
Энэ хүний тухай урьд өмнө нь сонсож байгаагүй байж мэдэх зарим нэг баримтуудаас танилцуулъя.
1. Төгс хүн төрөхөөсөө л өмнө тодордог ажээ. Жеки гэдсэндээ байхдаа л өөрийгөө өөр хүн шүү гэдгийг харуулсан. Ээж нь түүнийг бараг 12 сар тээсэн, илүү тээлттэй тул кесарево хагалгаагаар төрсөн баатар эр 5 кг 400 грамм жинтэй байжээ.
2. Жеки Чаны төрсөн нэр – Чан Кон Сан. Түүний хэлснээр бол аав нь тагнуулч байсан учраас гэр бүлийн нэрээ солих шаардлага гарсан гэжээ. Тэгэхээр түүний жинхэнэ төрсөн нэр нь Фон Си Лун.
3. Бяцхан Жекийг төрсний дараа эцэг эх нь түүнийг эх барьж авсан Британи эх баригчид зарах сонирхолтой байсан нь нууц биш. Хэрвээ түүнийг тэр үед зарсан бол Жеки Их Британид амьдарч, англиар төрөлхийн мэт ярьж, хятад хэл огт ойлгохгүй байх байсан болов уу гэж тэрээр дурсаж байв. Бас эмч болсон байна даа гэжээ.
4. Жекийг багад нь Том хамарт гэж хочилдог байв. Дунд сургуулийн аргаа ядсан нэг багш нь модны мөчрөөр түүний хамрыг хугалж орхижээ, энэ тохиолдлоос хойш ийм хочтой болжээ.
5. Жеки маш хөдөлмөрч. Ямар нэгэн трюк хийхийн өмнө тэрээр айдастай байдаг “Мотор” гэсэн үгийг сонсоод л айдсаа мартаж орхино. Трюкээ амжилттай гүйцэтгэж чадвал баярласандаа болоод хөл нь газар хүрэхгүй, бэртсэн байсан ч хамаагүй.
6. Тэрээр бараг 80-аад кинонд жүжигчнээр тоглож, 11-д нь каскадёр, 15-ыг нь найруулж, 11 кинонд продюсер хийжээ.
7. Жеки – мундаг хэмнэлттэй, хойч үеэ ч мөн сайн сургаж байгаа. Тэрээр гэртээ үйлчлэгчгүй, гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийнэ. Зочид буудлаас гарахдаа үлдсэн саван, шүршүүрт өмсөх малгай зэргийг аваад л явна.
8. 1999 оны 11-р сард Жекигийн хоёр дахь хүүхэд төрсөн – “Азийн гоо бүсгүй 90” тэмцээнд түрүүлсэн бүсгүйгээс гарсан, гэр бүлээс гаднах түүний төрсөн охин. Жеки алдаа хийсэндээ харамсаж байгаагаа олны өмнө хүлээсэн бөгөөд өөрийн гэр бүлдээ маш хайртай хэмээн мэдэгджээ.
9. Жеки бол маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Өөрийнхөө кино эсвэл хийсэн трюкнийхээ тухай хэзээ ч тайван ярьж чаддаггүй. Ярьж байхдаа «Ки-й-я» эсвэл «Пах-пах-пах» гэсэн авиа маш их гаргадаг.
10. Жеки Чаны хайртай бөгөөд шүтдэг жүжигчин бол Бастер Китон. Жек Америк жүжигчний трюкуудыг өөрийнхөө кинонд ашигласан, “Project A” кинон дээр цамхагаас үсэрдэг хэсгийг та санаж байна уу?








erdnee
2016/02/27 at 17:14
mundag hvn helh vg alga
puck yumuu
2016/02/27 at 20:48
Hudlaa medeelek taiwhaa boliche
Byambaa Batjargal
2016/02/28 at 15:12
Jeki chan iim
Byambaa Batjargal
2016/02/28 at 15:12