Насны өөрчлөлттэй холбоотой нэмэгдсэн 7-8 кг жинг хасах арга, өглөөдөө үүнийг ууж заншаарай… Залуудаа жингээ хаяхаас ч илүү амархан байх болно

3

Турахад маш амархан бөгөөд энгийн систем юм. Уг арга нь богино хугацаанд турах хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой, бас ч гэж цаг бий. Уг экспресс-систем нь үнэхээр хурдан турахыг хүсэж байгаа эсвэл шаардлагатай байгаа хүмүүст ч тохирно, хэдхэн хоногийн дотор эргэлт буцалтгүй хэдэн килограммыг хасаж байгаа юм.

Хамгийн түрүүнд хийх зүйл гэвэл – өглөөний хоолыг турахад зориулсан өндөгтэй коктейлоор өөрчилнө. Санаа зовох зүйлгүй, ямар ч түүхий өндөг байхгүй. Түүхий өндөг нь биед удаан шингэдэг, мөн хортой нянгийн халдварын эрсдэлийг ч мартаж болохгүй.

 

Турахад зориулсан коктейлийн жор

Орц:

  • 2 өндөг
  • 300 мл сүү
  • 1 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

  1. Өндгөө сайтар хутгана.
  2. Өндгөө блендерт зөгийн бал, сүүтэй цуг хийж сайтар хутгаарай. Чимх цинамон нэмж амт оруулж болно. Блендерт хольж байгаа турах коктейль маш хурдан болно, мөн зөөврийн аяганд хийгээд аваад явсан ч тохиромжтой.

Өглөөний энэ коктейль маш өег тул өдрийн хоол болтол дундуур нь амны зугаа гаргаж элдэв юм идэх дур хүсэл төрөхгүй. Сахаргүй цай, кофе уухыг ч хориглохгүй.

Өглөөний хоолны хувьд тодорхой боллоо, одоо өдрийн болон оройн хоолны тухай ярилцъя. Энэ дэглэмийг баримталж байхдаа шингэн их хэмжээгээр уух шаардлагатай. Өөх шатаах коктейль турахад маш их үр дүнтэй, энэ утгаараа цагаан гааны коктейлийг хэрэглэж болно. Уг коктейль нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж биеэс хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлдөг.

Орцууд нь тодорхой хэмжээтэй буюу хэтрүүлж хэрэглэх огт хэрэггүй. Хоол хүнс нь тэнцвэртэй, уураг болон амин дэмээр баялаг байх хэрэгтэй. Энэ бол өндөгний дэглэмийн нэг хувилбар, ялгагдах ганц онцлог нь алим нэмэгдэж байгаа юм. Алим нь уургаар баялаг хоолны дэглэмийн үед бөөр болон хоол боловсруулах системийн ачааллыг бууруулна.

 

Долоо хоногийн турш идэх өдрийн хоол

1. 200 г чанасан тахианы цээж мах, 1 алим

2. 200 г өөхгүй чанасан мах, 2 өргөст хэмх

3. 250 г тосгүй аарц, ногооны салат, зүсэм хар талх

4. Лууван, төмс, байцаа, сонгино, улаан лоолиор хийсэн ногооны рагу. Тослоггүй хатуу бяслаг хэдэн зүсэм

5. 3 алим, стакан тараг

6. Ногооны салат, хэрчим хар талх

7. Тахианы махтай шөл, 1 алим

 

Долоо хоногийн турш идэх оройн хоол

1. Жүрж, алим болон кивитэй тослоггүй таргаар амталсан жимсний салат

2. Алим, луувангийн салат

3. Нимбэг, ногоон навчит ногоогоор амталсан жигнэсэн загасны мах, ногооны шөл

4. Сонгино, лууван болон цоохор майлзтай ногооны салат, дээрээс нь өөрийн хүслээр ногоо нэмж болно.

5. Жигнэсэн ногоо, 2 алим

6. 200 г чанасан тахианы мах, ногоо

7. 3 алим, стакан тараг

Бүтэн долоо хоногийн турш заавал уг дэглэмийг баримтлах шаардлагагүй, хэдхэн килограмм хасахын тулд гурван өдөр ч идсэн болно. Уг дэглэм нь хурдан үр дүнд хүргэнэ, гэхдээ ямар ч хор хөнөөлгүй, яагаад гэвэл уг хоолны дэглэмд багтсан хүнсний бүтээгдэхүүнүүд сайтар сонгогдсон юм. Хүн өөрт хэрэгцээтэй уураг, ширхэглэг, амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан авч чадна. Хүчтэй өлсгөлөнгийн мэдрэмж ч төрөхгүй.

Энэ бол үр дүнтэй хоолны дэглэм. Эрүүл мэндэд гаж нөлөөгүй энэхүү хоолны дэглэмийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

39
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
21
БахархмаарБахархмаар
20
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *