Зунжингаа зугаацах боломжтой байгалийн усан гулгуур

0

Зунжингаа зугаацах боломжтой байгалийн усан гулгуур


АНУ-ын Умард Каролина мужийн баруун хэсэгт орших Бревард хотын нутаг дэвсгэрт Слайдин Рок Sliding Rock нэртэй хүрхрээ байдаг. Ийнхүү нэрлэгдсэний учир нь энэхүү хүрхрээ нь налуу хэлбэрийн тэгшхэн гадаргуу бүхий хадан дээгүүр урсаж, доор байрлах гүнзгий, том цөөрөмд нийлдэг учир хүмүүс энд ирж байгалийн усан гулгуураар гулгах боломжтойд оршдог. Адал явдалд дуртай аялагчид болон нутгийн иргэдийн байгалийн усан гулгуур болгон ашигладаг энэхүү хүрхрээний ус маш хүйтэн учир зуны халуун өдрүүдэд Слайдин Рокыг зорих хүмүүсийн тоо олон байдаг аж.Уг газрыг АНУ-ын Ойн үйлчилгээний албаныхан нийтийн амралт, зугаа цэнгэлийн газар болгон тохижуулж, гулгах хэсгийн зүүн талд хадан налуу дээр дээш авирахад туслах зориулалт бүхий хашлагыг хийж өгчээ. Мөн амралтын өрөө, хувцас солих өрөөг байрлуулсны зэрэгцээ зуны улирлын амралтын өдрүүдэд аврагчид энд байгаа хүмүүсийн аюулгүй байдалд санаа тавьдаг байна. Харин бусад өдрүүдэд хүмүүс өөрсдийн аюулгүй байдалд өөрсдөө санах тавих үүрэгтэй байдаг аж. Мемориал Дэй /Memorial Day/ болон Лабор Дэй /Labor Day/ өдрүүдийн хооронд энд ирсэн хүн бүр 1 долларын төлбөр төлдөг бөгөөд энэ өдрүүдэд мөн аврагчид хүмүүст үйлчилдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. kabuki

    2013/04/23 at 13:00

    *** uwdchihloo

  2. Зочин

    2013/04/23 at 13:54

    edius program iig oruulj ogooch adminaa mash ih heregtei bn

  3. Mrbom

    2013/04/23 at 14:36

    бүүр гоё санагдчихлаа гээч хэхэ

  4. uniQu3

    2013/04/23 at 18:38

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *