2014 онд дэлхий ертөнцөд шинэ дэвшил авчирсан 14 шинэ нээлт

0

Шинийн сэтгэгч, бүтээлч, зогсолтгүй хөдөлмөрлөгч хүмүүсийн ачаар дэлхий ертөнц хийгээд хүн төрөлхтний амьдрал өдрөөс өдөрт улам бүр хөнгөн хялбар болж байдаг. Анхны машин, анхны нисэх онгоц, анхны компьютер, анхны ухаалаг гар утас гээд энэ бүхэн улам бүр төгөлдөржихийн хамт өөр бусад шинэлэг, шинэ содон нээлтүүд хийгдсээр, туршигдсаар, бүтээгдсээр байна. Түүний дотроос сүүлийнхээ улиралд үргэлжилж байгаа 2014 онд дэлхий ертөнцийн амьдралын чанарыг сайжруулсан ямар шинэ нээлтүүд хийгдсэн нь сонирхол татах аж.

1. ReSound LiNX сонсголын аппарат

iPhone гар утсанд зориулагдан бүтээгдсэн энэхүү сонсголын аппарат нь 2-р сард болсон Mobile World Congress дээр олон нийтэд танилцуулагдсан. Bluetooth-д суурилсан энэ төхөөрөмж нь зүүж байгаа хүнд ухаалаг гар утаснаасаа дууны тохируулгыг хийх боломжийг олгосон учир олон нийтийн газарт сонсголын аппарат зүүсэн эсэх нь мэдэгдэхгүй. Мөн ReSound апп ашиглан мэдээллийг бичнэ.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 3

2. Telebot

Флоридагийн олон улсын их сургуулийн Нээлтийн лабораторийн төгсөх ангийн оюутнуудын баг 182 см өндөртэй, 34 кг жинтэй роботын загварыг бүтээсэн нь хөгжлийн бэрхшээлтэй болсон цагдаагийн офицерууд болон цэргийн хүчнийхэнд эргүүлийн офицер байдлаар туслах аж. 2012 оноос эхэлсэн энэхүү төслийнхөө хүрээнд оюутнууд хамгийн сүүлийн загвараа гаргаад байгаа нь энэ бөгөөд одоо зөвхөн гадна их биеийг хийж, талбарын туршилтууд явуулах л үлдээд байгаа юм байна.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 4

3. Үүргэвчин дэх Vodafone-ы гар утасны сүлжээ

2-р сард Vodafone сан Instant Network Mini хэмээх үүргэвчинд багтах хэмжээний шинэ зөөврийн гар утасны сүлжээг танилцуулсан. Ойролцоогоор 11 кг жинтэй энэ сүлжээний төхөөрөмжийг ердөө 10-хан минутанд дэлгэх боломжтой. Гамшгийн нөхцөлд ажиллаж байгаа тусламжийн ажилтнуудад хэрэгтэй энэ сүлжээ нь 100 м радиуст нэгэн зэрэг 5 хүртэл тооны дуудлага хийхийн зэрэгцээ хэдэн мянган текст мессэж бичих боломжийг олгох аж.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 5

4. Foldscope

3-р сард Стэнфордын биоинженер Manu Prakash 50 долларын цаасан микроскоп бүтээснийгээ танилцуулсан нь Foldscope хэмээн нэрлэгдсэн номын хавчуурганы хэмжээтэй, микро линз бүхий зүйл байв. Энэхүү микроскоп нь юмсыг байгаа хэмжээнээс нь 2000 дахин томруулах чадалтай. Үнэтэй биш, тохируулах боломжтой, хялбархан угсардаг энэ цаасан микроскоп нь өндөр үнэтэй лабораторийн төхөөрөмж ашиглах боломжгүй хүүхдүүд болон шинжлэх ухаан, судалгаа сонирхдог хүмүүст тохиромжтой аж.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 6

5. Sol-Char бие засах газар

Ойролцоогоор 2,5 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн газар ашиглах боломжгүй нөхцөлд амьдардаг. Колорадо Боулдер их сургуулийн судалгааны багийнхан тэдгээр хүмүүст тогтвортой өөрчлөлтийг авчрах бие засах газрыг бүтээжээ. Sol-Char Toilet бол нарны эрчим хүчийг ашигладаг суултуур бөгөөд хаягдлыг задалж, biochar хэмээн нэрлэгдэх дайвар бүтээгдэхүүнийг бүтээхэд параболикын толинууд болон фибер оптик кабелиудыг ашигладаг. Энэ технологийг хөдөө аж ахуй болон шатахууны салбарт ашигладаг. Karl Linden-ий тэргүүлж буй тус багийнхны өгүүлснээр энэ бие засах газрыг ашиглалтанд оруулах хараахан болоогүй байгаа гэнэ.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 1

6. Нарны эрчим хүчний зам

5-р сард Solar FREAKIN’ Roadways сурталчилгааны видео нь цахим ертөнцөд тарсны дараа Айдаход байрлах Solar Roadways дараах зүйлийг танилцуулжээ. Тодорхой нөхцөлд хүргэсэн шил, фотовольтаик үүрнүүд ашигласан тус компани ухаалаг, гадаргуу нь энерги цуглуулснаар эрчим хүчинд хувиргаж, халуун хүйтнийг тохируулдаг, ЛЕД гэрэлнүүд бүхий замыг бүтээсэн байна. 2009 онд Улсын авто замын удирдах газраас санхүүжилт авсан тус компани 2014 оны 3-р сард Phase II Protoype зогсоолын төслөө дуусгасан. Энэ компанитай холбоогүй ч Нидерландын Хавсарсан шинжлэх ухааны судалгааны байгууллага SolaRoad нэртэй замыг Амстердам хотноо 11-р сард бий болгосон нь дэлхийн анхны нарны эрчим хүчийг ашигласан унадаг дугуйн зам болжээ.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 7

7. Дэлхийн хамгийн хурдан, хамгийн жижиг наномотор

Техасын судлаачид давсны ширхгээс 500 дахин жижиг шинэ наномоторыг бүтээсэн нь 15 цагийн турш тийрэлтэт хөдөлгүүр шиг хурдтай эргэдэг наномотор байжээ. Урьд нь бүтээгдсэн наномоторууд нь удаан эргэдгээс гадна хэдхэн минут ажиллаад зогсдог байсан байна.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 2

8. Оюун санаагаар удирдагддаг роботик өмсгөл

29 настай хоёр хөл нь мэдээгүй болсон Juliano Pinto гэгч эр 6-р сард World Cup-ын анхны өшиглөлтийг оюун санаагаар удирддаг роботик гадаад өмсгөлийн тусламжтайгаар хийсэн. Дюкийн их сургуулийн профессор Miguel Nicolelis-ын удирдсан багийнхны бүтээсэн энэ өмсгөл нь тархины долгионыг биеийн хөдөлгөөнд хувиргадаг электродуудыг ашигласан байна.

9. Exosuit

198 см өндөртэй, 240 кг жинтэй Exosuit нь далайн мандлаас 1000 гаруй метрийн гүнд аюулгүй шумбах бололцоог олгох юм. 2013 онд бүтээгдсэн энэ өмсгөлийг 2014 оны 7-р сард танилцуулсан ба Атлантын далайн хүрэх боломжгүй гүн дэх био гэрэлтэгч организмуудыг судлах шинжлэх ухааны зорилгоор анх ашиглажээ. Эрдэмтэд тэрхүү организмуудын гэрэлтэгч уургийг хавдар болон тархи нугасны гэмтлийг илрүүлэхэд ашиглах бодолтой байгаа аж.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 8

10. MicroCHIPS программчлагддаг эм бэлдмэл дамжуулагч

Массачусетсийн MicroCHIPS компани 7-р сард арьсан доор суулгаснаар эм бэлдмэлийг дамжуулах микрочип бүтээснээ зарласан. Алсын удирдлага нь чипэн дэх нөөцлүүрийг нээснээр эм эсвэл дааврын бэлдмэл биед орох боломжтой болох аж. 2018 оноос зах зээлд гарах энэ шинэ нээлт нь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжоор хангагдах боломж хомс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд ихээхэн үр ашигтай байх юм байна.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 9

11. Ухаалаг гар утсанд суурилсан нүдний дасгал

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд нүдэнд суулгасан бяцхан төхөөрөмжийг ашиглан нүдний даралт хэмждэг мэдрэгчийг бүтээсэн байна. Ухаалаг гар утасны камертай хамт хэрэглэх боломжтой энэ технологи дэлхийн хүн амыг сохролоос сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулах аж. Амьтан дээр амжилттай туршигдсан уг технологийг 9-р сараас хүн дээр туршиж эхэлжээ.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 10

12. Intel-ийн холбогдсон тэргэнцэр

Intel-ийн инженерийн багийнхан хэрэглэгчийн зүрхний цохилт, биеийн температур, цусны даралт гэх мэт амин чухал мэдээллүүдийг харуулдаг холбогдсон тэргэнцэр бүтээсэн байна. Уг сандлыг 9-р сард болсон Intel-ийн жил бүр болдог хөгжлийн бага хурлын үеэр Stephen Hawking танилцуулжээ.

13. Цэвэрлэгч зуух

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь хоол хүнсээ хийхдээ хатуу түлш ашиглаж байна. Ялангуяа хөгжиж буй орны иргэд ийм байдлаар хоол хүнсээ боловсруулж хэрэглэдэг. Гэтэл хатуу түлш түлсэн зуухнаас гарах утаа, угаарнаас болж жил бүр 4 сая гаруй хүн нас бардаг. Энэ асуудлыг шийдэх гарцыг хайсан EcoZoom компани Zoom Jet зуухыг бүтээсэн нь энергийн үр ашигтайгаас гадна утааны ялгарлыг 70 хүртэл хувиар бууруулсан зуух байв. Энэхүү зуух нь 2014 оны Олон улсын дизайны шилдэг шагнал хүртэж, дэлхий даяар 90,000 гаруй хувь худалдагдан борлуулагджээ. Мөн UC Berkeley-гийн оюутнуудын бүтээсэн К2 зуух нь гар утсыг цэнэглэхийн хамт утааны ялгарлыг 95%-иар бууруулж чадсан төсөл болжээ. Энэ зуух 50 доллараар худалдаалагдах аж.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 11

14. Nanopatch

Австралийн Vaxxas компаний бүтээсэн Nanopatch нь тариурын вакциныг халахад чиглэсэн нанотехнологийн хэсэг юм. Насанд хүрсэн хүний эрхий хурууны хумсны толион чинээ энэ зүйл нь хэдэн мянган вакцинаар бүрхэгдсэн зүүнүүдээр арьсанд нэвтрэх аж. Энэ нь өвдөлт үүсгэхгүйгээс гадна илүү үр дүнтэй байна гэж хүлээгдэж байгаа юм. Nanopatch нь ердийн шингэн вакцин шиг хөргөх шаардлагыг үгүй болгосон нь хөгжиж буй орнуудад нэг их хүчин чармайлт шаардахгүйгээр вакциныг хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын зүүнд хатгуулах эрсдлийг байхгүй болгох аж. Vaxxas ДЭМБ-аас 9-р сард эмнэлзүйн урьдач судалгааг полиомиелитын вакцинаар явуулах санхүүжилтыг хүлээн авсан байна.2014 онд дэлхий ертөнцөд дэвшлийг авчирсан 14 шинэ нээлт 12

2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *