Энэ арга таны булчингийн өвдөлтийг 1 минутын дотор намжаана

2

Лос-Анжелесийн йогийн дасгалжуулагч Жилл Миллер (Jill Miller) булчингийн ачаалал болон өвдөлтийг багасгах энгийн арга олж илрүүлжээ. Гол нь үнэтэй массажны мэргэжилтнүүд рүү очихгүйгээр өөрийгөө эмчилнэ гэсэн үг. Танд шаардлагатай зүйл бол ердөө л хэдэн ширхэг теннисний бөмбөг, хэдэн минутын цаг хугацаа юм.

Бид та бүхэнд биеийн дурын булчингийн өвдөлтийг багасгах, хамгийн үр дүнтэй 10 аргыг толилуулж байна.

Бэлтгэх байдал

Энгийн массаж өөртөө хийж, булчингуудынхаа чилээг гаргахын тулд танд 2-4 теннисний бөмбөг хэрэг болно. Теннисний бөмбөг хатуу, зөөлөн янз бүр байдаг гэдгийг санаарай. Удаан хугацаанд ашиглагдсан теннисний бөмбөг шинэ бөмбөгийг бодвол илүү зөөлхөн байдаг. Зөөлөн бөмбөг хүзүүний массажинд тохирох бол хатуу нь хөл, гуя, нурууны массажинд илүү тохиромжтой байдаг.

 

Нурууны дээд хэсэг

Шалан дээр хэвтээд, 2 далныхаа хооронд 2 бөмбөг байрлуулна. Эвтэйхэн байлгахын тулд хатуу дэр дэрлэж болно. Бөмбөгийг доошлуулах маягаар, удаан алгуурхнаар дээшилнэ (хэвтсэн чигтээ).

Дасгалаа 2-5 минутын туршид хийнэ. Хэрвээ бөмбөгнүүд 2 тийшээ өнхрөөд байвал бөмбөгнүүдээ оймс юмуу шилэн оймсонд хийж болно.

 

Нурууны доод хэсэг

Массажийг ахар сүүлнээс эхлэн хийнэ. Шалан дээр суугаад, дараа нь аажуухан, удаанаар хэвтээ байрлалд шилжинэ. Хэвтэхийнхээ өмнө шалан дээр 2 бөмбөгийг нурууны харалдаа байрлаж байхаар тавина. Та хэвтсэнийхээ дараа нурууны орчим даралт өгч байгааг мэдрэх ба нуруу тань хэрхэн хотойж байгааг анзаарах болно.

Гуяа аажуухан доошлуулах ба бөмбөг нурууны дээд хэсэг рүү 10-15 см зайнд шилжсэн байх ёстой. Дараа нь эсрэг чиглэлд дасгалаа хийнэ.

 

Хүзүүний массаж

Нуруугаараа хэвтээд, толгойгоо зүүн тийш эргүүлж, хүзүүний баруун талын хэсэгт теннисний бөмбөг тавина. Удаанаар дарж, толгойгоо баруун тийш нь эргүүлэн, бөмбөгөө дээш доош өнхрүүлнэ. Дасгалыг 1-2 минут хийнэ. Дараа нь нөгөө талдаа мөн адил давтан хийнэ.

 

Гуяны массаж

Зүүн талаараа хэвтэнэ. Хөл шулуун байх ба биеийн дээд хэсгийн жинг зүүн талын гартаа төвлөрүүлнэ (зүүн гараараа тулна). Зүүн гуян доороо бөмбөгөө хийгээд гэдсээрээ тулна. Биеийн жингээ бөмбөгт төвлөрүүлэхийг хичээгээрэй.

Одоо бөмбөгөө гуянаас өвдөгний чиглэлд болон буцаад өвдөгнөөс гуяны чиглэлд гэх маягаар 2-3 минутын турш өнхрүүлнэ. Дасгалаа нөгөө талдаа мөн адил давтан хийнэ.

 

Хөлийн улны массаж

Сандал дээр суугаад хөлийн улан доороо бөмбөг байрлуулна. Бага зэрэг урагш тонгойгоод, биеийн жингээ урагш нь төвлөрүүлнэ. Бөмбөгөө урагш хойш, баруун зүүн тийш чиглэлд 30 секундын турш аажуухан өнхрүүлнэ. Ингэхдээ бөмбөгөө бага зэрэг дарж өгнө.

Дараа нь теннисний бөмбөгөө гишгэчих маягаар 30 секундын турш улаараа бөмбөгөө зөөлөн цохиж өгнө. Нөгөө талдаа мөн адил давтан хийнэ.

 

Гарны массаж

Ширээний өмнө сандал дээр суугаад, алгаараа теннисний бөмбөгөө дараад хурууны үзүүрээс тохой хүртэл болон эсрэг чиглэлд гэх маягаар өнхрүүлнэ. Гар халуу оргих хүртэл өнхрүүлнэ. Дараа нь гараа эргүүлээд, бугуйнаас эхлэн яг өмнөхтэй адил өнхрүүлнэ. Массаж хийх хамгийн тохиромжтой хугацаа бол 2-3 минут.

 

Цээжний болон мөрний булчингууд

Хананы булан руу нүүрээрээ харж зогсоод, бөмбөгөө эгэмний ясан дээрээ байрлуулна. Гүн амьсгалах ба энэ байрлалдаа 1 минутын турш зогсоно. Дараа нь дээш доош, баруун зүүн тийш хөдлөх маягаар массажаа хийнэ.

Иллэг хийгдэж байгаа булчингуудаа илүү сайн хянахын тулд толгойгоо бөмбөг байгаа чиглэлд эргүүлж, унжуулна. Массажаа 1 минут хийгээд, нөгөө талдаа солино.

 

Хөлний массаж

Сандал дээр суугаад, зүүн хөлөө сандалны ирмэг дээр тавьж, зурагт үзүүлсний дагуу нугална. Теннисний бөмбөгөө нугалсан хөлнийхөө өвдөгний доор байрлуулаад маш удаан, аажуухнаар бөмбөгөө дарж, сулруулах маягаар массаж хийж өгнө.

1 хөлөндөө 10 удаа хийх ба нөгөө талдаа мөн адил давтан хийнэ. Хөлний массаж хийхдээ хатуу теннисний бөмбөг ашиглах нь илүү тохиромжтой.

 

Гуяны булчингууд

Шалан дээр суугаад, гуяныхаа гадна талд 2 бөмбөг байрлуулна. Гараараа гуян дээрээ алгуурхан дарж, дараа нь гараа авна. Дасгалыг 20-иос багагүй удаа хийнэ.

Дараа нь бөмбөгөө ийш тийш нь эсвэл тойрог хөдөлгөөнөөр 2 минутын турш өнхрүүлнэ. Бүх дасгалаа нөгөө талдаа мөн адил давтан хийнэ.

 

Нурууны массаж

Шалан дээр хэвтээд, далныхаа хооронд 2 бөмбөг байрлуулна. 2 гараа толгойныхоо ард салаавчлаад, гуяа бага зэрэг өргөн толгойгоо цээж рүүгээ шахна. Гүн амьсгал аваад, бөмбөгнүүдээ нурууны дагуу удаан гэгч нь өнхрүүлнэ.

4 минутын ийм массаж нурууны хэсгийн алжаал ядаргааг тайлж, нурууны ерөнхий байдлыг сайжруулна.

30
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Мөнхбат Сүх-Очир

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/04/07 at 16:35

    Bataa Dorj Narhan Nami Jimee Dalai Zaya Zizi

  3. Otgondelger Sambuu

    Otgondelger Sambuu

    2017/04/07 at 23:18

    Нч

  4. Otgondelger Sambuu

    Otgondelger Sambuu

    2017/04/07 at 23:18

    Nwew

  5. Otgondelger Sambuu

    Otgondelger Sambuu

    2017/04/07 at 23:18

    Nes w

  6. Otgondelger Sambuu

    Otgondelger Sambuu

    2017/04/07 at 23:18

    News

  7. Otgondelger Sambuu

    Otgondelger Sambuu

    2017/04/07 at 23:18

    News horom kom

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *