Заавал фитнест явж хөлсөө гаргалгүйгээр өв тэгш гэдэстэй болоход туслах 7 ил.лэг хийх техник. Өөрөө өөртөө ил.лэг хийгээд гэдсээрээ тураарай!

3

Хэрэв таны бүсэлхий хэдэн сантиметрээр нэмэгдэж байгааг анзаарвал, та гарцаагүй өөртөө итгэх итгэлээ алдана гэдгээ мэдэх болно. Гэхдээ энэ нь зөвхөн гоо сайханд нөлөөлөхгүй – хэвлийн өөхлөлт зүрхний өвчин, хоёрдугаар түвшний чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бий болгоно. Тийм учраас та шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй. Аз болоход орноосоо ч босох дургүй хүмүүст тохирох илүүдэл жингээсээ салах арга зам гэж бий.

Бид та бүхэнд таны хэвлий хэсгийн өөхөндөө баяртай гэж хэлэхэд туслах 7 үр дүнтэй ил.лэг хийх техникийг хүргэхээр бэлтгэлээ.

7. Хэвлийн цyсны эргэлтийг єдєєх

  • Хоёр гараа хооронд үрж, гарынхаа хуруунууд болон алгыг халаана.
  • Таны гар хангалттай хaлахад, цагийн зүүний дагуу болон эсрэг чиглэлд хvйснийхээ ойролцоох хэсгийг үрнэ.
  • Энэ ил.лэгийг 2-3 минут хийнэ.
© shutterstock.com © shutterstock.com

 

6. Гэдэс хийгээр дүүрэхийг зогсоох

  • Хvйсний нvхнээс дээш 4 хуруу газар байрлах цэгийг олно.
  • Энэ цэг дээр 2-3 минут цагийн зүүний дагуу болон эсрэг чиглэлд ил.лэг хийнэ.
© shutterstock.com © shutterstock.com

 

5. Бэлхүүсээ гоолиг болгох

  • Хоёр гарынхаа алгыг өөд өөдөөс нь харуулж, хэвлий дээрээ байрлуулна.
  • Хоёр гараараа гэдсээ шахаж урагш нь болгоно.
  • 3-5 удаа хийнэ.
  • Хоёр гараараа гэдсээ барьж гэдсээ сэгсэрнэ.
  • 10-15 секунд хийнэ.

 

4. Өөхөлсөн хэсгийг чимxэх

  • Хоёр гараараа хэвлийн өөхөлсөн хэсгийг нэгэн зэрэг чимхэнэ.
  • Үргэлжлүүлэн хэсэг газрыг чимxсэн чигээрээ гэдэс болон гэдэсний доод хэсгийг бүхэлд нь чимxэнэ.
  • Энэ ил.лэгийг 2-3 минут хийнэ.
© shutterstock.com

 

3. Тyнгалгийн сувагт ил.лэг хийх

  • Гарынхаа хуруунуудыг хэвлийнхээ хоёр хажуу талд байрлуулж, хэвлийнээс зүрх хүртэлх зайны дунд болон дээд хэсэгт удаанаар ил.лэг хийж эхэлнэ.
  • 5-10 удаа давтаж хийнэ.
  • Гараа ташааныхаа хоёр талд байрлуулж, гарынхаа хуруунуудаар суга хүртэлх арьсаа сунгана.
  • Ташааны ясны арьсаа сунгасны дараа, гараа дээшлүүлж давтаж хийнэ.
  • Биеийнхээ хоёр талд 5-7 удаа хийнэ.
© shutterstock.com © shutterstock.com

 

2. Хятад маягийн ил.лэг хийх

  • Нэг гараа хүйсэн дээрээ тавина.
  • Тэгш хэмээр дарах ба ингэхдээ 2 хуруугаа ашиглан, хvйснийхээ нvхийг тойрог хэлбэрээр үрнэ. Аажмаар тойргийн хэмжээг томруулж, хvйснийхээ эргэн тойрны хэсгийг үрнэ.
  • Энэ ил.лэгийг 2 минут хийнэ.
© shutterstock.com © shutterstock.com

 

1. Цэгүүд дээр дарах

  • Та хvйсний нvхнээс 1, 2 болон 3 хурууны зайд байрлах “Ren 6”, “Ren 4” болон “Ren 3” цэгүүдийг олох хэрэгтэй.
  • “Ki 16” цэгүүд нь хvйсний нvхний ойролцоо байрладаг ба 1.27 см зайтай байна.

Хоёр хуруугаа цэг дээр тавьж, тухайн хэсэгт зөөлөн ил.лэг хийнэ. Дараа нь дарж, хэдэн минут байна. Цэг болгон дээр энэ үйлдлийг давтаж хийнэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

Бонус: Хэрхэн богино хугацаанд хавтгай гэдэстэй болох вэ?

  • Ил.лэг хийхэд хамгийн тохиромжтой байрлал бол, та ор эсвэл шалан дээр нуруугаараа дээш харан хэвтэх юм. Мөн та толины өмнө зогсож ил.лэг хийж болно.
  • Юм идсэнийхээ дараа ил.лэг хийж болохгүй.
  • Илүү үр дүнд хүрэхийн тулд өдөрт хэвлийндээ 2 удаа ил.лэг хийнэ – өглөөний цай болон орондоо орохын өмнө.
  • Үр нөлөөг сайжруулах үүднээс бэрсүүт жүрж болон хушны эфирийн тосны хольцыг ил.лэг хийхдээ хэрэглээрэй.
© Stocktrek Images / Getty Images © Stocktrek Images / Getty Images

Анхааруулга: Хэрэв таны хэвлий орчмоор өвдөлт мэдрэгдэх эсвэл хөлний цyс бvлэгнэх зовиур илрэх, зүрх өвдөх, бөөр доголдох, ясны сийрэгжилт, өндөр цусны даралт, эндометриоз эсвэл vрэвслийн гаралтай халдварын үед иллэг хийхийг хориглоно.

Та эдгээр ил.лэг хийх техникүүдийн алийг нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэх вэ? Эсвэл магадгүй та хэвлийн өөхнөөс салахад туслах өөр арга мэддэг юм биш биз? Тийм бол бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

20
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuvshinjargal Arigbokh

    Tuvshinjargal Arigbokh

    2019/10/13 at 00:42

    Ynzin bnlee heregjuulsen

  2. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/10/13 at 15:15

    Ariunaa Boldbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *