Нялх хүүхдүүдийн маш сайн хийж чаддаг 12 зүйл, харин томчууд энэ талаар огтхон ч гадарладаггүй

0

Дөнгөж төрсөн хүүхэд ямар ч хамгаалалтгүй маш эмзэг харагддаг, түүнийгээ байнга л хайрлаж, хамгаалж, халамжлахаас өөр аргагүй. Энэ бол үнэн, томчууд бид үүнээсээ ч аз жаргалыг мэдэрнэ. Үнэн хэрэгтээ нялх хүүхдүүд бидний ойлгож байснаас ч илүү чанга ажээ: тэд химийн импульсээр дамжуулж ээжийгээ дарангуйлна, нүдээ нээлттэй чигээр нь унтана бас өндрөөс огт айхгүй. Бид дөнгөж төрсөн болон тун удахгүй мэндэлсэн хүүхдүүдэд хийсэн судалгааны баримтуудыг танд дэлгэж байна. Бидний нялх үрс үнэхээр супер баатрууд юм байна шүү.

Нялх хүүхдүүд томчуудыг бодвол амтыг хамаагүй сайн мэдэрдэг (маш этгээд шалтгаанаар)

© Depositphotos © Anemone123 / Pixabay

Нялх хүүхдийн хэл болон тагнайд томчуудыг бодвол амтлах мэдрэхүйнүүд их байдаг: 30 мянгын эсрэг 10 мянга. Зарим нэг эрдэмтэд энэ олон рецепторууд эргэн тойрноо мэдрэхэд хэрэгтэй гэж үздэг. Хүүхэд аливаа эд зүйлийг долоож байхда зөвхөн амтыг нь мэдрээд зогсохгүй мөн бусад олон мэдрэмжийг мэдэрдэг ажээ. Синестези-ийн онолоор бол нэг системийн мэдрэхүй нөгөө системдээ хүрнэ. Жишээ нь, хүн хөгжмийн өнгийг харах эсвэл үгний үнэрийг мэдэрнэ. Яг л ийм зүйл нялх хүүхдүүдэд болдог.

  • Их хэмжээний нейрон болон амтлах рецепторуудын ачаар хүүхдүүд гартаа барьсан тоглоомоо долоож байхдаа томчуудаас илүү их мэдээлэл цуглуулж авдаг байна. Томрох тусам нейроны шаардлагагүй холбоосыг тасалж дэлхий ертөнцийг энгийнээр нь хүлээж авч эхэлдэг.

 

Хүүхэд ээжийнхээ дотоод эрхтнийг нөхөн төлжүүлж чадна

© Depositphotos

Зүрхний булчингийн сулралтай зарим нэг эхчүүд төрснийхөө дараа хавьгүй эрүүл саруул болж байгааг эрдэмтэд ажиглажээ. Хэвлийд байгаа үрдээ талархах ёстой гэж эмч нар үзэж байна: хүүхдийн хүйсний үүдэл эсээр дамжин эхийн зүрхний үйл ажиллагаа жигдрэх боломжтой.

  • Мөн бусад эрхтнүүдэд ч хамааралтай. Жирэмсэн эмэгтэйн өвчтэй элэг, зүрх эсвэл тархинд хэвлийд бойжиж байгаа үрийн эс мөн байдаг. Өөрийгөө амьдруулахын тулд эхийнхээ гэмтэлтэй бие махбодийг ийнхүү засахыг оролддог ажээ.

 

Зарим нэг нялх хүүхдүүд нүдээ нээлттэй унтдаг. Энэ нь эцэг, эхчүүдийг багагүй айдаст автуулах нь бий

© Jimmy Conover / Unsplash

Үүнд айж сандрах ямар ч хэрэггүй гэж эмч нар хэлж байна. Нүд нь нээлттэй унтаж байвал түргэн нойрны шатандаа байна гэж ойлгоно (чухам энэ л үед эргэн тойрны тухай олж мэдсэн мэдээллээ өөртөө боловсруулж авдаг). Томчууд энэ үе шатанд шөнийн нойрны 25 хувийг зарцуулдаг, харин хүүхдүүд бүхэл бүтэн 50 хувийг зарцуулдаг ажээ. Энэ нь нэг талаасаа хүүхэд ой санамжаа ажиллуулж сурахын зэрэгцээ мэдрэлийн системээ төгөлдөржүүлж байдаг.

  • Түргэн нойрны үе шатнаас болоод туршлага багатай залуу эцэг, эхчүүд хүүхдээ нойрсуулахаар оронд нь тавьж чаддаггүй.

 

Нялх хүүхэд хөлөрдөггүй, бас уйлахдаа нулимс гаргадаггүй

© Hans Reniers / Unsplash

Төрсний дараах эхний долоо хоногуудад хүүхэд уйлахад нулимс гарахгүй бас бараг л хөлрөхгүй. Энэ нь бүрэн хөгжөөгүй байгаа нулимсны ялгаруулалт болон хөлсний булчирхайтай холбоотой юм. Хүний бие махбодид хөлс ялгаруулах хоёр төрлийн булчирхай бий: апокринийн булчирхай нь зөвхөн өсвөр насандаа идэвхижнэ, харин эккринийнх нь – мэндэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараанаас идэвхжиж эхэлдэг.

  • Тиймээс эцэг, эхчүүд нялх хүүхдээ хэт их халууцаж байгаа эсэхийг нь байнга ажиглах байх ёстой. Хэдэн давхар өлгийгөөр хүүхдийг бэгнэх нь маш буруу бөгөөд аюултай – хүүхэд өөрийнхөө биеийн дулааныг зохицуулах буюу хөргөх чадваргүй байдаг үе.

 

Дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ дулааны долгионыг хүлээн авч чаддаг

© Depositphotos

Байгаль эх нялх хүүхдэд өөрийн гэсэн дулаан мэдрэх “төхөөрөмж”-өөр хангажээ. Хүүхдийг төрөнгүүт нь эхийнх нь цээжин дээр тавьбал тэр хөх рүүгээ дөхөж очоод өөрөө хөхөж эхэлнэ. Италийн эмч нар нэгэн туршилт хийж дараах зүйлийг тодруулжээ: нялх хүүхдийн уруулын хэм эхийнх нь хөхний хэмээс бага. Хэмийн энэ ялгааны тусламжтайгаар хүүхэд хоол ундныхаа эх үүсвэрийг олж авах боломжтой.

  • Эх хүн хүүхдэдээ дулааны дохио өгдөг, харин хүүхэд нь тэр дохиог хүлээн авах чадвартай байдаг гэж эрдэмтэд үзэж байна.

 

Хүүхдүүдийн нейроны холбоос томчуудынхаас их

© Jelleke Vanooteghem / Unsplash

Хүүхэд тархиндаа 100 сая нейроны холбоостой төрдөг. Энэ нь насанд хүрсэн хүнийхээс 2 дахин их, гэхдээ хүүхдийн тархи харьцангуй бага гэдгийг та мэдэж байгаа болов уу. Тэгэхээр нялх хүүхэд эцэг, эхийгээ бодвол хавьгүй их зүйл тархиндаа бодож эргэлдүүлж байдаг байх нь: амьдралынхаа эхний жилийн турш хүүхэд маш их мэдээлэл боловсруулах хэрэгтэй. 3 нас хүрэхэд тархи өөрөө илүүдэл синаптик холбоосыг тасалж өөрийн үйл ажиллагааг цэгцэлж эхэлдэг байна.

  • Хэрвээ синапсын тасалдах үйл явц төлөвлөгөөгөөр явахгүй бол дэлхийд нэгэн гоц ухаантан, аутист эсвэл бүр шизофрений өвчтэй хүүхэд ч гарч ирэх магадлалтай.

 

 

Томчууд даарахдаа чичирч байхад, нялх хүүхэд яах ч үгүй хэвтэнэ

© Underground Bison / Reshot

Нялх хүүхэд даарч байхдаа чичрэхгүй. Тэд дулааны онцгой зохицуулалттай: нялх хүүхдийн бие махбодийн 5% нь бор өөхний эсээс бүрддэг. Энэ өөхний эс нялх хүүхдийг хэт их даарахаас хамгаална, тиймээс хүүхэд хүйтэнд тэсвэртэй байдаг ажээ. Томчуудын хувьд халуун дулааны ийм зохицуулалт байдаггүй.

  • Хэрвээ хүүхэд чичирч байвал мэдрэлийн асуудалтай холбон авч үзэх хэрэгтэй эсвэл таны нялх үр өлсжээ.

 

Хүүхэд нүднийхээ өнгийг өөрчилж чадна, гэхдээ хүүхэд болгон тэгэхгүй

© Depositphotos © Walaa / Unsplash

Нялх хүүхэд нүднийхээ өнгийг өөрчилж чадна. Зарим нэг хүүхэд цэнхэр нүдтэй эсвэл хөх нүдтэй төрдөг, гэхдээ энэ бол түр зуурынх юм. Бидний бие махбодь дахь меланинийн өнгийн пигмент шууд ялгардаггүй. Хүүхдээ ямар өнгийн нүдтэй болохыг эцэг, эх нь таамаглаж суухаас өөр аргагүй. Гэхдээ дүрмээс гажууд нэг зүйл бий.

  • Бор өнгийн нүдтэй хүүхэд нүднийхээ өнгийг өөрчлөхгүй, тэдний бие махбодид меланин хангалттай. Харин хөх нүдтэй таван хүүхэд тутмын дөрөв нь ногоон эсвэл бор нүдтэй болдог ажээ.

 

Нялх хүүхэд химийн импульсийн тусламжтайгаар ээжийгээ “дээрэлхдэг”

© Kelly Sikkema / Unsplash © Depositphotos

Хүүхэд эхийнхээ тархины таашаал авах төвд шууд нөлөөлөхөөр зохицуулалтыг байгаль эх хийж өгчээ. Эх хүн хүүхдээ үнэрлэхэд маш нарийн химийн урвал явагдана. Цусанд дофамин буюу таашаал хариуцсан бодис ялгарч эхэлдэг. Бараг адилхан таашаалыг бид өлсөж явсны дараа хоол унд идэх, эсвэл цангаж яваад ус уухдаа мэдэрдэг байна.

  • Нялх хүүхэд зөвхөн ээжийгээ дарангуйлаад зогсохгүй: нялх хүүхдийн үнэр төрж үзээгүй эмэгтэйчүүдэд ч таашаал авчирдаг. Гэхдээ үнэндээ, нэг их биш л дээ.

 

Хүүхэд тодорхой нас хүртлээ өндрөөс айдаггүй

© Dominika Roseclay / Pexels

Хүүхэд 9 сар хүртлээ өндрөөс айдаггүй гэж эрдэмтэд үздэг. Хүүхэд мөлхөж эхэлсний дараа л айдас бий болдог ажээ. Энэ айдас яагаад бий болж байна вэ гэвэл орчин тойрны мэдээлэл дутагдаж байгаатай нь холбоотой. Хүүхэд орон зайд бие даан хөдөлгөөнд орлоо, тархи өөрийн хараанд байгаа орчны талаар мэдээлэл цуглуулж тэнцвэрээ олох чадвар суудаг.

  • Хүүхэд нэг байрандаа хэвтэж байхдаа түүний орчин тойрон нам гүн, тэнцвэртэй тул түүнд ямар ч айдас байдаггүй ажээ.

 

Хүүхэд бүр алт. Шууд утгаар нь ойлгоорой

© hessam nabavi / Unsplash © Andrea Piacquadio / Pexels

Өчүүхэн хэмжээний алт хөрсөнд, усанд, ургамалд, тэр ч бүү хэл хүнд ч байдаг. Бидний бие махбодид 0,2 мг-ийн цэвэр алт агуулагдаж байдаг. Харин нялх хүүхдүүд бол алт гэдэг үгний шууд утгыг илэрхийлнэ: тэдний үсэн дэх энэхүү металлийн агууламж дэлхийн дарцдаст байгаагаас даруй 2 дахин их байдаг.

  • Алтны энэхүү агууламж нь хөхөөр хооллож байгаатай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. 3 сар хүрэх үед уг металлын агууламж хэвийн хэмжээндээ очих ажээ.

 

Хүүхдүүдийн ихэнх нь онцгой тэмдэгтэй төрдөг

© Depositphotos © Depositphotos

Духан дээрх улаан толбо, нүд эсвэл шилэн хүзүүн дээрх толбо нь шинээр төрж байгаа хүүхдүүдийн тал хувьд нь байдаг. Гадаадын улс орнуудад энэхүү тэмдэглэгээг “сахиусан тэнгэрийн үнсэлт” эсвэл “өрөвтас шувууны зуулт” ч гэдэг. Энэ толбо нь хүүхэд уйлах эсвэл хашхирахад улам тодорно. Энэ бол судасны өргөсөл, гэхдээ эрүүл мэнд болон амь насанд ямар ч аюулгүй. Ихэнх тохиолдолд аяндаа бүдгэрч арилна.

  • “Өрөвтас шувууны зуулт” том болсон хойно нь халуунд тодрох тохиолдол байдаг. Энэ өөрчлөлт яах ч хэрэггүй, зөнгөөр нь л орхи.

Та хүүхэдтэй юу? Төрснөөсөө хойш тэд танд ямар гэнэтийн бэлэг барьсан бэ? Хүүхдийнхээ амжилт ололтыг бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

22
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *