Мэлхийн ордод төрсөн хүмүүс хамгийн онцгой болохыг илтгэх 14 шинж

13

6-р сарын 22-ноос 7-р сарын 22-ны хооронд нар дөрөв дэх ордыг буюу Мэлхийг дайрч өнгөрнө. Энэ орд дор төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, оньсого шиг ааштай, найдвартай бас хэзээд баярлаж цэнгэхэд бэлэн байна.

Мэлхийн ордын хүмүүстэй харилцахад яагаад тийм тааламжтай байдгийг илтгэх 14 шалтгааныг танилцуулж байна:

 

1. Хэрвээ та ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол тэдэнд найдаж болно

Найз нөхдөдөө үнэнч – Мэлхийн ордын онцгой шинж. Урт удаан эсвэл богино хугацааны төлөвлөгөө байх нь хамаагүй, тэд хэлсэндээ хүрнэ.

Тэгэхээр санаа зовох зүйлгүй: хэрвээ тэд кино цуг үзэхээр эсвэл ажлаа тараад бааранд суухаар амласан бол тэр амлалтаасаа хэзээ ч буцахгүй.

 

2. Мэлхий байнга оньсого мэт байна

Тэд ихэнхдээ муухай ааштай байдаг, гэхдээ бусдад халдаахгүй. Сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэл санаа тэдний хувьд маш чухал учраас үүнийгээ ч нуух хүсэлгүй.

Тэдний сэтгэл маш эмзэг, тиймээс тэд баярлаж гомдох нь амархан. Тэдний сэтгэлийг буруушаахгүй байвал зүгээр, тэгвэл харилцаанд элдэв асуудал үүсэхгүй.

 

3. Бие сэтгэлийн таашаал авах дуртай

Мэлхий – Сарны хүүхдүүд, тэдний сэтгэл санаа сэтгэл хөдлөлд өртөмтгий. Тэд амьдралаас баяр баясал авч чадна, амттай хоол, сайхан хүмүүстэй харилцах дуртай.

Үүнээс гадна мэлхийнхэн дур булаам, хэрвээ тэд таны биед байнга хүрээд байвал үүнд нь гайхах зүйлгүй.

 

4. Уран бүтээлч сэтгэлгээтэй

Тэднийг уран бүтээлч гэж хэлж болно. Тэд уран бүтээлд дуртай, өөрийнхөө уран бүтээлийг бусадтай хуваалцана, урлагийн талаар ихийг ярилцана.

Урлагаас таашаал аваад зогсохгүй бусдад ч урлагийн сайн сайхны мэдрүүлэхийг чармайдаг хүмүүс.

 

5. Тэд дэлхийн хязгаар хүртэл явахад ч бэлэн

Гэрийн тав тухад шигдэх дуртай ч гэсэн адал явдалд дуудвал тэд татгалзахгүй.

Уулын орой дээр шорлог хийх үү? Задгай талбайн наадамд очих уу? Эдгээр арга хэмжээнд тэд танд хань болно – шинэ мэдрэмжээс тэр хэзээ ч татгалзахгүй.

 

6. Мэлхий – ордуудаас хамгийн мөрөөдөмтгий нь

Тэдний хийсвэрлэн бодох чадвар маш өндөр хөгжсөн, энэ нь тэднийг жинхэнэ мөрөөдөгч болгодог. Тэд хайрлаж дурласан хүмүүсээ төгс болгон төсөөлнө. Жирийн амьдралыг үлгэрийн болгож чадах хүмүүс.

Ирээдүйг ч уран зөгнөлөөр баяжуулна. Энэ нь урт удаан харилцааг үргэлжлүүлэхэд нь тусалдаг байна.

 

7. Үл ойлголцлыг гарамгай зохицуулна

Тэд энх тайванч бодолтой хүмүүс. Хэрүүл уруулыг үзэн ядна, хүний сайн сайхныг л олж харахыг хичээдэг. Тиймээс аливаа нөхцөл байдлыг олон талаас нь харах бөгөөд үл ойлголцолд хүрэлгүйгээр асуудлыг шийднэ.

Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чөтгөрийн өмгөөлөгчийн дүрд ч тоглох чадалтай.

 

8. Аливаа ажлыг хайр, хүндэтгэлтэйгээр хийнэ

Сайхан сэтгэлтэй эдгээр хүмүүс ажлыг хайраар дүүрэн хийнэ. Тиймээс тэд маш халамжтай амрагууд байдаг.

Мэлхий ордын амрагууд – хайртай хүнээ дээд зэргээр хамгаална. Үүнд тэдний мэдрэмж тусалдаг.

 

9. Бусдын сэтгэл санааг ойлгодог чанар нь тэднийг үнэнч найз болгоно

Хэрвээ сэтгэлээ нээх хэрэг танд гарвал Мэлхийн ордын найз дээрээ очоорой. Тэд бусдыг сайн ойлгодог учраас таны ярьсныг дуустал нь тэвчээртэй сонсоно.

Өөрийгөө бусдын оронд тавьж илүү ойлгохыг хичээдэг хүмүүс. Тэдний ухаан, мэдрэмж нь бусдад зөв зөвлөгөөг өгөхөд тусалдаг байна. Хэрвээ та мэлхийн ордны найзтай бол түүнд бүрэн итгэж болно.

 

10. Тэд таныг дандаа сонсоно

Тэд маш анхааралтай сонсогчид байж чадна. Хэрвээ танд асуудал гарч зөв шийдвэрийн эрэлд яваа бол тэднийг зориорой.

 

11. Таныг алдаа гаргахаас хамгаална

Адал явдал, сээтгэнэх дуртай ч гэсэн нухацтай зүйл болбол тэд анхаарал болгоомжтой хандаж эхэлнэ. Тэдний үйл хөдлөл, шийдвэр нь ирээдүйд муу үр дагаварт хэзээ ч хүргэхгүй.

Хэрвээ зөвхөн мэлхий ордны найзын зөвлөгөө авсан бол “алдаа байж ээ” гэж та дараа нь хэзээ ч бодохгүй.

 

12. Та тэдэнд хэрэггүй ч гэсэн тантай сайхан харилцаа үүсгэнэ

Сэтгэл санааны харилцааг тэд дэмжих хүсэлтэй хүмүүс, хэрвээ хүчтэй, сэтгэлийн хаттай, авхаалжтай байх ёстой бол тэд тийм байж чадна. Найз нөхөд, ойр дотныхонтойгоо гүн гүнзгий бат бөх харилцаа тогтоохыг эрмэлзэх ажээ. Гэхдээ тэд бусдаас хамааралтай байхгүй бие даасан байдлаа авч үлдэнэ.

Тэд бие даасан, ганцаараа байхдаа төдийлөн уйдахгүй, гэхдээ найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрөөж чадна.

 

13. Хэрвээ тэр таныг өөртөө ойртуулсан бол таныг хэзээ ч орхихгүй

Тэд харилцаанд маш анхаарал болгоомжтой ханддаг. Тэдний итгэлийг хүлээхэд амаргүй, яагаад гэвэл тэд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг хамгаалдаг хүмүүс.

Хэрвээ Мэлхийн орд таныг өөртөө ойртуулсан бол түүн шиг итгэлтэй найз танд олдохгүй л болов уу. Үнэнч, найдвартай, хайрлаж халамжилдаг Мэлхийн ордныхон харилцаагаа үүрд дэмжиж явна.

 

14. Тэд дандаа таны талд зогсоно

Тэр ямар ч хүч гаргасан хамаагүй таны талд зогсоход бэлэн. Эх хүний мэдрэмж нь дээд зэргээр хөгжсөн тул ойр дотныхоо хүмүүсийг зүрх сэтгэлээрээ хамгаална.

Өөрийг нь гомдоож болох бол найз нөхөд, ойр дотныхныг нь гомдоовол ч харин эвгүй авир гаргаж мэдэх хүмүүс.

706
БахархмаарБахархмаар
206
ХөөрхөнХөөрхөн
88
ГоёГоё
54
ГайхмаарГайхмаар
44
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
19
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Zaya Zayakh

    Zaya Zayakh

    2018/01/04 at 11:36

    Цолмон Цомо

  2. Zaya Zayakh

    Zaya Zayakh

    2018/01/04 at 11:36

    Цолмон Цомо

  3. Zaya Zayakh

    Zaya Zayakh

    2018/01/04 at 11:36

    Цолмон Цомо

  4. Tsetseg Maa

    Tsetseg Maa

    2018/01/04 at 12:05

    2018-01-01 нээс тэтгэвэр &% нэмнэ гэсэн яагаад чимээгүй болов.ахмадууд 1 нээс нэмэгдсэн дүнгээр тэтгэвэрээ авах уу?Энэ талаар мэдээлэл өгнөүү

  5. Tsetseg Maa

    Tsetseg Maa

    2018/01/04 at 12:05

    2018-01-01 нээс тэтгэвэр &% нэмнэ гэсэн яагаад чимээгүй болов.ахмадууд 1 нээс нэмэгдсэн дүнгээр тэтгэвэрээ авах уу?Энэ талаар мэдээлэл өгнөүү

  6. Tsetseg Maa

    Tsetseg Maa

    2018/01/04 at 12:05

    2018-01-01 нээс тэтгэвэр &% нэмнэ гэсэн яагаад чимээгүй болов.ахмадууд 1 нээс нэмэгдсэн дүнгээр тэтгэвэрээ авах уу?Энэ талаар мэдээлэл өгнөүү

  7. Tsendmaa Nergui

    Tsendmaa Nergui

    2018/01/04 at 12:29

    AdiUska Kh

  8. Tsendmaa Nergui

    Tsendmaa Nergui

    2018/01/04 at 12:29

    AdiUska Kh

  9. Tsendmaa Nergui

    Tsendmaa Nergui

    2018/01/04 at 12:29

    AdiUska Kh

  10. Undrakh Lkhamsuren

    Undrakh Lkhamsuren

    2018/01/04 at 22:56

    Үнэн шүү

  11. Undrakh Lkhamsuren

    Undrakh Lkhamsuren

    2018/01/04 at 22:56

    Үнэн шүү

  12. Undrakh Lkhamsuren

    Undrakh Lkhamsuren

    2018/01/04 at 22:56

    Үнэн шүү

  13. Undrakh Lkhamsuren

    Undrakh Lkhamsuren

    2018/01/04 at 22:56

    Үнэн шүү

  14. NG Enji

    NG Enji

    2018/01/05 at 09:05

    Koganeno No Kaeru

  15. Амина Пэлжээ

    Амина Пэлжээ

    2018/01/05 at 17:12

    Буянаа Цолмон

  16. ДӨКӨ .Д.Д

    2022/04/18 at 12:14

    Надад нэг мэлхий ордтой найз байдаг юм . Тэр найзаа орхихгүй ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *