Өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсээ муутгалгүй, удаан хадгалахыг хүсвэл дараах 14 стандарт бус лайфхакыг туршаад үзээрэй

0

Шүүгээ эсвэл хөргөгчид нямбайлан хадгалсан хоол хүнс муудсан байх үе бид бүгдэд тохиолддог. Жишээ нь, шаржигнасан шинэхэн өргөст хэмхээр салат хийх гэтэл аль хэдийн зөөлөрч муудсан өргөст хэмх гарч ирэх нь энүүхэнд. Ийм таагүй байдалд аль болох бага орохын тулд хоол хүнс хадгалах стандарт бус аргуудыг мэдэж байвал зохино.

Бага зэрэг хачин санагдах ч үр дүнтэй хэд хэдэн аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Өндгийг хөргөгчний хаалганд битгий хадгалаарай. Хаалгыг онгойлгох болгонд хэм нь өөрчлөгддөг юм шүү. Өндгийг хөргөгчний дээд эсвэл дунд тавиур дээр хадгална

 

Хөргөгчид өргөст хэмхийг удаан хадгалахад жирийн халбага тусална. Өргөст хэмхтэй гялгар уутанд халбагаа хий, 2 долоо хоног хүртэл шинээрээ хадгалагдах боломжтой

Бид энэ аргыг шалгаж үзээд үнэхээр гайхсан шүү: өргөст хэмх үнэхээр удаан хадгалагдаж чадсан.

 

Бяслагийг хөргөгчний хөлдөөх хэсгээс хол буюу 1 эсвэл 2 дахь тавиур дээр хадгалаарай. Хүнсний цаасан уутанд ороож тагтай сав эсвэл гялгар уутанд хийнэ

 

Гурилыг өтнөөс хамгаалахын тулд дотор нь мөнгөлөг цаас хийж болно

Зарим нэг эмээ нар нь энэ аргыг олон жилийн турш ашиглаж иржээ.

 

Тарагтай эсвэл цөцгийтэй савыг доош нь харуулсан байдлаар хадгалаарай. Вакум орчин үүсгэж нян үржихээс хамгаална

 

Ногоон навчит ногоог цаасан алчуурт ороож гялгар уутанд хийгээд илүүдэл агаарыг шахаж гаргана. Ингэж бэлдсэн ногоон навчит ногоо хөргөгчид удаан хадгалагдах ажээ

Бид нийтлэлээ бэлдэж байхдаа энэ аргыг үр дүнтэй эсэхийг шалгахаар шийдсэн юм. Хэдэн долоо хоногийн дараа ногоон навчит ногоо үнэхээр шинээрээ гарч ирснийг танд батлан хэлж байна.

 

Бор сахарыг зөөлөн, шинээр нь хадгалахын тулд дотор нь жирийн зефир хийгээрэй. Сахартай уутанд эсвэл савандаа хэдхэн ширхэг зефир хийхэд л хангалттай

 

Талхыг хөгцрүүлэхгүйн тулд дотор нь нэг иш цоохор майлз хийгээрэй

 

Алим зүссэн ч тэр дор нь идэж чадаагүй бол резинээр боож болно. Алим нэг хэсэгтээ л харлахгүй

Гэрэл зураг дарж байхдаа л ямар амархан бөгөөд үр дүнтэй арга болохыг ойлгосон. Гэхдээ богино хугацааны үр дүнтэй. Ийм байдлаар алимыг долоо хоног үлдээхгүй нь мэдээж л дээ.

 

Бүтэн сонгиныг уутгүй, сэрүүн, хуурай, харанхуй бас агаарын солилцоо сайтай газар хадгалбал зохино. Тал сонгиныг гялгар уутанд орооно эсвэл тагтай саванд хийж хөргөгчид хадгална. Татсан сонгиныг тагтай саванд хийж хөргөгчид хадгалсан нь дээр

 

Манай нэг ажилтан өөрийнхөө лайфхакаас хуваалцсан юм: зүссэн нимбэгийг шинээр нь удаан хадгалахыг хүсэж байвал давсанд дүрж хөрөгчид нийгээрэй

 

Шинэхэн, нойтон жимсгэнийг барьцалдуулж хөлдөөхгүйн тулд эхлээд тус тусад нь таваг дээр тавьж хөлдөөнө. Жимсгэнэ бүрэн хөлдсөний дараа л уутанд нийлүүлж хийгээрэй

 

Салатны навчийг мөнгөлөг цаасанд ороовол удаан хадгалагдана. Дөрвөн долоо хоног хүртэл шаржигнасан байдлаа хадгалж чаддаг

Энэ арга үр дүнтэй болохыг бид баталсан. 10 хоногийн дараа мөнгөлөг цаасанд ороосон салатны навч яг л шинээрээ гарч ирсэн юм.

 

Байцаа, лууван, хүрэн манжин болон редискийг шүүгээнд биш хөргөгчинд хадгална. Эдгээр ногоонуудыг гялгар уутанд эсвэл хүнсний скочинд ороож хөргөгчний доод шургуулганд хийгээрэй

Бид эдгээр лайфхакуудыг амьдралдаа ашиглаад нэгэнт эхлээд байна. Жишээ нь, манай салатны навч амархан мууддаг байлаа. Харин одоо мөнгөлөг цаас эсвэл цаасан алчуурт боогоод удаан хадгалдаг болжээ.

Та дээр дурдсан аргуудаас ахуй амьдралдаа ашиглаж байсан уу? Хоол хүнс хадгалах өөрийн гэсэн нууц ч танд байж болох юм. Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй заавал хуваалцаарай.

32
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ёндон Жамсум

    Ёндон Жамсум

    2022/08/23 at 22:22

    Үржиндорж Дулмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *