18 цагаас хойш юм ид, тэгээд тур! Өөрийгөө хүчээр хорьж, өлсөж байхын оронд зүгээр л эдгээр хүнсийг идэхэд болно

3

Орой 6 цагаас хойш юм идэж болох уу? Бүх л турах гэж хичээх хүмүүсийн хувьд энэ нь их чухал асуулт бөгөөд үүнд нэгдсэн нэг хариулт үгүй юм. Зарим нэг нь болно гэх бол өөр хэсэг нь үүнийг эрс хориглоно. Харин хоол судлаачид энэ маргаанд цэг тавих хариулт өгсөн байна: орой 6 цагаас хойш юм идэж болох төдийгүй бүр идэхийг зөвлөж байна.

© DepositPhotos

Хэрвээ та өглөө 7 цагт өглөөний цайгаа уудаг бол орой хоол идэх нь заавал хийх ёстой зүйл. Хоол хоорондын зай 10 цагаас их бол бие организм хоол тэжээл хурааж эхэлдэг байна. Ийм нөхцөлд та жин нэмж эхэлнэ. Бие организм хэвийн ажиллаж байхын тулд оройн хоолыг унтахаас 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Шөнө ч гэсэн идэж болох боловч юу дайралдсаныгаа ид гэсэн үг биш ээ.

Жин нэмэхгүйн тулд шөнө орой идэж болох хүнсийг одоо та бүхэнд танилцуулъя.

Шөнө оройн цагаар идэж болох 7 хүнс

1. Хоормог

Энэ бол шөнө орой идэж болох хамгийн сайн хүнс юм. Хоормог нь их хэмжээний кальци агуулах ба түүний 18% нь цэвэр уураг байна. Энэ нь биед амархан шингэдэг, ходоодонд нөлөөлөх нөлөө багатай, сайн тэжээл өгнө. Хоормогийг жимс болон зөгийн балтай хольж хэрэглэж болно.

© DepositPhotos

 

2. Мах

Шилдэг оройн хоол бол уургаар баялаг хүнсийг хэлнэ. Маханд дуртай хүмүүст махтай оройн хоол нь хамгийн сайн хоол болдог. Гэхдээ мах нь тос багатай байх нь чухал юм шүү. Хамгийн сайн тохирох мах нь чанасан тахианы цээж мах билээ. Харин шарсан махыг өдрийн хоолонд хэрэглэх нь илүү тохиромжтой юм. Махтай цуг шинэхэн юм уу жигнэсэн ногоо хэрэглээрэй.

© DepositPhotos

 

3. Загас

Биеийн хэлбэртээ санаа тавьдаг хүмүүсийн хувьд загас нь хамгийн сайн тохирох оройн хоол болдог. Загас нь фосфороор, уургаар баялаг бөгөөд биед амархан шингэж ходоодонд хүнд нөлөөлөх нь үгүй. Жигнэсэн загас нь сайн оройн хоолноос гадна таны эрүүл мэндийг удаан хугацааны турш хадгалах нэг нөхцөл болдог. Загастай цуг бүх төрлийн ногоо идэж болох юм.

© DepositPhotos

 

4. Өндөг

Энгийн шарсан өндөг, ногоотой хийсэн омлет, чанасан өндөг зэрэг нь өндгөөр хийж болох олон хоолны нэг хэсэг нь юм. Эдгээр нь бүгд оройн сайн хоол болох билээ. Өндөг уургаар баялаг, тэжээл ихтэй учир өглөө болтол таныг цатгалан байлгаж чадна.

© DepositPhotos

 

5. Салат

Бага хэмжээний калори агуулах салат нь оройн хоолны бас нэг сайн хувилбар юм. Гэхдээ салат нь зөөхий болон майонезгүй байх ёстой. Тэдгээрийг оливийн тос болон цуугаар орлуулж болно.

© DepositPhotos

 

6. Гоймон

Бага хэмжээний хатуу сортын гоймонг оройн хоолонд хэрэглэж болдог. Гэхдээ ямар нэг өөх тостой сүмсгүй хэрэглэх нь зөв юм. Тиймэрхүү сүмсийг цуу болон бусад төстэй зүйлээр орлуулбал илүүдэл калори авна гэж айх аюулгүй билээ.

© DepositPhotos

 

7. Жимс

Бас нэг сайн хувилбар бол жимс. Гэхдээ зөв жимс сонгох хэрэгтэй ба эдгээр нь цитрусын төрлийн жимс болон алим байх болно. Харин гадил, усан үзэмнээс татгалзаарай. Жимсний салат хийж тосгүй тараг йогурт дээрээс нь нэмж болно. Бас оройн хоолондоо жигнэсэн алим, зөгийн балтай идээрэй.

© DepositPhotos

Шөнө оройд багахан хэмжээгээр идэх хүнс нь танд хэрэгтэй зүйл юм. Хамгийн гол нь хэт их калори агуулдаггүй хөнгөн байх нь чухал. Шөнөөр идэх нүүрс ус нь хэнд ч хэрэггүй зүйл бөгөөд гэдэс харвин нэмэхэд л нөлөөтэй эд байдаг юм. Хэрэв та хөнгөн зөөлөн юм идсэний дараа дахиад идмээр санагдах юм бол эртнээс ийм тохиолдолд хэрэглэдэг шүдээ угаах гэдэг аргыг хэрэглэж байгаарай. Бие организм нь үүнийг өнөөдөр дахиж хоол идэхгүй гэсэн дохио гэж ойлгон өлсөх мэдрэхүй алга болно.

Та шөнө оройн цагаар юу иддэг вэ? Магадгүй танд ийм үед идэх сонирхолтой жор байгаа юм биш биз? Байгаа бол коммент дээр бичээрэй.

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naranzul Lhagwa

    Naranzul Lhagwa

    2019/09/22 at 22:00

    Uugii Uugii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *