Дэлхийн алдартай логонууд ямар үнэтэй вэ?

0

Дэлхийн алдартай логонууд ямар үнэтэй вэ?


Дэлхийд үйл ажиллагаа, нэр хүнд, ашиг орлогоороо тэргүүлж байгаа том компани, корпорациуд өөрийнх нь үйл ажиллагаа, зорилго чиглэлд төгс нийцсэн шилдэг логонд үнэ төлдөг. Лого нь тухайн компаний нэрийн хуудас байдаг учир энэ нь ч зөв. Гэтэл та бидний сайн мэдэх Майкрософт, Гүүгл, Найк, Твиттер, Кока Кола болон 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын логонууд ямар үнэтэй байдаг юм бол? Энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Мэдээж хэрэг компани бүрийн лого харилцан адилгүй үнэтэй бөгөөд хэр зэрэг ялгаатай байгааг сонирхоцгооё.

Майкрософт – 0$

2012 онд шинэ лого бүтээхдээ өөрийн хуучин логон дээр ажилласан.

Гүүгл – 0$

Гүүгл компаний олон өнгөт лого олон жилийн турш өөрчлөгдсөөр ирсэн. Анхны хувилбарын зохиогчийн эрх компанийг хамтран үүсгэн байгуулагч Сергей Бринд хамаардаг ба графикын үнэгүй программ GIMP дээр хийгдэж байжээ. Дараах хувилбарууд дээр Бриний найз, дизайнер Рут Кедар ажилласан байна.

Кока Кола – 0$

Алдарт Кока Колагийн логог 1886 онд компанийг үүсгэн байгуулагч Жон Пембертон хамтрагч, нягтлан бодогч Фрэнк Робинсоныхоо хамт бүтээжээ. Албан ёсны вэбсайт дээрх мэдээллээр бол Робинсон зар сурталчилгаанд хоёр үсэгнүүд нь маш онцгой харагдана гэж үзсэн учир Кока Кола гэдэг нэрийг санал болгосон гэсэн байдаг. Мөн тэрээр одоог хүртэл хэрэглэгдэж байгаа Спенсерийн бичгийг ашиглан компаний логог бүтээсэн байна.

Твиттер – 15$

Өнөөгийн алдартай шувууны дүрс бүхий логог Твиттер компани 15 доллараар iStockphoto нэртэй онлайн фото банкаас худалдаж авчээ. Цэнхэр шувууны дизайнер Бритон Симон Окслей энэхүү худалдан авалтаас багахан хувь буюу 6 долларыг авсан гэнэ. Тэр цагаас хойш лого зарим нэг багахан өөрчлөлтөнд орсон байна.

Найк – 35$

Найкыг хамтран бий болгосон Фил Найт 1971 онд график дизайны оюутан Кэролин Дэвидсоноос өнөөгийн алдарт логогоо худалдаж авчээ. Найтыг Портлэндийн Их сургуульд тоо бүртгэлийн хичээл зааж байх үеэрээ Кэролиныг зураг зурахад нь хангалттай хэмжээний мөнгө байхгүй байгаа талаараа гомдоллож байхыг сонссон байна. Найт залуу оюутанд цагт хоёр доллар олох саналыг тавьснаар өнөөгийн алдарт лого бий болсон түүхтэй.

2014 онд Гласговт болох Коммонвиэлт Гэймс /Commonwealth Games/ олон улсын спортын наадмын лого – 95,000$

Маркью дизайны студийн бүтээсэн лого олон улсын спортын тэмцээний ялагчаар тодорч, 95,000 долларын шагнал авчээ.

Нэкст /NeXT/ – 100,000$

Америкийн компьютерын компани NeXT-ийн логог Стив Жобсын захиалгаар зураач Паул Рэнд зохион бүтээж, 100,000 доллар авчээ.

2012 оны Лондонгийн Олимп – 625,000$

Өнгөрсөн жил Лондонд болсон Олимпийн наадмын дуулиан дагуулсан логог Волфф Оллинс дизайны компаний мэргэжилтнүүд зохион бүтээсэн ба 400,000 евро буюу 625,000 долларын үнэтэй аж. Олон хүн энэ логог аман секс хийж байгаа хосууд гэж хардаг байна.

Пепси – 1,000,000$

2008 онд Арнелл группын дизайнерууд Пепси компаний логог шинэчилсэн ба Пепси компани энэ төсөлд 1 сая долларын хөрөнгө зарцуулжээ.

ВВС – 1,800.000$

ВВС компаний өнөөгийн лого 1997 онд бүтээгджээ.

Аксенчер /Accenture/ – 100.000.000$

Зөвлөгөөний Аксенчер компаний лого түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй логонуудын нэг юм.

BP – 211,000,000$

Stock Logos вэбсайтад бичигдсэн мэдээллээр Британий газрын тосны BP компани энэхүү логогоо 2008 онд 211 сая доллараар худалдан авсан байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/29 at 01:14

    You may have posses one and have person in the workplace. This all really needs is perfect that you simply incorperate your cups of coffee inside of the filter out, download due to lake, flick the main exchange and watching the main cooking pot weight by using level of caffeine.

  2. Зочин

    2013/12/16 at 12:35

    Thank you, I’ve recently been looking for info about this topic for ages and yours is the best I’ve came upon till now. But, what about the conclusion? Are you positive concerning the supply?|
    グッチ バッグ アウトレット http://www.thoughtstoresults.com/

  3. Зочин

    2013/12/28 at 12:49

    Hello there! Do you use Twitter? I’d like to follow you if that would be okay. I’m absolutely enjoying your blog and look forward to new updates.|
    UGG ブーツ 人気 http://www.mwhittlephoto.com/

  4. Зочин

    2014/01/01 at 10:05

    What’s up to every one, the contents present at this web site are in fact remarkable for people experience, well, keep up the good work fellows.|
    UGG ブーツ 人気 http://www.mwhittlephoto.com/

  5. Зочин

    2014/01/03 at 05:05

    I’ve read some excellent stuff here. Definitely worth bookmarking for revisiting. I wonder how so much attempt you place to create such a wonderful informative web site.|
    サマンサタバサ 財布 新作 2013 http://www.acethetik.com/

  6. Зочин

    2014/02/11 at 01:39

    Several share vendors and put up positions often come with most of these automatic cleaning solutions on show.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *