Энэтхэгийн нэгэн зураач залуу Саран дээр алхаж байгаа мэт бичлэг хийжээ. Гэхдээ энэ нь яг үнэндээ сар биш, бөөн нүх болсон маш муу авто замыг эсэргүүцэж байгаа үйлдэл ажээ

2

Хүн ам ихтэй томоохон хотуудын засмал зам явган хүн болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахааргүй муудсан байх нь элбэг байдаг. Ийм нөхцөл байдал Энэтхэгт ч бий. Эвдрэлтэй муу замаас болж автомашины осол их гарах тул жолооч нар “зургаа дахь мэдрэхүй”-гээ ажиллуулахаас өөр аргагүйд хүрнэ – зам дээр нүх хэзээ ч гарч ирж болно, түүнийг мэдрэх ёстой. Мэдээж энэ бол асуудлаас гарах арга зам бол биш.

Энэтхэгийн Бангалор хотын оршин суугч, гудамжны алдартай зураач Баадаль Нанджундасвами замын энэхүү замбараагүй байдлын эсрэг тэмцэхээр шийджээ. Тэрээр орон нутгийг удирдлагуудын анхаарлыг интернет болон гүн утга агуулгатай 3D зургаараа татаж эхэлсэн байна.

Баадаль Нанджундасвами өөрийгөө Саран дээр алхаж буй мэтээр харуулсан бичлэгээс бүх зүйл эхэлсэн юм.

Энэ бол Дэлхийн хиймэл дагуул Саран дээр газардаж байгаа хэрэг бус харин Бангалорын шөнийн замын харагдах байдал.

 

Хотын зам гэж хэлэхээргүй аймшигтай дүр зураг. Бичлэг ч вирус шиг тархаж эхэлсэн тул Баадаль эсэргүүцлээ эрчимтэй үргэлжлүүлэхээр шийджээ.

Hello? BBMP Commissioner #thelatest #nammabengaluru #streetart #potholes #herohalli

Posted by Baadal Nanjundaswamy on Sunday, September 1, 2019

Уг бичлэгийг 24 гаруй мянган хэрэглэгч лайк дарсан бөгөөд 2 сая гаруй хүн үзчихээд байна. Залуу одоо хотын эвдрэлтэй замыг хөгжилтэй зургаар чимэх болжээ.

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

9.

 

10.

 

11.

 

12.

 

13.

 

14.

 

15.

 

16.

 

17.

 

Зөвхөн зам ч чимэглээд зогсохгүй! Эзэнгүй хаягдсан машиныг ч бас гоёж орхино.

 

Баадальд хотоо сайхан болгох маш олон санаа байгаа бөгөөд эхнээс нь хэрэгжүүлж эхэлж байгаа ажээ. Түүний үйлдэл сайн сайханд бусдыг уриалан дуудна.

Зураач залуугийн эсэргүүцэл бас ч гэж хоосон хоцорсонгүй. Орон нутгийн удирдлага Бангалор хотын ихээхэн эвдрэлтэй замуудыг засаж эхэлжээ. Энэ бол Баадаль болон түүний уран бүтээлийг сошиал сувгаар түгээсэн хүн бүрийн ач гэж хэлэхэд буруудахгүй.

Амьдрах орчноо сайжруулах үйлс энэ хотод үргэлжилсээр… Гэтэл манайд???

15
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *