Алдартай бодибилдингийн тамирчин, пауэрлифтингийн аварга энэ бүсгүйн нөхөр нь ямар залуу байдаг бол?

0

Кузнецова – алдартай бодибилдер, пауэрлифтингийн спортын уралдаан тэмцээнүүдийн аварга. Энэ бүсгүйг харсан эрчүүдэд янз бүрийн л сэтгэгдэл төрдөг байх: хэн нэгэн айна, нөгөө нь харамсана. Гэхдээ л бүгд сонирхсон харц чулуудна, ийм эмэгтэйтэй амьдралаа холбовол яах бол гэсэн сониуч бодол төрнө. Таныг шууд л тайвшруулъя: Наталья нөхөрт гарсан, аз жаргалтай гэр бүл. Тэр зоригтой залуу хэн болохыг сонирхоцгооё.

Наталья Кузнецова – хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер төдийгүй мэргэжлийн бодибилдингийн тамирчин, армлифтингийн олон улсын хэмжээний спортын мастер, мөн гэр бүлтэй аз жаргалтай бүсгүй.

userapi.com

Аварга бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэхээр тэр болгон эр зориг гаргаж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Бүсгүйн бие бялдрын хөгжил олон залуучуудаас хол давна. Ийм эмэгтэйгтэй маш болгоомжтой наргих хэрэгтэй болно, магтаалыг үгсээ ч нарийн бодож сонговол зохино – уурлуулчихвал яана!

userapi.com
userapi.com

Натальягийн нөхөр – тамирчин, тиймээс бие бялдраараа ер дутахгүй.

eemuzh.ru

Владимир Кузнецов мөн бодибилдингээр хичээллэж байсан, гэхдээ гэргий шигээ спортын ертөнцөд өндөр амжилт гаргаж чадаагүй юм.

eemuzh.ru

Нөхөр нь Натальягийн дасгалжуулагч. Спортын зан араншин гэж юу болохыг сайн мэдэх тэрээр эхнэртээ бүхий л талаас нь тусалж дэмжихийг хичээдэг ажээ. Залуусын дaйчин зан чанар аз жаргалтай гэр бүлийг босгож, тэнцвэрт байдлыг хадгалахад огт саад болсонгүй.

eemuzh.ru

Владимир урьд нь чөлөөт бөхөөр мэргэжлийн хэмжээнд хичээллэдэг байж байгаад дараа нь “төмөр” өргөдөг болжээ. Залуу хосууд одоо цугтаа спорт зааланд хичээллээд зогсохгүй, Владимир эхнэртээ бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цугтаа дасгал сургуулилт хийж гэргийгээ дараагийн уралдаан тэмцээнд бэлддэг байна.

eemuzh.ru

Владимирийн гэр бүлд ам бүлийн тоогоо нэмэх төлөвлөгөө ойрын хугацаад байхгүй. Тамирчин бүсгүй стероид хэрэглэж байгаагаа ч нуулгүй хэлдэг, тиймээс хүүхэдтэй болох ажлыг түр хойшлуулаад байгаа юм.

userapi.com

Хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болох төлөвлөгөө бий. Гэхдээ нэлээдгүй хугацааны дараа гэж төлөвлөжээ. Харин одоохондоо Натальягийн амьдрал бэлтгэл сургуулилт, нөхөртэйгөө аялж зугаалах зэргээр үргэлжилж байна.

49
ГоёГоё
28
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
21
Ха ХаХа Ха
20
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
14
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Н. Шинэцэцэг

    Н. Шинэцэцэг

    2022/09/16 at 18:31

    Муухай юм бэ

  2. Kalinin Buyanjargal

    Kalinin Buyanjargal

    2022/09/16 at 18:35

    Ehnertei baihoo

  3. Цогтжаргал Цийлаа

    Цогтжаргал Цийлаа

    2022/09/16 at 18:38

    zavaan yum

  4. Darisvren BuynUlzii

    Darisvren BuynUlzii

    2022/09/16 at 19:30

    Муухай юм бн

  5. Namsrai Dembee

    Namsrai Dembee

    2022/09/16 at 22:37

    Дэндүү гаж хөгжүүлчихсэн бна ш дээ.!!

  6. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2022/09/16 at 22:46

    Нөхөргүй., хамтын амьдрагч эмэгтэйтэй гэж сонссон шүү 🤥🤣

  7. GD Tuya

    GD Tuya

    2022/09/17 at 01:32

    Муухай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *