Багагүй эргэлзээ төрүүлэх 12 хачирхалтай шат. Ямар ч утга авцалдаагүй бас дээрээс нь аюултай!

0

Шат гэж юу болохыг хүн болгон мэдэхийн дээдээр мэднэ, ямар зориулалттайг нь хэнээр ч хэлүүлэлтгүй. Юуны түрүүнд шат гээч зүйл тав тухтай байх ёстой, хоёрдугаарт – орчин тойронтойгоо зохицсон байна. Тэгвэл ийм этгээд хачин, чөтгөpийн хaраал, ерөөл ч гэмээр юм шиг, бүхэлдээ маш аюултай шат хаанаас гарч ирээд байдаг юм бэ? Энэхүү цуглуулгад шууд тaмд хүргэх шатуудыг жишээ болгон бэлтгэлээ.

1. Ийм модон шат руу унах – тун амархан

dailymail.co.uk

Тэгээд энэ гэрт өндөр настай хүмүүс амьдардаг гэж байгаа. Тэднийг дизайны ийм аймшигтай шийдэлд хэн хүргэв?

 

2. Замдаа суултуурт тээглэх ариун цэврийн өрөө рүү орох шат

dailymail.co.uk

Өөр тавих газар олдоогүй юм байх даа? Үнэхээр аймшигтай шийдвэр гэхээс өөр арга алга.

 

3. Магадгүй мууранд зориулсан тусгай шат байх

dailymail.co.uk

Эсвэл хэд хэдэн мууранд зориулсан. Үнэхээр муурны шат шиг л харагдаад байгаа юм даа.

 

4. Харин энэ бол барилгын сонгодог бүтэлгүйтэл. Хаашаа ч хүрэхгүй шат

dailymail.co.uk

Эхлээд шатаа барьж байсан юм шиг байгаа юм, дараа нь хана, бариулыг нь барьсан гэмээр.

 

5. Амаргүй замыг сонгосон хүмүүст зориулсан шат

dailymail.co.uk

Эсвэл саадтай спортын төрөл сонирхдог хүмүүст зориулсан шат байх.

 

6. Энэ зочид буудал хивсэнцрээ буруу сонгожээ

dailymail.co.uk

Хивсэнцрийн хээ баримжаа алдуулмаар, энэ шатаар гэмтэхгүй буух баталгаа алга даа.

 

7. Урсдаг шат болохыг үнэхээр их хүссэн шат

dailymail.co.uk

Даанч чадсангүй дээ, хөөрхий.

 

8. Хамгийн дээр нь гараад зогсвол та ямар ч шат олж харахгүй. Хөлөө хаана тавих уу?

dailymail.co.uk

Хар-цагаан хавтан зөв сонголт биш байжээ.

 

9. Харин энэ бол сургуулийн шат. Шат нь зүгээр л дээ, даанч тааз нь хэтэрхий намхан юм

dailymail.co.uk

Эсвэл энэ нь ердөө л акселераци (амьд бие организмын хурдацтай өсөлт) юм болов уу?

 

10. Харин энэ шат ямар ч байсан талаасаа урсдаг болж чаджээ

dailymail.co.uk

Гэхдээ урьдын өвөг дээдэс рүүгээ ямар нэгэн хэмжээгээр татагдсаар л байгаа бололтой.

 

11. “Дизайнер”-ын энэ санаа хэмнэх хүсэлтэй хүнээс төрөн гарсан байх

dailymail.co.uk

Бохир зaваан, үзэл сурталгүй тэгээд бас дээд зэргийн аюултай.

 

12. За, тэгээд эцэст нь бас нэгэн сургуулийн шат – нэгээс нөгөө шат руу хүргэх шат

dailymail.co.uk

Хэн нэг нь их л далд утгатай төөрдөг зам хийхийг зорьжээ.

4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *