Фейсбүүкийг үндэслэгч Зукербергийн тухай үл мэдэх 20 баримт

0

Фейсбүүкийг үндэслэгч Зукербергийн тухай үл мэдэх 20 баримт1984 оны 5-р сарын 14-нд Нью Йорк мужийн Уайт Плейнс /White Plains/ хотод сэтгэл мэдрэлийн эмч, шүдний эмч эцэг эхийн хүү болон мэндэлсэн Марк Зукерберг /Mark Zuckerberg/ нэртэй хүү өнөөгийн Дэлхий ертөнцийн хамгийн алдартай, хамгийн баян чинээлэг, хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон. 2013 оны байдлаар хувийн хөрөнгө нь 16,8 тэрбум Америк доллар хэмээн үнэлэгдсэн энэ залуу эрхмийн хөрөнгийн үндэс нь Фейсбүүк /Facebook/ олон нийтийн сүлжээ билээ. Дэлхий дахинаа алтан толгойтой еврей жаал гэгддэг энэ эрхмийн талаар үл мэдэх 20 баримтыг та бүхний өмнө дэлгэж байна. Сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Фейсбүүкийн үндсэн өнгө бол хөх өнгө. Учир нь Зукерберг өнгөний сохор нэгэн бөгөөд түүний хувьд хамгийн тод өнгө нь хөх өнгө аж.
2. Түүний нохойны нэрийг Бист /Beast/ гэдэг бөгөөд нохой нь өөрийн гэсэн Фейсбүүк хуудастай.
3. Түүнийг найзууд нь Зук /Zuck/ гэж дууддаг, харин ээж нь Принцли /Princely/ гэдэг.
4. Тэр бүтэн жилийн турш өдөр бүр зангиа зүүнэ гэж амласан.
5. Тэрээр 2010 онд эхнэрийнхээ гэр бүлийнхэнтэй харилцахын тулд хятад хэл сурсан.
6. Тэрээр Фейсбүүкийн тухай өгүүлсэн “The Social Network” кинонд ганцхан үнэн зүйл байсан нь өөрийнх нь дүрийн өмссөн хувцас байсан бөгөөд гэхдээ ганцхан богино ханцуйтай цамц нь л байсан гэдгийг онцолжээ.
7. Марк Уол Стрит /Wall Street/-д хөрөнгө оруулагчидтайгаа уулзахдаа малгайтай цамц, жинсэн өмд өмссөн байсан.
8. Марк эхнэр Присцилла Чан /Priscilla Chan/-тайгаа 2003 оны Харвардын үдэшлэг дээр ариун цэврийн өрөөний дараалалд танилцсан.
9. Тэрээр эхнэрийнхээ хуримын бөгжний загварыг өөрөө гаргасан.
10. Тэдний хуримын зочид тэдний хуриманд ирэхдээ л тэднийг хуримаа хийх гэж байгааг мэдсэн. Тэр үед Присцилла сургуулиа яг төгсөөд байсан тул Присциллагийн төгсөлтийг тэмдэглэх гэж байна гэж бодоцгоож байжээ.
11. Марк бол Гүүглийн + /Google+/ үйлчилгээний хамгийн олон дагагчтай хүн.
12. Түүний Твиттер /Twitter/-ийн бүртгэл маш өвөрмөц нэртэй. @finkd
13. Тэр Фейсбүүкийг 1 тэрбум доллараар худалдаж авъя гэсэн Яхоо /Yahoo/-гийн саналаас татгалзсан.
14. Маркын нэрийн хуудсан дээр “I’m CEO Bitch” гэсэн бичиг байдаг.
15. Марк Грин Дей /Green Day/, Жей-Зи /Jay-Z/, Тейлор Свифт /Taylor Swift/, Шакира /Shakira/ нарын уран бүтээлчдэд дуртай.
16. Түүний богино ханцуйтай цамцан дээр Фейсбүүкийн найзын хүсэлт, мессеж, бүртгэлийн лого байдаг.
17. Түүний Фейсбүүк профайл блоклогдсон.
18. Тэр урьд нь ердийн ажилтан шиг сууж ажилладаг байсан.
19. Тэр хослол ховорхон өмсдөг.
20. Тэр өдөр бүр малгайтай цамц, жинсэн өмд өмсдөг.
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *