Өөрийнхөө хийсэн нүдний тосны тусламжтайгаар би 5 насаар залуу харагдаж чаддаг болсон. Жорыг нь та бүхэнд танилцуулж байна

2

Энгийн бөгөөд үр дүнтэй

Цаг хугацаа хэнийг ч хайрлахгүй: арьс өнгөө алдана, унжиж үрчлээ сууна. Энэ үед өндөр үнэтэй ямар ч бүтээгдэхүүн тус болохгүй.

Эд эсийн үйл явц удаашраад ирэхээр үрчлээ сууж эхэлдэг, арьсны уян хатан чанар алдагдах тул байнга чийгшүүлэх шаардлагатай болно. Өнгө зүсээ алдахын зэрэгцээ улам л хуурайших ажээ.

Таны арьсны залуу төрхийг сэргээх жирийн нэгэн уламжлалт, ардын тос байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

Тус тосны жор – харшил хөдөлгөхгүй. Гэхдээ баталгаатай байлгахын тулд нүүрэндээ түрхэхээсээ өмнө шууныхаа дотор талд туршилтаар багаханыг түрхэж үзээрэй. Тосыг унтахаасаа нэг цагийн өмнө түрхвэл илүү үр дүнд хүрнэ.

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 капсул тосон Е амин дэм
  • 2 дусал гоньдны эфирийн тос
  • 1 халбага кокосын тос

Бүх орцуудыг дунд зэргийн саванд хийж сайтар хутгана. Хөргөгчинд хадгалах заалттай.

Е амин дэм – хүчтэй антиоксидант тул арьсны эд эсийг чөлөөт радикалаас хамгаалж үрчлээг багасгана.

Кокосын тос – антиоксидантаар баялаг тул мөн л чөлөөт радикалтай тэмцэнэ. Арьсыг гүн чийгшүүлж үрчлээг эрс багасгана.

Гоньдны тос нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул арьсыг бактери болон үрэвслээс хамгаална.

Та үрчлээний эсрэг ямар тос хэрэглэдэг вэ?

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sj Dolgor

    Sj Dolgor

    2019/09/24 at 15:50

    Gondni tos haaguur bdag yum be

  2. Oonoo Oyunaa

    Oonoo Oyunaa

    2019/09/25 at 22:36

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *