100.000 ширхэг талхны шошгоор хийсэн хуримын даашинз

0

100.000 ширхэг талхны шошгоор хийсэн хуримын даашинз


Австралийн загвар зохион бүтээгч Стефани Вилсон ахлах сургуульд байхаасаа хайрлаж ирсэн залуутайгаар гэрлэхдээ сүүлийн арав орчим жилийн туршид цуглуулсан талхны шошгонуудаараа хийсэн маш өвөрмөц хуримын даашинзаар гоёжээ. Австралийн Гиилонг хотын Белмонт ахлах сургуульд суралцаж байхдаа танилцаж найзууд болсон Стефани Вилсон, Уилл Ваплинг нар сургуулиа төгссөний дараа хосууд болж, хамтдаа амьдрах болсон бөгөөд талхны шошгонууд тэдний цонхны тавцан дээр овоорсоор байсан ба тэд ч хаялгүй цуглуулсаар байсан тухайгаа Стефани дурссан байна.Хосууд талхны шошгонууд хуримын даашинз хийхэд хангалттай хүрсэн цагт хуримаа хийнэ хэмээн өөр хоорондоо хошигнодог байсан гэнэ. Тэд хэдийгээр өөр хоорондоо хошигнодог байсан ч тэдний төлөвлөгөөний талаар олж мэдсэн хүмүүс талхны шошго цуглуулан хосуудад өгөх болсон байна. Стефани ч шошгонуудаа том том шилэнд хийн хадгалсаар байсан ба 10 жилийн дараа энэ санаа нь зүгээр нэг хошигнол төдий зүйл биш болохыг ойлгосноор цуглуулсан талхны шошгонуудаараа хуримын даашинз хийх ажилд оржээ. Гэвч 10 жилийн турш цуглуулсан шошгонууд их хуучирсан байсан ч азаар сүйт залуугийн үеэл нь талхны газарт ажилладаг учир шинэ тагнууд өгснөөр хосууд хуримын даашинзаа урлах боломжтой болсон байна. 100,000 ширхэг талхны шошгоор хийсэн, 7 кг жинтэй даашинз даашинзаар гоёсон 29 настай загвар зохион бүтээгч бүсгүй “Би жирийн нэг даашинз өмсөхийг хүсээгүй юм.” хэмээжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/04/23 at 18:37

    1st

  2. huuhenhuu

    2013/04/23 at 20:59

    http://battlefield.play4free.com/en/ zaluusaa free game online burtguuleed orood iree china nar dabraad bna gabaldah durtai zaluu gabald shursheh durtai zaluus shursh hutgalah ni hutgalaa hurdan burtguulaad orood ireerei unen sak togloom shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *