Яг л тaмлан зoвоох хэрэгсэл шиг харагдах Азийн гоо сайхны салбарын хамгийн хачирхалтай 12 бүтээгдэхүүн

1

Азиуд гоо сайхандаа үнэхээр их анхаарал халамж тавьдаг улс бөгөөд нүүр, бие махбоддоо ашиглаж болох бүхий л багаж хэрэгслийг хэрэглэх гэж оролдоно. Зарим нэг зүйлсийг нь харахаас айдас төрүүлмээр ч юм шиг. Тэглээ гээд гоо сайхан харагдах хүсэлдээ автсан хүмүүсийг бид зогсоож чадахгүй.

1. Суганы наалт

onedio.com

Хөлс шингээнэ, хувцсыг хөлсний толбоноос хамгаална. Бас эвгүй үнэр үүсгэх нянгийн үржлийг таслан зогсоодог. Хамгийн гол нь гараа хэт өндөрт өргөж болохгүй!

 

2. Ам сунгах хэрэгсэл

onedio.com

Өдөрт 3 минутаар дасгалыг хийж гүйцэтгэнэ – үүний ачаар нүүрний чанга, зөв хэлбэрийг удаан хугацаагаар хадгалж үлдэж чадна. Этгээд хачин харагдах энэ төхөөрөмж эрүүний булчинг чангалахад үр дүнтэй тул эрүү унжиж сулрахгүй. Жирийн амьдралд энэ булчинг бараг хэрэглэдэггүй гэнэ, яагаад гэвэл бид тэр болгон амаа том ангайлгадаггүй шүү дээ. Тиймээс нас ахих тусам булчин улам суларч нүүрний хэлбэрт сөрөг өөрчлөлт гардаг. Харин азиуд энэ хэрэгсэл уг таагүй өөрчлөлтийг олон жилээр хойшлуулж болно гэдэгт итгэж байна.

 

3. Хамрын үзүүр “хурцлагч”

onedio.com

Бүх ази бүсгүйчүүдийн мөрөөдөл – нарийхан бас өөгүй хамар. Ийм хамартай болохын тулд олон бүсгүйчүүд мэс заслын орон дээр хэвтэцгээдэг. Гэхдээ гоо сайхны-гажет үйлдвэрлэгчдийн батлан хэлж байгаагаар бол тэдний зохион бүтээсэн хэрэгсэл мэс засалгүйгээр хамрын өргөн үзүүрийн асуудлыг бүрэн шийдэж чадах ажээ. Яагаад гэвэл хамрын мөгөөрс зөөлөн тул аливаа нэг нөлөөнд амархан өөрчлөгддөг. Уг хэрэгслийг өдөрт цаг гаран тогтмол зүүж байхад л хангалттай – хэсэг хугацааны дараа таны найз бүсгүйчүүд хамрын өөрчлөлтийг магтаж эхэлцгээнэ.

 

4. Төгс нүүр будалт хийхэд туслах хамгаалалт

loverte.com

Силикон нимгэн хамгаалалт – сормуус эсвэл зовхио будаж байхад арьсан дээрээ наах юм. Нүдний будгаар нүүрний бусад хэсэг бохирдохгүй гэсэн үг.

 

5. Хөxний массажер

onedio.com

Хөxний даруулганд дарагдсан цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Мөн хөx унжихаас найдвартай хамгаална.

 

6. Нүүрний хэлбэр засах хэрэгсэл

onedio.com

Харахад сeкс-шопын бараа бүтээгдэхүүнийг санагдуулмаар хэрэгсэл. Гэхдээ ази бүсгүйчүүд үүнийг нүүрний булчин чангалах зориулалтаар өргөн ашиглаж байна. Хацрын арьс, эрүү унжихаас хамгаалдаг гэж үздэг.

 

7. Нүүрний булчин чангалах маск

onedio.com

Бас л эвгүй харагдах хэрэгслүүдийн нэг. Хэр үр дүнтэйг нь харин ази бүсгүйчүүдээс асуумаар санагдаад байгаа юм.

 

8. Нүүрний депилятор

onedio.com

Нүүрний арьсны илүүдэл үс – олон бүсгүйчүүдийн хувьд том асуудал. Цахилгаан эпиляци хийлгэх эрс шийдвэр гаргаж чадахгүй байгаа бүсгүйчүүдэд зориулсан хувилбар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, уруулны дээр зэрэг нүүрэн дээр ургах илүүдэл үсээ авахыг хүсэж байгаа бол энэ пүршийг хэрэглэж үзээрэй. Ажиллах зарчим нь маш энгийн: пүршийг татаж нүүрний үстэй хэсэгтээ хүргээд нугална. Одоо пүршийг тат. Хамгийн гол нь гар чичрэхгүй байх ёстой шүү!

 

9. Унжсан зовхийг хэлбэржүүлэх шил

onedio.com

Зовхи унжих – европ бүсгүйчүүдийн хувьд төдийлөн тулгарахгүй асуудал, харин ази бүсгүйчүүдийн хувьд түгээмэл. Ази бүсгүйчүүдийн ихэнх нь байгалиасаа давхраагүй байх тул нас ахих тусам нүдний зовхи нь унжиж эхэлдэг. Энэ нь хэнд л таатай санагдах вэ дээ, ингээд мэс заслын аргаар хиймэл давхраатай болцгооно.

Гэхдээ гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тусгай шил зүүхийг зөвлөх болжээ. Энэ шилийг зүүгээд л европ бүсгүйчүүд шиг давхраатай болно. Ямар ч мэс засалгүйгээр шүү дээ. Итгэхэд бэрх ч гэлээ яагаад шилийг туршиж үзэж болохгүй гэж бодогдлоо.

 

10. Тэгшхэн хөлтэй болгох углааш

onedio.com

Этгээд хачин бүтэцтэй углааш хөлийн булчинг чангална, таныг зүгээр зогсож байхад ч үйлчилсээр л байх юм гэнэ! Энэ хагас углааш дээр тэнцвэрээ алдахгүй зогсох гээд үзээрэй.

 

11. Нүүрний булчин чангалагч

adme.ru

Гaж дoнтнуудын тоглоом шиг харагдах энэ зүйл өөрийн эрхгүй сонирхол татна. Өдөрт 20 минут энэ маскыг зүүхийг санал болгожээ. Үүний ачаар хацрын арьс, эрүү унжих асуудлыг мартана.

 

12. Нүүрний саун гэх этгээд маск

mixnews.lv

Энэ маскыг юунд хэрэглэдэг юм бол гэсэн таамаг танд байна уу? Хүндхэн ажлын өдрийн дараа унжсан нүүрний арьсыг татах зориулалттай юу? Сонирхуулж хэлэхэд, нүүрний саун маскыг таван өөр орцоор хийжээ, тэр дунд резин бий. Өдөрт хагас цаг уг маскыг зүүхэд “мэргэжлийн түвшинд нүүрний саун” болж чадна хэмээн үйлдвэрлэгчид батлан хэлж байгаа юм. Нүүрний саун маск – тураах, чангалах, бодисын солилцоог идэвхжүүлэх үйлчилгээтэй.

Танд дээрхээс авч хэрэглэж үзэхийг хүсэж буй бараа бүтээгдэхүүн байна уу?

15
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/03/02 at 09:20

    nuur barimliin shavar yum baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *