Сонжоо: Гар утас барих үндсэн 4 төрөл байдаг. Харин та гар утсаа яаж барьдаг вэ?

2

Гар утас бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан. Харилцаа, нөхөрлөл, ажил – бүгд энэ бяцхан төхөөрөмжид байх ажээ. Та өдөрт хэдэн удаа утсаа барьж авдаг тухай нэг бодоод үз дээ? Гар утсаа хэрхэн барьж байгаа нь ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг бололтой.

Таны тухай илүү ихийг өгүүлэх сонжоог танд танилцуулж байна.

 

Зан ааш тодорхойлох сонжоо

Гар утсаа барих үндсэн дөрвөн арга барил байна, тэр болгон хувь хүний зан аашийг тодорхойлох ажээ. За, ингээд та ямар зан ааштай хүн болохыг мэдэж авцгаая.

1. Гар утсаа нэг гартаа бариад эрхий хуруугаараа дэлгэцийг гүйлгэнэ

Нэг гараараа утсаа барьж байгаа тань таныг олон үйлдэлтэй хүн гэж дүгнэхэд хүргэж байна. Дэглэмтэй байх – таны хоёр дахь нэр. Та аливаа асуудлыг шийдэж чадна. Зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй, сайн муу зүйлийг ялгах чадвартай.

Та бол нээлттэй хүн, анхаарлын төвд байх дуртай. Бас ярилцах дуртай, өөрийнхөө тухай ч ихийг ярьна. Харин бусдыг сонсох – таны хувьд хэцүү даалгаварт тооцогдоно. Хүмүүс танд гомдох нь элбэг, гэхдээ та зориуд тэднийг гомдоогоод байдаггүй.

Та жинхэнэ хайр дурлал гэж юу болохыг мэднэ, худал хуурмаг аашийг ч сайн ялгаж хардаг. Таны хайртай хүн маш азтай нэгэн, та түүний төлөө юу ч хийхэд бэлэн хүн юм.

 

2. Гар утсаа хоёр гараараа бариад эрхий хуруугаараа дэлгэцийг гүйлгэнэ

Та маш хаалттай хүн. Та хэнээс ч хайр халамж хүсэхгүй, гэсэн хэдий ч анхаарал татах, хайр халамжийг ихэд хүсэмжилж буй. Таны хүсэл эрмэлзэл, мэдрэмж түгжээтэй.

Та хайртай хүндээ ч гэсэн сэтгэлээ нээлттэй байлгадаггүй, тийм учраас л хайр халамж дутагдаж байгаа мэт мэдрэмжийг нөгөө хүн нь мэдэрдэг. Түүнтэйгээ зөөлөн харьцаж бай, ойр дотныхондоо нээлттэй бай. Ингэж чадсан цагт таныг бүгд ойлгох болно.

 

3. Та гар утсаа хоёр гараараа бариад хоёр эрхий хуруугаа үйлдэл хийхэд ашиглана

Та маш эмзэг бөгөөд мэдрэг хүн, байнга айдас түгшүүр тээж явна. Аливаа зүйлийг буруу хийчих вий гэж айна, буруу зүйл хэлчих вий гэж эмээнэ. Та бүгдийг сайн хийхийг хичээдэг, тэр ч бүү хэл төгс хийхийг мэрийнэ, гэхдээ ямар нэгэн зүйл алдчих вий гэж шаналж явдаг ажээ.

Та өөртөө тавих шаардлагаа багасгах хэрэгтэй болов уу, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ сулруулах шаардлагатай. Таны ажилч хичээнгүй зангийн ачаар та өндөр амжилтад хүрч чадна, гэхдээ өөртөө үл итгэх байдал энэ бүгдийг нурааж орхих вий.

Таныг ойлгож дэмжиж байх хамтрагч танд хэрэгтэй. Өөрийгөө түүний хажууд итгэлтэй байгааг мэдэрч байгаа бол та хамтрагчаа олжээ. Та түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлана.

 

4. Нэг гартаа утсаа бариад нөгөө сул байгаа гарынхаа долоовор хуруугаар дэлгэц дээр үйлдэл хийнэ

Та тайван бас аядуу зөөлөн хүн, таны үйлдэл болгон сайн төлөвлөгдсөн. Та бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золионд гаргахад бэлэн.

Та тайван орчныг эрхэмлэнэ, гэр орны тав тухтай орчинд найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ цагийг цугтаа өнгөрүүлэх нь таны хувьд аз жаргал. Олон хүн бужигнаж шуугисан орчинд дургүй. Харилцааны хувьд ч гэсэн нам зөөлөн. Хэрүүл уруул, уй гашуу, нулимс, хаалга савж гарах – энэ бүгд танд байхгүй зүйл. Та чин сэтгэлээсээ хайрлаж чадна, бас хайртай хүнээ их зүйл дээр уучилж чадах чадалтай хүн.

Энэ сонжооны тусламжтайгаар зөвхөн өөрийнхөө зан аашийг тодорхойлоод зогсохгүй мөн найз нөхөд, тэр ч бүү хэл үл таних хүнийг ч тодорхойлох боломжтой. Тэр гар утсаа яаж барьж байгааг л сайтар ажиглаж харахад хангалттай. Бидний амьдралын аливаа зүйл бүгд далд утга учиртай бөгөөд хоорондоо уялдаа холбоотой байна.

Хэрвээ танд уг сонжоо таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

16
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsend Khishigdavaa

    Tsend Khishigdavaa

    2018/12/01 at 16:57

    Xudlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *