Тослог арьстай хүмүүс өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаар 8 зөвлөгөө

2

Уян зөөлөн үстэй өвлийн сайхан хувцас, гутлаараа гайхуулж болдог энэ улиралд олон хүн дуртай байдаг. Гэхдээ өвлийн улиралд дутагдалтай талууд ч зөндөө байдагтай маргах хүн үгүй биз ээ. Энэ хуурай хүйтэн улиралд бидний арьс, үс ихээхэн хуурайшдаг. Хуурай арьсыг арчлахад амар боловч харин тослог арьсны хувьд хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй юм. Ингээд тослог арьсыг өвлийн цагт хэрхэн хуурайшихаас сэргийлэх талаар зарим нэг зөвлөгөөг танилцуулъя.

1. Чийгшүүлэх крем

Хуурай улирлын үед бүх л арьс хуурайших ба чийгшүүлэх хэрэгтэй болдог. Хэрвээ та тосорхог арьстай бол усан суурьтай чийгшүүлэх крем хэрэглэх нь зөв ба ингэснээр арьсныхаа тослог шинжийг нэмэгдүүлэлгүйгээр чийгшүүлэх боломжтой.

 

2. Вазелин бүү хэрэглэ

Өвөл дөхөөд ирэхээр бид вазелин арьсандаа их түрхдэг бөгөөд та тослог арьстай бол ингэж болохгүй юм. Учир нь вазелин түрхсэнээр та арьсандаа нэмэлт давхарга үүсгэж байгаа ба энэ нь арьсны тослог чанарыг улам нэмэгдүүлэх билээ.

 

3. Эфирийн тос хэрэглэ

Тослог арьстай олон хүмүүс аливаа тосноос зай барьдаг боловч эфирийн тос нь энэ хуурай улиралд ихээхэн тустай зүйл билээ. Ваннтай усандаа энэхүү тосноос хэдхэн дусал дусаан хэрэглэхэд таны арьс удаан хугацааны турш чийглэг байх болно.

 

4. Үргэлж бүлээн ус хэрэглэ

Халуун ус нь таны арьсны бүх л натурал тосыг хөөдөг тул аль болох бүлээн ус хэрэглэж байхыг зөвөлдөг.

 

5. Ус их уу

Бас нэгэн энгийн боловч хэрэгтэй зөвөлөгөө юм. Ус их ууснаар таны арьс зохих хэмжээгээр чийг авах ба ус төдийгүй, элдэв цай, жимсний шүүс зэргийг хэрэглэж биеэсээ хороо гадагшлуулж байгаарай.

 

6. Гэртээ байхдаа маск тавьж байх

Гэртээ байхдаа үе үе маск тавьж байх нь зөв бөгөөд маск нь арьс чийгшүүлэхэд ихээхэн тустай зүйл билээ. Маскандаа аль болох сүү, зөгийн бал, тараг ихээр оруулах нь таны арьсыг зөөлөн, чийгтэй болгоно.

 

7. Нарнаас хамгаалах тосыг мартаж болохгүй

Өвлийн цагт нар шарахгүй байх нь та нарны хортой туяанаас хамгаалагдсан гэсэн үг биш юм. Үргэлж нарнаас хамгаалах, чийгшүүлэх үйлчилгээтэй тос хэрэглэж байх хэрэгтэй.

 

8. Цэвэрлэж, чийгшүүлэхээ мартаж болохгүй

Цэвэрлэгээ болон  чийгшүүлэлт – цаг агаараас үл хамаарах гоо сайхны арчилгааны хамгийн чухал хэсэг.  Хэрвээ та тослог арьстай бол өөрийн арьсны онцлогт тохирох цэвэрлэгээний бодис буюу усан суурьтай бодис сонгож авна.

5
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *