Москва хотод хотын түрээсийн дугуйнууд ашиглагдаж эхэллээ

0

Москва хотод хотын түрээсийн дугуйнууд ашиглагдаж эхэллээЕвроп болон АНУ-ын Лондон, Вашингтон, Парис, Вена, Барселон зэрэг томоохон хотуудад маш алдартай үйлчилгээний нэгэн систем байдаг нь хотын унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм. Хотын тээврийн хэрэгслийн шинэ хэлбэр болон хурдацтай хөгжиж байгаа энэхүү системийн анхны үйлчилгээ Оросын Москва хотод нээгдсэн бөгөөд тус хотын иргэд байгальд ээлтэй, эрүүл мэндэд ашиг тустай, эдийн засагт хэмнэлттэй энэ үйлчилгээг таашаан хүлээж авчээ. Хотоор унадаг дугуйгаар зугаалах, зорьсон газар руугаа яваад ирэх зэрэг үеүдэд бүхий л зүйлс нь автоматчилагдсан энэ үйлчилгээг авах ба эхний 30 минут үнэгүй, 1 цаг нь 30 рубль, 2 цаг нь 90 рубль, 6 цагаас дээш хугацаагаар дугуй унахад 1500 рубль төлнө. Унадаг дугуйг түрээслэхийн тулд эхлээд сайтанд нь бүртгүүлэх бөгөөд дараа нь кредит картаа холбосноор эргэж ирээд төлбөрөө төлөх баталгаа болж өгнө. Хэрвээ дугуйг аваад эргэж ирэхгүй бол банк танд 15,000 рублийн төлбөр бичнэ. Бүртгэлийн эцэст танд тусгай код өгөх ба энэ кодыг авснаар дугуйг авч хэрэглэх боломжтой болно. Ердийн болон гурван хурдтай гэсэн хоёр сонголт бүхий дугуйны гурван хурдтай нь мэдээж Москвагийн уулсаар унахад тохиромжтой. Дугуйгаа авснаар цаг явж эхлэх ба түрээсийн дугуйны буудлуудад эргэн ирснээр цаг зогсоно. Одоогоор дөнгөж эхэлж байгаа учир уг үйлчилгээнд дутагдалтай талууд байгаагийн нэг нь дугуйны суудал их амархан эвдэрдэг байгаа ч түрээсийн үйлчилгээг эрхлэгч ойрын ирээдүйд дутагдалтай талуудыг шийдвэрлэх болно хэмээн мэдэгдэж байгаа юм. Жолооны бариулын резинэн зөөлөвч нь хялбархан салдаг учир олонх нь хулгайлагдсанаас гадна дугуйны сагс нь мөн л салгахад амархан. Чехэд үйлдвэрлэгдсэн энэ дугуйнуудын хамгаалалтын тал дээр хийгдэх зүйлс олон байгаа юм.

 
1.
2.
 
3.
 
4.
 
5.
 
6.
 
7.
 
8.
 
9.
 
10.
 
11.
 
12.
 
13.
 
14.
 
15.
 
16.
 
17.
 
18. Вашингтоны түрээсийн унадаг дугуйнууд
 
19.
 
20. Америкийн түрээсийн дугуйны үйлчилгээний тариф
 
21. Парис
 
22. Франц
 
23. Вена
 
24. Вена
 
25.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. tsatsralchimeg

    2013/06/16 at 20:40

    manai mongolch bs iim bloosoi

  2. Зочин

    2015/12/02 at 18:04

    Mongold bol ywtsgvi ym bna duguinii zam baihgvi bs hulgaichid olontoi er n hereggvi biznes

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *