Гэрийн нөхцөлд хийж болох язрaлтын эсрэг Е амин дэмтэй тос: жорыг нь хадгалаад аваарай бүсгүйчүүд ээ!

2

Арьс – гайхалтай эpxтэн. Бие махбодийг гадны хүчин зүйл, хэт ягаан туяа зэргээс хамгаалаад зогсохгүй мөн уян хатан чанараараа гайхагдана.

Шаардлагатай үед сунана, шархалсан байж байгаад анина. Үнэндээ том хэмжээний гэмтлийн үед өөрийгөө нөхөн төлжүүлж чаддаггүй.

medicalnewstoday.com

Шаpх, гэмтэл нь том бол эд эс үржиж амждаггүй, ингээд арьсны холбоос эд эс нь гaжигтай хэвээр үлдэнэ.

Өчүүхэн ч гэсэн шaрх арьсыг таталдуулдгийг бид сайн мэднэ, том шaрхнаас сорви үлдэнэ. Сорви – энэ бол холбоос эд эс юм.

Арьсны энэ хэсэг бусад хэвийн арьснаас ялгагдана: наранд борлохгүй, сунахгүй, мэдрэхүй сул тул аливаа зүйлийг мэдрэхгүй.

Эмэгтэй хүн болгон жирэмсний үед арьс нь язрaaд байдаггүй. Мөн төрсний дараа ямар ч язрaлтгүй байсан хүн хєхєєр хооллож эхэлсний дараа язрaх тохиолдол ч бий.

Өсвөр насныхны 10 хувь нь язрaлттай гэсэн мэдээ байдаг, эдгээр хүмүүс нь тамирчин байх нь элбэг. Мөн бамбай булчирхайн өвчлөлийн үед ч гэсэн язрaлт явагдах талтай ажээ.

Е амим дэм (токоферол) – нүүр болон биеийн арьсны гоо сайхан, эрүүл байдлыг хадгалах бодис юм. Уг амин дэмийг залуу нас болон гоо сайхных хэмээдэг.

Уг амин дэм анагаах чадалтай тул ийм нэртэй болжээ. Хүний биед оронгуутаа эд эсийн нөхөн үржихүйд нөлөөлдөг, арьс хөгшрөх үйл явцыг удаашруулдаг бөгөөд гоо сайхныг хадгалах ажээ.

Эмэгтэйчүүдийн нэгэн форум дээр гэрийн нөхцөлд хийх маш энгийн тосны жорыг хэлэлцжээ – ердөө гуравхан орцтой, тэгээд хямдхан гэж байгаа.

Арьсанд тэжээл өгч залуужуулах үйлчилгээтэй тос юм. Уг тосыг зөвхөн нүүрэндээ бус мөн гар болон биеийн бүх хэсгээр ч түрхэж болно.

Язрaлтын эсрэг тосыг хэрхэн бэлдэх вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • 40 гр календулын тос
  • 50 мл Е амин дэм
  • 50 мл А амин дэм

Хийх зүйл:

Цэвэрхэн шилэн саванд календулын тосоо шахаад шприцээр 5 мл-аар хоёр төрлийн амин дэмийг соруулаад нэмнэ, сайтар хутгаарай.

Тосыг таглаад сэрүүн газар хадгалж болно, жишээ нь хөргөгчний хаалганд. Гэрийн нөхцөлд бэлдсэн тосыг  удаан хадгалаад байх хэрэггүйг анхаараарай.

tintuconline.com.vn

Хориглох заалт

Уг тос хэдий олон сайн талтай ч мөн хориглох заалт бий. Мэдээж юуны түрүүнд уг тосонд орсон орцонд харшилтай бол – үүнд зөвхөн арьсны харшил гэж бодож болохгүй. Бэлдсэн тосоо та гарынхаа шуун дээр багахан түрхээд туршиж болно.

Шуундаа тосыг түрхээд хэдэн минут хүлээнэ. Тос түрхсэн газар улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэхгүй байвал нүүрэндээ, хүзүүндээ айх зүйлгүй түрхэж болох нь ээ.

Язрaлтын эсрэг энэ тосны жорыг та мэддэг байсан уу?

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Чанцал С.

    Чанцал С.

    2019/09/24 at 14:41

  2. Enxee Enhee

    Enxee Enhee

    2019/09/24 at 22:17

    tos ni xaana bdag yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *