
Нарийн судалж шинжилсэн зүйлээс хүртэл санамсаргүй гэнэтийн бэлэг гарч ирэх нь бий. Жишээ хэлэхэд, дэлхийн гайхамшиг болох Цагаан хэрэм байна. Тянжиний их сургуулийн мэргэжилтнүүд Цагаан хэрмээс нуун далдалсан байсан 130 гаруй хаалгыг олж илрүүлжээ. Нууц хаалганы зорилго энгийн – худалдаачин, малчдын хөдөлгөөний урсгалыг хангах. Дaйн бaйлдааны үед цэpэг дaйчид ашигладаг байв. Гэхдээ хөндлөнгөөс харахад үнэхээр гайхалтай, нууцлаг гэмээр: хүн дөхөж ирээд л ор сураггүй алга болно, яг л агаарт замхарч алга болсон юм шиг. Эсвэл бүр эсрэгээрээ, гэнэт гарч ирээд л дaйрах нь.

Хятадын Цагаан хэрэм
Цагаан хэрмийн нууц хаалгыг урьд нь нарийн судалж байгаагүй тухай эрдэмтэд онцлон хэлжээ. Тиймээс нуун далдалсан хаалга нь дэлхийн гайхамшгийг өөр өнцгөөс харахад хүргэж байгаа юм. Шинжлэх ухааны албан бус баримтууд мөн сонирхогчдын гаргаж ирсэн таамгуудаас харахад нэмэлт судалгаа явуулах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой болно.

Цагаан хэрмийн нууцлаг хаалгыг судлахын тулд хэрмийн гэрэл зургуудыг өндөр үзүүлэлтээр авсан байна. Дараа нь хаалга байж болох хэсгүүдийг зураг дээр тэмдэглэж газар дээрх дүн шинжилгээ хийх багийг явуулжээ.

Хаалга нь ханатайгаа уусаад огт мэдэгдэхээргүй хийгджээ. Гаднаас нь харахад хаалга гэж хэн ч харахгүй, хана л гэж харагдана. Тусгай хаалганууд нь өргөн, багахан сүрэг мал багтаж орохоор хэмжээтэй.
Судалгааны багийг удирдсан Тянжиний их сургуулийн профессор Жан Юкуний онцлон хэлснээр бол Цагаан хэрэм нь бидний төсөөлж байсан шиг хаалттай байгаагүй харин ч нээлттэй байдаг байсан бололтой гэжээ. Зөв газруудыг л мэдэж байхад хөдөлгөөн чөлөөтэй явагддаг байжээ.

Цагаан хэрмийн зураг төслийг зохион бүтээсэн хүмүүс хаалгыг дaйн бaйлдааны үед хэрхэн ашиглахыг стратегийн түвшинд авч үзсэн байгаа юм. Өөрийн тал руу харсан хана задгай, харин дaйсны тал руу харсан хэсэг нь битүү. Дaйсны цэpгүүд гол хаалга дээр ирвэл хятадууд нимгэн ханыг нэвтлэн орж дaйсны цэpэг рүү довтолно. Энэ хугацаанд дaйсны цэpгүүд дахин зохион байгуулалтад орж амжихгүй.

21 мянга орчим километр үргэлжлэх Цагаан хэрэм нь судлаачдад нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тэдний таамаглаж байгаагаар сүүлчийнх ч биш бололтой.
Уншигч та Цагаан хэрмийн талаар өөр сонирхолтой мэдээлэл мэдэх үү? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.








Hero Bold
2023/01/31 at 18:25
Айгаад ккк
Итгэл Итгэл
2023/01/31 at 20:38
Hero Bold хурдан зугтах төөрөгдүүлэх нуугдах
Boldbaatar Bat
2023/01/31 at 22:41
Цагаан хэрсийн төгсгөл овоолслн чулуунууд болдог
Khatanbaatar Munkhchuluun
2023/01/31 at 22:49
Монголчуудын барааг хараад чяцган савирч сүнс нь зайлдаг байсан болхоор л зугтах хаалга хийсэн болвуудаа
Ouyn Ouyn Jaya
2023/01/31 at 22:54
Айхтар, аугаа санаатай хүмүүс юмдаа.