Таныг витамин C амин дэмийн дутагдалд орж буйг илтгэх 6 шинж тэмдэг. Хүмүүс эдгээрийг тоолгүй өнгөрснөөс болж хожим нь эрүүл мэндээрээ хохирч үлддэг!

2

Витамин C амин дэм бол хүний биед хамгийн их хэрэгтэй, чухал шим тэжээлүүдийн нэг билээ. Энэ супер шим тэжээл биеийн олон функцын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Тухайлбал цусны эргэлтийг зөв ажиллахад туслах болон биеийн бүх хэсгүүд дэх эдийн гэмтлийг нөхөн сэргээх ач тустай. Дунджаар насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 90 мг, эмэгтэй хүн 75 мг витамин C амин дэм хэрэглэх ёстой гэж үздэг байна. Тамхи татдаг болон согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн хувьд, энэ амин дэмийн дутагдалд орох эрсдэл илүү өндөр байдаг.

Витамин C амин дэмийн дутагдалд орох үед илрэх шинж тэмдгүүд:

1. Ааш зан өөрчлөгдөх

Витамин C амин дэм ааш занг сэргээж, депресстэй тэмцэхэд тусалдаг болохыг баталсан байна. Харин энэ шим тэжээл биед дутагдахад, хүний ааш зан хувирч өөрчлөгддөг.

 

2. Шалтгаангүйгээр жин хасах

Энэ тохиолдолд тийм ч тааламжтай мэдрэмж төрдөггүй. Энэ нь бие хэрэгцээтэй шим тэжээлээ алдаж буйтай холбоотой байдаг. Энэ шинж тэмдэг илэрч байгаа нь биед хангалттай хэмжээний шим тэжээл байхгүй байгааг илтгэнэ.

 

3. Булчин өвдөх

Витамин C амин дэм үе мөч болон булчинг амраах, сэргээх үйлчилгээтэй. Хэрэв уг шим тэжээлийн хэмжээ багасах юм бол хэвийн бус өвдөлтийг та мэдрэх болно. Өөрөөр хэлбэл таны биед витамин C амин дэм маш бага хэмжээтэй байна гэсэн үг юм.

 

4. Шүд болон буйл үрэвсэх

Өөр нэгэн илрэх түгээмэл шинж тэмдэг бол буйл болон шүдний асуудал байдаг. Витамин C амин дэм шүдийг цагаан бас эрүүл байхад тусалдаг. Харин энэ витамин биед дутагдахад буйлны үрэвсэл болно. Үр дүнд нь цус алдах, өвдөх болон шүд хүртэл өвчилдөг байна.

 

5. Халдвар авах

Хэрэв та хангалттай хэмжээний витамин C хэрэглэхгүй бол дархлааны систем муудна. Ингэснээр өвчин тусах нь амархан болох бөгөөд халдвар таны биед төвөггүй орж ирэх юм. Үр дүнд нь таны үс, арьс болон хумс хуурайшиж, хэврэг болно.

 

6. Хөхрөх

Витамин C нь арьсны болон цусны судасны гэнэтийн цохилтыг тэсвэрлэх чадварыг алдагдуулдаг коллаген болон бусад нэгдлүүдийн нийлэгжилтийг хариуцдаг бөгөөд энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болоход арьс хөхөрдөг байна.

 

Витамин C амин дэмийн эх сурвалжууд

Уг шим тэжээлийн хэд хэдэн эх сурвалжууд байдаг бөгөөд өдөр тутмын хоол хүнсэндээ дараах хүнсийг хэрэглээрэй: брокколи, жигнэсэн төмс болон улаан лооль, жүрж, бэрсүүт жүрж, гүзээлзгэнэ, тарвас, киви, улаан болон ногоон чинжүү. Ихэвчлэн байгалийн гаралтай, эрүүл хүнсэнд агуулагдана.

Одоо витамин C амин дэмийн дутагдалд орсноор биед илрэх шинж тэмдгүүдийг мэдэж авлаа. Ойр ойрхон дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, эмчид хандахад буруудахгүйг анхаарна уу.

Өдөр тутмын амьдралдаа витамин C амин дэмийг тогтмол хэрэглээрэй гэж зөвлөе.

14
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Odontungalag Odnoo

    Odontungalag Odnoo

    2019/10/15 at 00:30

    М. Мэндсайхан

  2. О. Алиса

    О. Алиса

    2019/10/15 at 18:51

    Baagii Badamaa Badamaa Baagii hahah hrj bnu ymnd tsohioqn bnnn

  3. С. Мөнхнаран

    С. Мөнхнаран

    2019/10/15 at 20:39

    Ma Ya

  4. Ariuka Mob

    Ariuka Mob

    2019/10/15 at 22:37

    Ари Уна vitamin c uuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *