Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа

0

Унадаг дугуй хөлөглөнө гэдэг өнөө цагт хямд төсөр бөгөөд эрүүл мэндэд тустай унааны сонголт юм. Гэсэн хэдий ч өгсүүр газар өөд унадаг дугуйтай явна гэдэг тийм ч сайхан санаа биш. Харин Норвеги улсын Трондхейм хотод энэ асуудлыг шийдсэн шийдлийг хэрэгжүүлсэн нь унадаг дугуйн урсдаг шат ажээ. 90-ээд онд ажлаасаа тараад харих замдаа ихэд алжааж ядарсан хотын захын оршин суугчийн анх зохион бүтээгдсэн Trampe лифтийг сайжруулсан CycloCable нь 200,000 гаруй унадаг дугуйчдыг 150 метр урт өгсүүр өөд зөөх юм байна. Энэхүү өвөрмөц урсдаг шат өдгөө аялагчдыг соронзон шиг л татаж байгаа юм.

Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 1

Дугуйчин хөлөө урсдаг шатны булангийн платформ дээр байрлуулахад 2,2 м/сек хурдаар өгсүүр өөд түлхэх аж. 5 хүртэл тооны хүн нэгэн зэрэг өгсөх боломжтойн дээр ганц унадаг дугуйгаар хязгаарлагдахгүй, моторт дугуйтай хүүхэд, хүүхдийн тэрэгтэй ээжүүд зэрэг жижиг дугуйтай тээврийн хэрэгслүүдтэй зорчигчдыг ч зөөвөрлөх чадалтай.

Хэдий энэ урсдаг шат олон хотуудад байрших нь ашигтай боловч 1 метр нь л 2000-3000 долларын үнэтэй учир зэгсэн үнэтэйд тооцогдож байгаа юм.

Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 2 Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 7 Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 6 Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 5 Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 4 Дэлхийн анхны унадаг дугуйн урсдаг шатыг ажиллууллаа 3

Видео

 

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *