Хуучирч муудаагүй мэт санагдавч хэт удаан хэрэглэж, хадгалж болохгүй 10 эд зүйл

0

Хоол хүнснээс ялгаатай нь эд хэрэгслийн дуусах хугацаа тодорхойгүй байдаг тул хуучирч, муудах хүртэл нь хэрэглэх хандлагатай байдаг билээ. Гэвч зарим нэр төрлийн зүйлс дуусах хугацаа нь болоогүй мэт боловч удаан хадгалах үед үйлчилгээ нь сулрах, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг үр дагавартай байдаг ажээ.

1. Угж – 6 сар

Угжны материалд өнгө суух, хагарч сэвтэх зэрэг зүйлс ажиглагдах үед эрүүл ахуйг сахиж угжийг сольж байх шаардлагатай. Түүнчлэн хэрэв дээрх шинж тэмдгүүд илрээгүй ч зургаан сар тутамд бяцхан үрсийнхээ угжийг сольж хэвшихийг зөвлөж байна.

 

2. Дүрдэг цай – 2 жил

Хэдийгээр цайны хадгалах хугацаа дуусаагүй байсан ч дүрдэг цай нь үйлдвэрлэсэн цагаас хойш хоёр жилийн дараагаас үнэр, амтаа алдаж эхэлдэг ажээ.

 

3. Савласан цэвэр ус – 2 жил

Ус өөрөө мууддаггүй боловч хуванцар саванд удаан хугацаанд байснаар хүний биед сөрөг нөлөөтэй химийн элементийг өөртөө шингээдэг тул үйлдвэрлэсэн хугацаанаас хойш хоёр жилийн дотор хэрэглэх шаардлагатай.

 

4. Хатуу саван – 3 жил

Элдэв бохирдлыг устгах үйлдэлтэй хатуу саван нь удаан хугацаанд хадгалсан тохиолдолд хатаж, хагарах шинж тэмдэг илэрдэг бөгөөд нян бактери устгах чадвараа аажмаар гээдэг ажээ.

 

5. Шавж үргээх цацлага – 3 жил

Хатуу савангийн нэгэн адил шавж үргээгч цацлага гурван жил болон түүнээс удаан хугацаагаар хадгалсан тохиолдолд үр нөлөөгөө алдаж эхэлдэг байна.

 

6. Ор хөнжлийн даавуу – 2 жил

Ор хөнжлийн даавууны эдэлгээ ямар материалаар хийгдсэн гэдгээс шууд хамаарах боловч ерөнхийдөө хоёр долоо хоног тутамд тогтмол угааж цэвэрлэж, хоёр жил хэрэглээд солих шаардлагатай байдаг аж.

 

7. Тасалгааны цэцэгний хөрс – 12-18 сар

Тасалгааны ургамлын хөрсийг тогтмол сэлбээгүй тохиолдолд нэг жилээс нэг жил хагасын хугацаанд шим тэжээлээ алддаг ажээ.

 

8. Чихний бөглөө – 2-4 долоо хоног

Дуу чимээтэй орчинд унтаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн чихний бөглөө түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар цэвэрлэхийн зэрэгцээ 2-4 долоо хоног тутамд сольж хэрэглэж байх шаардлагатай.

 

9. Шүдний сойз – 3 сар

Ихэнх хүмүүс шүдний сойзоо хуучирч, хэрэглэх аргагүй болсон мэт харагдаж эхлэх хүртэл тасралтгүй хэрэглэсээр байдаг нь буруу юм. Амны эрүүл ахуйн хувьд сойзыг гурван сар тутамд сольж хэрэглэж байх нь зүйтэй ажээ.

 

10. Нүүр будалтын багс – 3 сар

Нүүрний будагт дуусах хугацаа гэж байдгийг бид мэддэг ч багсанд нь төдийлөн анхаарал хандуулдаггүй билээ. Тэгвэл нүүр будалтын багсыг нян үржихээс сэргийлж гурван сар тутамд сольж хэвших хэрэгтэй ажээ.

14
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Омоно

    Б. Омоно

    2023/01/31 at 21:40

    Багс нтр бол худ2 худлаа бараагаа зарах гэсэн арга

  2. Цэцэгбал

    2023/02/16 at 09:19

    цусны хавдрын гэнийн жак 2 шинжилгээг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөөч өвчтөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *