
Филиппин гэр бүл өөрсдөө ядуувтар амьдралтай, өөрсдийн төрсөн хүүхдүүдтэй байсан ч гэсэн Жайви хүүг үрчилж авчээ. Гэсэн хэдий ч тэд үрчилж авсан хүүгээ өөрийн хүүхдүүдээс өөрцгүй хайрлаж, халамжилж байв. Хүү эцэг, эхийнхээ хайр халамжийн хариуг барьж чаджээ. Жайви өсөж том болж, амжилттай менежер болсон бөгөөд гэр бүлээ бэлэг сэлтээр булсан байна – аав, ээжтэйгээ цуг аялсан бөгөөд дараа нь тэднийхээ мөрөөдлийнх нь байшинг барьж өгчээ.ч
Филиппин гэр бүл нэгэн хүү үрчилж авсан юм, хүү өсөж том болоод эцэг, эхийнхээ ачийг хариулжээ
Жайвиг үрчилж авч байх үедээ тэд өөрсдөө ядуухан амьдардаг байлаа
Жайви Лазарео Бадиле II-ын хэлснээр, аав, ээж минь тэр үед баян биш байсан гэжээ. Ээж нь худалдагч, аав нь ачигч хийнэ. Жайвигээс гадна тус гэр бүл олон хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан хэмээн The Summit Express.-д дурьджээ.
Тэр үед тэдний гэр бүл амьдрах хэвийн нөхцөлд тохирохооргүй хуучин байшинд амьдардаг байлаа
Байшин нь байсхийгээд л усанд автана, жирийн угаалгын өрөө, ариун цэврийн өрөө гэж байхгүй. Тиймээс амьдрал хүндхэн байсан нь хэнд ч ойлгогдох байх.
Амьдрал хүнд хэцүү байсан ч гэлээ тэдний гэр бүл хоорондоо эвсэг, хөгжилтэй байж чаддаг. Жайви ч бусад хүүхдүүдээс ялгараад байх зүйлгүй өсжээ.
Жайви ажилд орж амжилт гарган, чадварлаг менежер болжээ. Ингээд хайртай хүмүүстээ талархлаа илэрхийлж эхэлсэн байна
Жайви аав ээждээ дэлхийг үзүүлж, тэд цугтаа Австрали, Шинэ Зеланд, Дубайгаар аялцгаажээ
Гэр бүлдээ өгөх хамгийн том бэлэг – энэ бол байшин байлаа
Энэ байшинг Жайви эцэг эх, ах, эгч, дүү нартаа зориулж барьсан юм
Шинэ байшин нь тэдний урьд өмнө нь амьдарч байснаас маш их ялгаатай
3 давхар, 7 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөөтэй
Жайви өөрийнхөө гэр бүлийн Зул сарын баярын гэрэл зургаас хуваалцжээ
Энэ гэр бүлд баярламаар өөрчлөлт гарсан юм: сайхан сэтгэл, хайр энэрэл, хүч хөдөлмөр ямар ч нурж унасан амбаарыг жинхэнэ ордон болгож чадахын тод жишээ.








Зочин
2020/01/28 at 10:39
Nice, avilga avsan gesen uguu
Saran Saran
2020/01/29 at 14:09
Ymar uhaantai hvv we ……àaw eej ni ymar ih bayrlah bol
Bayaraa Bayaraa
2020/01/29 at 19:18
Mundag
Dashiiv Sarangua
2020/01/30 at 02:46
Gaihaltai
Burmaa Ya
2020/01/30 at 15:38
Uhaantai mundag hvv bn
Altantuya Batsuuru
2020/01/30 at 21:49
Mundag yumaa