Өвлийн улиралд хуурай арьсыг гэрийн нөхцөлд арчлах маш энгийн арга

0

Хуурай арьс – маш олон хүмүүст тулгардаг асуудал. Арьс хуурайших нь шингэний дутагдалтай холбоотой. Мөн зарим нэг эмийн гаж нөлөөнөөс болж арьс хуурайшдаг байна.

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг эмчлэх энгийн аргууд байх ажээ.

Зөгийн бал

Нэг эсвэл хоёр хоолны халбага цэвэр зөгийн бал бэлдэнэ. Хуурай арьсандаа түрхээд 15-20 минут болгосны дараа бүлээн усаар угаана. Үүнээс гадна зөгийн бал болон оливын тосыг хольж маск бэлдэж болно. Маскыг биендээ түрхээд 10 минут болгосны дараа усанд орж цэвэрлэнэ.

 

Зуун наст

Таны хийх ёстой зүйл гэвэл – зуун настын гелиэр иллэг хийх. Хэдэн долоо хоногийн турш хэрэглэхэд хуурай арьсыг мартах болно.

 

Кокосын тос

¼ хоолны халбага бүлээсгэсэн кокосын тосыг хуурай арьсандаа зөөлөн иллэг хийх байдлаар түрхэнэ. Бүлээн тос нь арьсанд хурдан шингэдэг, та унтахаасаа өмнө тосыг түрхээрэй. Дараа нь бүлээн усанд орж цэвэрлэнэ. Үр дүн нь гайхалтай богино хугацаанд мэдрэгдэнэ.

 

Тараг

Нэгдүгээрт, нүүрээ зөөлөн үйлчилгээтэй савангаар угаана. Дараа нь таргаа нүүрэндээ түрхэж 20 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Энэ арчилгаа долоо хоногт 2-3 удаа хийхэд нааштай өөрчлөлт мэдрэгдэнэ.

3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Осоржин Будмаа

    Осоржин Будмаа

    2017/12/20 at 09:43

    Б Б. Гэгээнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *