сахаргүй, химийн найрлагагүй бас глютен агуулаагүй. Тос эрүүл холестерины хэмжээг нэмж, зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ.

Мөн найрлаганд нь витамин К12 амин дэм байдаг учир, ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлж, яс сийрэгжихээс сэргийлнэ.

Дараах жорын дагуу кофег бэлтгэж уугаарай:

Орц:

  • 3-4 хоолны халбага кокосын тос, органик
  • 1 цайны халбага цэвэр ваниль
  • 1 цайны халбага шанцайн нунтаг, органик
  • 1 хоолны халбага какаоны нунтаг, органик
  • ½ аяга түүхий зөгийн бал

Бэлтгэх заавар:

Орцуудыг саванд хийж сайтар холино. Бэлэн болмогц нь шилэн саванд хийж, сайтар таглаж орхино.

Хэрэглэх заавар:

Эхлээд 2 аяга органик кофег нэрнэ. Дээр нь 1-2 хоолны халбага бэлдмэлээ хийнэ. Энэ үед кофе халуун чигээрээ байх ёстой.

Хэрэв та цөцгийнд дуртай бол дээр нь бага зэрэг цөцгий хийж болно. Хийснийхээ дараа 5 секунд хутгаад уугаарай.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Byambatseren Batchimeg

    Byambatseren Batchimeg

    2019/09/08 at 09:25

    Hudlaa medee bitgii bich

  2. Baysgalan Horloo

    Baysgalan Horloo

    2019/09/09 at 21:19

    Kokosiin tosn haana bna awii 94107701

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *