Нэгэн эмэгтэй найз залуугаа 8 жил үерхсэн мөртлөө гэрлэх санал тавьсангүй гэж шүүхэд өгчээ

0

Замби улсад амьдардаг нэгэн эмэгтэй 8 жил үерхсэн найз залуугийнхаа эсрэг шүүхэд гомдол мэдүүлснийхээ дараа хэвлэлийн гол сэдэв болоод байна. Шалтгаан нь юу вэ гэж үү? Тэр найз залуугаа удаан хугацаанд хамт байсан мөртлөө одоог хүртэл гэрлэх санал тавихгүй байна гэж дургүйцжээ.

Замби улсын Ндолагийн оршин суугч 26 настай Gertrude Ngoma найз залуугаа гэрлэх санал тавихыг хангалттай удаан хүлээсэн бөгөөд ийнхүү тэсгэл алдарч, улмаар энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Түүний найз залуу 28 настай бөгөөд Herbert Salaliki гэдэг юм байна.

Шүүх танхимд гомдол мэдүүлсэн эмэгтэй найз залуугаа хангалттай удаан тэвчиж хүлээсэн бөгөөд ирээдүйн төлөвлөгөөг нь мэдэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Мөн тэр найз залуугаа өөрт нь үнэнч биш гэж сэрддэг талаараа хэлж, өөр эмэгтэйтэй мессежээр харилцаж байхыг нь олж мэдсэн тухайгаа ч ам нээсэн байна.

“Тэр гэр бүл болох тал дээр ач холбогдол өгч байгаагүй. Тиймээс би яагаад гэдэг асуултын хариулт болон түүнийг ирээдүйд юу төлөвлөж байгааг нь мэдэх эрхтэй гэж бодож байна.”

Хосууд тус тусынхаа гэрт амьдардаг боловч, дундаа албан ёсны нэг хүүхэдтэй гэнэ.

Найз охин болох Gertrude хэлэхдээ, “Herbert өөрсдийнхөө харилцаанд ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Тэр ч бүү хэл, эцэг эхэд маань бэлэг авч өгөх гэж хүртэл бөөн асуудал болж байсан удаатай.”

Замби улсын уламжлалаас үзэхэд эрчүүд нь “Лобола” буюу охиныг нь сүйт бүсгүйгээ болгон авч байгаадаа талархсан сэтгэлээ илэрхийлж, мөн ирээдүйн эхнэрийг нь өдийг хүртэл харж хандаж байсанд баярлаж байгаагийн илрэл болгон, эмэгтэйн аав ээжид “талархлын мөнгө” өгдөг ажээ.

Нөгөөтэйгүүр Herbert энэ асуудал дээр өөрийгөө өмөөрсөн бөгөөд удаан хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл Gertrude-д гэрлэх санал тавихгүй байгаа нь түүний санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаатай холбоотой гэдгээ хэлсэн байна. Одоогоор түүнд хурим хийх хэмжээний хангалттай мөнгө байхгүй гэнэ. Тэрнээс гадна Herbert найз охин нь өөрт нь тийм ч их анхаарал халамж тавьдаггүйг мөн хэлжээ.

Эцэст нь шүүх танхимаас хосуудыг энэ хувийн чанартай асуудлаа шүүх танхимаас гадуур, өөрсдөө учраа ол гэсэн шийдвэрийг гаргасан байна.

16
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/12/20 at 04:03

    Тийм ш дээ. 8 жил ашигласан байна. Өөрийнхөө төлөө тэмцсэн сайн бүсгүй.

  2. Цээгий Очирбат

    Цээгий Очирбат

    2020/12/20 at 17:27

    Яг үнэн 8жил хүнии амьдрал үрээд ашиглаад хэн бэ

  3. Yogo Yogo

    Yogo Yogo

    2020/12/20 at 20:23

    8 jil urt hugatsa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *