Өөрсдийгөө үнэт эрдэнэсээр чимсэн ногооны ялааны авгалдайнууд

0

Өөрсдийгөө үнэт эрдэнэсээр чимсэн ногооны ялааны авгалдайнууд


Францын уран бүтээлч Хюберт Дупрат алтны зоргодос, гэрэлт чимэд чулуу, оюу, бадмаараг, сувд зэрэг үнэт эрдэнэсүүдээр өөрсдийгөө чимэх боломжийг ногоон ялааны авгалдайнуудад олгожээ. Гол устай газарт амьдардаг ногооны ялааны авгалдай нь янз бүрийн аюулаас өөрийгөө хамгаалахын тулд өөрийнх нь замд таарсан хайрга, чулуу, элс, өвс ургамлын хатсан иш зэрэг янз бүрийн зүйлсээр нарийн төвөгтэй хийц бүхий хуяг дуулгыг өөртөө хийдэг бөгөөд Франц уран бүтээлч эрхэм энэ амьтны дээрх зан чанарыг ашиглан тэдэнд өөрсдийгөө үнэт эрдэнээр чимэх боломж олгосон байна.Энэхүү авгалдай нь амныхаа дэргэд байрлах шүлсний булчирхайнаас ялгарсан торго хийдэг шингэнээрээ тааралдсан жижиг сажиг зүйлсийг биедээ наадаг бөгөөд Хюберт Дупрат үнэт, хагас үнэт эрдэнэсээр хучсан, уг шавьжнуудад тохирсон дулаан бүхий орчныг бүрдүүлснээр дараах зурагнууд дээрх эрдэнэсэн хуягтай шавьжнууд бий болжээ. Урьд нь байгаль судлаач байсан Дупрат 80-аад оны эхээс энэ ялааны авгалдайг цуглуулж эхэлсэн бөгөөд студидээ авчирсан шавьжнуудын байгалийн хуягийг зөөлөн авч хаяад эрдэнэсэн гадаргууд тавьснаар ногооны ялааны авгалдайнууд шинэ хуягаа хийх ажилдаа идэвхийлэн орсон байна. Гэхдээ эхлээд зөвхөн алтны зоргодос бүхий тусгай саванд авгалдайнуудыг хийсэн ба дараа нь оюу, номин, шүр түүнчлэн индранил, сувд, бадмаараг, очир алмааз зэрэг тод өнгөт, гялалзсан үнэт чулуунуудыг нэмэх маягаар хийснээр онцгой гоёмсог чимэглэл бүхий хуяг дуулгатай авгалдайнууд бий болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/04/23 at 18:37

    goe ain

  2. huuhenhuu

    2013/04/23 at 20:28

    http://battlefield.play4free.com/en/ zaluusaa free game online burtguuleed orood iree china nar dabraad bna gabaldah durtai zaluu gabald shursheh durtai zaluus shursh hutgalah ni hutgalaa hurdan burtguulaad orood ireerei unen sak togloom shuu

  3. Зочин

    2014/01/08 at 11:07

    nogoon yalaanii avgaldai bishee. ene chine hoovgonii avgaldai/zagaschid modon horhoi gediid/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *