
Урлагийн гайхамшигтай бүтээл өндрөөр үнэлэгдэж ирсэн түүхтэй. Ялангуяа уран зураг (орчин цагийн зураач зурж уу эсвэл сонгодог бүтээл үү гэдэг нь огт хамаагүй) итгэмээргүй өндөр үнэ хүрэх нь энүүхэнд. Уран зургийн өгүүлэмж этгээд хачин байх тусам эцсийн үнэ улам л тэнгэрт хадна.
Урлагийн үнэнч шүтэн бишрэгчдийг юу ч зогсоож чадахгүй. Баян цуглуулагчид, музейнүүд урлагийн ховор бүтээлийн дуудлага худалдааг чих тавин сууж байгаад цаг нь ирэхээр багагүй мөнгөөр худалдан авахаас огт татгалздаггүй. Доор танилцуулж байгаа уран зургууд аль хэдийн эзэндээ очсон. Та сайтар хараад, ийм бүтээлд хэдэн төгрөг төлөхөө нуулгүй бидэнтэй хуваалцаарай.
Казимир Малевич, “Супрематическая композиция”

Бүтээл төрсөн он: 1916
Эцсийн үнэ: 85 сая ам.доллар
Худалдан авагч: Нууц
Пабло Пикассо, “Dora Maar au Chat”

Бүтээл төрсөн он: 1941
Эцсийн үнэ: 95,2 сая ам.доллар
Худалдан авагч: Цуглуулагч хувь хүн, нэр нь тодорхойгүй
Барнетт Ньюман, “Anna’s Light”

Бүтээл төрсөн он: 1968
Эцсийн үнэ: 105,7 сая ам.доллар
Худалдан авагч: Нууц
Жан-Мишель Баския, “Untitled”

Бүтээл төрсөн он: 1982
Эцсийн үнэ: 110 сая ам.доллар
Худалдан авагч: Урлагийн бүтээл цуглуулагч Юсаку Маэзаве
Эдвард Мунк, “Skrik”

Бүтээл төрсөн он: 1983
Эцсийн үнэ: 119 сая ам.доллар
Худалдан авагч: Америкийн хөрөнгө оруулагч
“Skrik” уран зургийн таван хувилбар л байдаг. Пастель будгаар будсан хувилбарыг хувь цуглуулагч худалдан авчээ.
Густав Климт, Адель Блох-Бауэр I-ийн хөрөг зураг

Бүтээл төрсөн он: 1907
Эцсийн үнэ: 135 сая ам.доллар
Худалдан авагч: Америкийн бизнес эрхлэгч Рональд Лаудер
Виллем де Кунинг, “Woman III”

Бүтээл төрсөн он: 1953
Эцсийн үнэ: 137,5 сая ам.доллар
Худалдан авагч: Саятан Стивен Коэн
Жейсон Поллок, “№5”

Бүтээл төрсөн он: 1948
Эцсийн үнэ: 140 сая ам.доллар
Худалдан авагч: Америкийн продюсер Дэвид Лоуренс Геффен
Рембрандт ван Рейн, “Мартен Сольманс болон Опьен Коппит нарын хөрөг зураг”

Бүтээл төрсөн он: 1634
Эцсийн үнэ: 160 сая
Худалдан авагч: Лувр болон Нидерландын үндэсний музей
Пабло Пикассо, “Les Femmes d’Alger”

Бүтээл төрсөн он: 1955
Эцсийн үнэ: 179,3 сая доллар
Худалдан авагч: Катарын ерөнхий сайд асан Хамад бен Жасим бен Жабер Аль Тани
Марк Ротко, “Violet, Green and Red”

Бүтээл төрсөн он: 1951
Эцсийн үнэ: 186 сая ам.доллар
Худалдан авагч: Дмитрий Рыболовлев
Энди Уорхол, “Marilyn Diptych”

Бүтээл төрсөн он: 1964
Эцсийн үнэ: 195 сая ам.доллар
Худалдан авагч: Британийн уран зургийн Тейт галерей
Поль Сезанн, “Les Joueurs de cartes”

Бүтээл төрсөн он: 1893
Эцсийн үнэ: 250 сая ам.доллар
Худалдан авагч: Катарын урлагийн музей
Виллем де Кунинг, “Interchanged”

Бүтээл төрсөн он: 1955
Эцсийн үнэ: 300 сая ам.доллар
Худалдан авагч: Кеннет Гриффин – Америкийн тэрбумтан
Поль Гоген, “Quand te maries-tu?”

Бүтээл төрсөн он: 1892
Эцсийн үнэ: 300 сая ам.доллар
Худалдан авагч: Катарын урлагийн музей
Леонардо Да Винчи, “Salvator Mundi”

Бүтээл төрсөн он: 1499
Эцсийн үнэ: 450,3 сая ам.доллар
Худалдан авагч: Мухаммед ибн Салман Аль Сауд – Саудын Арабын ханхүү







