Таны гэрийг маш эмх цэгцтэй болгох 14 ухаалаг арга. Та эдгээрээс санаа авч амьдралдаа хэрэгжүүлээрэй

0
0
21,497

Гэрийн эмх цэгцгүй байдал сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй стресст ч хүргэж мэднэ. Эмх цэгцтэй болгож байна гээд заавал бүтэн өдрийг зарцуулах ч хэрэг алга, бас хэдэн цагийг ч үрэх хэрэг байхгүй ээ.

Чухам ямар арга заль гэрийг эмх цэгцтэй болгож чаддагийг бид мэдэж авсан юм, мэдээж илүү зардалгүйгээр шүү дээ. Өнөөдрийн бидний нийтлэлд зөвхөн эд бараа танилцуулаад зогсохгүй мөн орон зайн зохион байгуулалтыг хэрхэн бий болгохыг ч танилцуулна.

1. Гал тогооны хэрэгсэл тогтоох соронзон тогтоогч

© depositphotos

Соронзон тогтоогч модон тавиурын оронд хамаагүй илүү ариун цэврийн шаардлага хангадаг. Модон тавиур нь өөртөө чийгийг шингээж нян үржих таатай орчныг бүрдүүлнэ. Соронзон тогтоогчийг дуртай газраа байрлуулах боломжтой – угаалтуур эсвэл махны мод байдаг хэсэг дээрээ. Мөн гал тогооны тавилгыг илүү чөлөөтэй болгож өнгө үзэмж нэмдэг.

 

2. Хоолны хэрэгсэл хадгалах сав

© Jason Finn/Shutterstock, © depositphotos

Жишээ нь цэцгийн савыг зөвхөн цэцэг тарихад ашиглахаас гадна гал тогоондоо хоолны хэрэгсэл хадгалах сав болгон ашиглаж болно. Төмөр торон саванд жимс хийхэд гоё харагддаг. Харин зузаан, бөх бат цэцгийн сав хоолны хэрэгсэл хийхэд, сав суулга угаагч даавуу зэрэг үзэмж гутаадаг зүйлсийг хийхэд тохиромжтой.

 

3. Ванны хөшиг тогтоодог дэгээг зөвхөн угаалгын өрөөнд ашиглахгүй

Таны бодож байснаас хамаагүй илүү хэрэглээтэй эд дээ. Ванны хөшиг тогтоодог дэгээг шкафандаа шургуулж зангиа, тэлээ, цүнх зэргээ тохож болно. Харин гал тогоонд алчуур тогтоогчны үүргийг гүйцэтгэнэ. Ванны хөшгийг бид тогтмол сольдог тул хэсэг хугацааны дараа гэрийнхээ өнгө үзэмжийг өчүүхэн зүйлээр сэргээгээд байж болох нь ээ.

 

4. Гэрийн булан бүрд жижиг сажиг зүйл хийх тусгай сав байлгах

Нэрийн хуудас, байнга ордог дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, үсний боолт, дэлгүүр орохдоо авч явдаг жагсаалт зэрэг эдгээр жижиг сажиг зүйлс гэрийг эмх цэгцгүй болгоно. Ашигласны дараа тэр болгон цааш хурааж чадахгүй, гэхдээ энэ асуудлыг шийдэх амархан арга бий. Тасалгаа болгондоо дунд зэргийн ваар, шилэн сав эсвэл гоёмсог цаасан хайрцаг тавиарай – тэр дотроо элдэв жижиг сажиг юмаа хийгээд байна биз.

 

5. “5 эд хогшлын дүрэм”-ийг баримтал

© depositphotos

Хэрвээ танай байр жижигхэн талбайтай эсвэл та хаа сайгүй жижиг хайрцаг тавихыг хүсэхгүй байгаа бол “5 эд хогшлын дүрэм” гэгчийг баримтлаарай. Өөрийнхөө байх ёстой байрнаас хөдөлсөн эд зүйлийг олж, байх ёстой байранд нь буцааж тавьж сур. Жишээ нь, гутлаа гутлын саванд хий, харин номнуудаа номын тавиурт гэх маягаар. Өдөрт хэдхэн минут л зарцуулдаг, удалгүй таны гэр орон эмх цэгцтэй болж эхлэх ажээ.

 

6. Гэрт байгаа цэвэрлэгээний бодис

© depositphotos, © depositphotos

Цэвэрлэгээний бодисыг ашиглах газарт нь хадгалбал илүү эмх цэгцийг бий болгож чадна. Санамсаргүй байдлаар зочны өрөөний хивсэн дээрээ цай асгаад толбо болгочихлоо гэж бодъё. Толбыг арилгахын тулд та өөр өрөө рүү явах шаардлагагүй, танд хэрэгтэй болгон гар дор бэлэн байна.

Плита цэвэрлэдэг бодис галт тогоонд, хивс цэвэрлэгч – зочны өрөөнд, дэлгэц арчих цаас – компьютер байдаг өрөөндөө. Хамгийн гол нь эдгээр бодисыг найдвартай бөгөөд гоёмсог саванд хийж хүний нүдэнд өртөхөөргүй газар тавьсан байх ёстой.

 

7. Гар урлалын органайзерт гоёл чимэглэлээ хадгална

Гоёл чимэглэлийг өлгөж хадгалах нь амар байдаг хэдий ч тоосонд амархан дарагддаг. Тиймээс битүү саванд буюу гар урлалын органайзерт хийгээрэй. Том хэмжээтэй бөгж, ээмэг, тэр бүү хэл бугуйвч ч багтдаг.

 

8. Амтлагч хадгалах эргэдэг тавиур

© ssfaulkn / flickr

Шилэн савтай амтлагч эсвэл ууж байгаа амин дэмүүдийг жижгэвтэр давхар эсвэл эргэдэг тавиур дээр хадгалж болно. Орон зай хэмнэнэ, бүх хэрэгтэй зүйл нэг дор бэлэн байхад тустай. Ийм тавиур булангийн төрөл хамгийн тохиромжтой юм.

 

9. Гүйдэг хаалгатай шкафанд гэрэл суурилуулах

© depositphotos

Хувцас хайх асуудлыг хормын дотор шийдэж болно – шкафандаа таазны гэрэл суурилуулахад л асуудалгүй. Шкафны хаалга нээгдэхэд асахаар тохиргоо хийх боломжтой эсвэл боломжгүй бол тусдаа унтраалга хийгээрэй. Гэрэлтэйд ямар хувцас хаана байгааг сайн харж чадна.

 

10. Орны хажуугийн шургуулганд залгууруудаа нууж болно

© christyrdavis / Instagram

Комодны шургуулгыг нэгэн зэрэг “төгөлдөржүүлж” болох юм. Шургуулганы ёроолд гоёмсог цаас дэвсээд жижиг савнууд байрлуул. Нэг хайрцагт нь цахилгаан хэрэгсэл, нөгөөд нь – гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл тэмдэглэлийн дэвтрээ хийнэ.

 

11. Алчуур, ширээний бүтээлэг их зай эзлээд байвал хуйлсан байдлаар хадгалаарай

© _tidyhome / Instagram

Алчуур эсвэл ширээний бүтээлэг багтахааргүй болоод байвал Мари Кондогийн аргаар хуйлж босоогоор нь хадгалж болно. Бага зай эзлэх бөгөөд ямар өнгийн аль алчуур байгаа нь шууд харагдана. Тэгэхээр шургуулга ухаад байх ч шаардлагагүй болох нь ээ.

 

12. Гутлын поддон маш их цаг хэмнэнэ, ялангуяа цаг агаар муу байхад

© idea_home / Instagram

Байнга шалаа угаахаас зайлсхийж байгаа бол гутлын поддон тавиарай. Өвөл эсвэл бороотой өдөр гутлаа тайлаад поддон дээр тавина. Ус урсах хэдий ч шал цэвэрхэнээрээ үлддэг. Поддондоо гоёмсог байгалийн чулуу хийвэл гутал ч бүрэн хатаж амжина.

 

13. Сагс эсвэл хайрцагт гэрийнхээ углаашийг хийж болно

© newbuild_newstart / Instagram

Өөрийн болон зочны углааш хаана байна гэж хайх хэрэггүй, өөрөөр хэлбэл өөрсдийн углаашаа хийх тусдаа сагс бас зочны углааш хийх тусдаа сагс тавьсан бол таны ажил хөнгөвчлөгдөнө гэсэн үг. Эмх цэгцийг бий болгоод зогсохгүй мөн гэрийн үзэмжийг ч чимнэ.

 

14. Бээлийнүүдээ даавуун уутанд хийж болно

Олон ам бүлтэй айлын бээлий, ороолт нь байнга солигдож алга болж байдаг. Энэ асуудлыг шийдэхэд даавуун уут тус болно. Өлгүүртээ уутаа углаад л дотор нь ороолт, бээлийгээ хийгээд байгаарай.

Та гэрээ эмх цэгцтэй байлгахын тулд ямар арга ашигладаг вэ?

11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.