
Үнэхээр тааламжгүй сонсогдож байгаа ч энэ бол үнэн юм. Бидний амны хөндий дэх 1 миллилитр шүлс болгонд ойролцоогоор 100 сая орчим микроб агуулагдаж байдаг гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон. Бас хамгийн аймшигтай нь эдгээр 100 сая микроб, нян бактери нь 400-600 өөр төрөл зүйлээс бүрддэг байна. Үнэхээр дотор арзайлгамаар тоо баримт байгаа биз. Бид хүүхдүүдээ бохир гараа амандаа хүргэлээ гэж зэмлэдэг, нийтийн ариун цэврийн газарт аль болох юунд ч хүрэхгүй байхыг эрмэлздэг, гудамжинд таарсан нохойны шээснээс холуур явдаг. Гэтэл бидний бохир гэж бодож байгаа дээрх зүйлсээс эхлээд бусад зүйлсүүд бидний амнаас харьцангуй цэвэрхэн байдаг аж.
1. Бага ангийн сурагчийн гар
Хүүхдүүд үнэхээр бохир байх гэдгийг үзүүлж өгдөг. Гэхдээ таны амны хөндийтэй тэдний гарын ариун цэврийг харьцуулах шаардлагагүй. /1 инч.кв талбайд 1500 бактери/
2. ОО-ын суултуур
Хэний ч хүрэхийг хүсдэггүй энэ газар бидний бодож байснаас цэвэрхэн аж. /1 инч.кв талбайд 3200 хүрэхгүй тооны бактери/
3. Gowanus Canal
Нью Йоркын Бруклин дүүрэг дэх энэ усан суваг таны амнаас 60 дахин цэвэрхэн. /1 миллилитрт 16,000 бактери/
4. Сахал
Олон хүн биеийн энэ хэсгийг маш бохир гэж боддог. Гэтэл таны амнаас цэвэрхэн байдаг байх нь. /Сахал тутамд 20,000 бактери/
5. Шээс
[tweetable]Шээс таны амны хөндийгөөс 1000 дахин цэвэрхэн[/tweetable]. /1 миллилитрт 100,000 бактери/
6. Нийтийн усан оргилуур
Ам нь цангасан хүмүүс эндээс залгилах дуртай. Гэхдээ ганц сав ус худалдаж аваад уучихсан нь хавьгүй дээр шүү. Сонирхолтой нь энэ таны амнаас цэвэрхэн. /1 инч.кв тутамд 2,7 сая бактери/
7. Метроны шон
Галт тэрэгнээс [tweetable]галт тэрэг дамжин цуглуулсан бактерийн төрөл зүйлийн тоо хэмжээ таны амны хөндий доторхоос цөөн[/tweetable]. /137 зүйл/
8. Зочид буудлын угаалгын өрөө
Мэдээж хэрэг энэ нь бохир, гэхдээ л таны амнаас цэвэрхэн. /500 төрөл/
9. Жоом
Манай гариг дээрх хамгийн дургүй хүрмээр, муухай амьтдын нэг боловч бидний амны хөндий доторх бактериас цөөн төрөл зүйлтэй. /33 төрөл/
10. Нийтийн халуун ванн
[tweetable]Нийтийн халуун ванны 1 цайны халбага ус тутамд 2,17 сая бактери байдаг[/tweetable].








Зочин
2014/06/23 at 15:44
хаха зурагнууд нь ямар гоё юм бэ
Зочин
2014/06/23 at 15:45
зааз тэгээд бид нар чинь өөрсдөө нил микроб байжийж янз бүрийн юмнаас сэжиглээд яваад байдаг хэрэг үү? мэдээж шүлсээ залгиж л таараа тэр нь дотогшоо ороод тэгээд дотор нь угаасаа бүр их микроб…
Зочин
2014/06/23 at 15:48
dahij shud amaa ugaah shaardlagguu yum bn gej oilgoloo ashgu2
Зочин
2014/06/23 at 15:49
haa saiguu shulsee hayj yavdag mongoliin soyolgu erchuuded l taarsan medeelel bn
eniig olj unshaasai teneguud
Зочин
2014/06/23 at 17:42
ter joomnuud yag shokolad shig aimar goe haragdjii shd ehendee
Зочин
2014/06/23 at 17:43
Хүний бие бүхэлдээ микроб, бичил биетүүдээр тэжээгдэж амьдарч байдаг юм биш үү? Нэгэн төрлийн хүнд хэрэгтэй вирусууд гэсэн үг. Амьд нано технологи хаха
Зочин
2014/06/23 at 17:44
ta nar yavj amaaraa jorlongoo dolooj tseverle