Гэрт үүрлэсэн хортон шавьжнуудаас салах хамгийн үр дүнтэй 5 арга

3

Урилгагүй зочинд дуртай хүн ер нь байхгүй болов уу, ялангуяа тэр зочин нь – хортон шавьж бол. Өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр химийн гаралтай төрөл бүрийн хор зарагдаж байгаа, гэхдээ бидэнд болон гэрийн тэжээвэр амьтанд хоргүй гэх баталгаа байхгүй юм. Өнөөдөр та бүхэндээ уг асуудлыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр шийдэх аргыг танилцуулахаар бэлдлээ.

Гэрт үржсэн хортон шавьжаас салах 5 үр дүнтэй арга

1. Аалз

200 мл усанд 5-10 дусал гааны тос (лаванда эсвэл цайны модны тосоор орлуулж болно), 1 ц.х аяга таваг уугаах шингэн бодис хийж сайтар холино. Шүршдэг саванд хийж сайтар сэгсрээд аалз үүрлэсэн газар шүршээрэй. Уг бодис аалзыг алахгүй, харин үнэрээс нь аалз дайжиж зугтаана.

 

2. Шоргоолж

Шоргоолж цинамоны үнэрийг үзэн яддаг. Гэрийн аль хэсгээр шоргоолж орж ирээд байгааг эхлээд илрүүлнэ. Тэр газарт нь цинамоны нунтаг цацаарай. Эсвэл цинамоны тос дусаасан ч болно.

 

3. Бясаа

Бясаатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга – цайны модны тос. 18 дусал тосыг 0,5 л усанд хийж шүршдэг саванд хийнэ. Тэгээд хивс, тавилга, ор руугаа цацаарай. Бясаа мөн спиртийн үнэрийг тэвчдэггүй.

 

4. Жоом

Сонгиныг нарийхан хэрчээд дээрээс нь 1 х.х сод нэмнэ. Содтой сонгиныг тасалгааны булангуудад тараана. Жоом устах хүртэл өдөр болгон шинийг цацаарай.

 

5. Ургамал сүйтгэгч

Блендерт 0,5 стакан сонгино, сармис болон 0,5 стакан хурц перецийг нэг холимог болтол нь холиод дээрээс нь 0,5 л ус нэмнэ. Уусмалыг нэг шөнө хонуулаад шүүгээрэй. Уусмалаар ургамлаа шүршинэ.

Хортон шавьжтай тэмцэх өөрийн гэсэн арга танд байгаа юу? Хэрвээ байгаа бол бидэнтэй жороо танилцуулаарай. Мөн хэрэгтэй жоруудыг ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

25
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amraa Amarjargal

    Amraa Amarjargal

    2018/11/30 at 18:44

    Otgontamir Tamiraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *