Оросын алдарт Ракета бугуйн цагны үйлдвэр [60 фото]

0

Оросын алдарт Ракета бугуйн цагны үйлдвэр [60 фото]

Анх ЗХУ-ын үед буюу 1962 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхлээд өнөөгийн ОХУ-д бас үйлдвэрлэгдсээр байгаа Paкeтa бугуйн цагны үйлдвэр болон тус брэндийн цагнууд, түүнтэй холбоотой бусад фото зургуудыг үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Оросын хамгийн эртний үйлдвэр болох 300 орчим жилийн настай Петродворцовый часовой завод хэмээх үйлдвэрт хийгддэг Paкeтa цаг нь Улаан арми, Зөвлөлтийн тэнгисийн цэргийн флот, Умард туйлын судалгаа шинжилгээний багийнхан болон иргэдэд зориулагдан хийгдэж байсан юм. Тус брэндийн үүслийн хувьд 1961 оны 4-р сарын 12-нд хүн төрөлхтөний түүхэн дэх анхны сансрын нислэгийг хийсэн нисгэгч Юрий Гагарины хүндэтгэлд зориулан Ракета хэмээн нэрлэсэн цаг үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Жил бүр дэлхий дээрх хамгийн удаан эдэлгээтэй, бат бөх, найдвартай, баталгаатай ажиллагаа бүхий цагнуудын нэг гэж тооцогддог Ракета брэндийн 4.5 сая бугуйн цаг үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гарт хүрдэг ажээ. Ракета брэндийн одоогийн загваруудаас дурдвал бугуйн, халаасны, туйлын аялагчдын, шумбагчдын, тэнгисийн цэргийнхний, цэрэг армийнхны, нисэх хүчнийхний гэсэн загваруудыг хэлж болох юм. 2009 оноос тус брэндийн цагны үйлдвэрт Швейцарийн өндөр зэрэглэлийн гурван цагчин үйлдвэрлэлийг орчин үеийн стандартад тохируулахад туслахаар ажиллах болсон ба тэд урьд нь Rolex, Breguet, Hautlence-д ажиллаж байжээ. 2010 оны 6-р сард тус үйлдвэр супер модель Наталья Водянова шинэ загварын цагны загварыг гаргах санал гаргасан талаар мэдэгдсэн бөгөөд Raketa by Vodianova хэмээх энэ цаг нь 1974 оны хуучны Ракетагийн загвар дээр суурилсан байх аж. Энэ шинэ загварын борлуулалтаас олсон ашгийн тодорхой хувь нь Водяновагийн хүүхдэд чиглэсэн буяны үйл ажиллагаа явуулдаг Naked Heart Foundation санд орох юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. one_step

    2010/12/02 at 02:02

    gants 2 gaigui tsag haragdaj bna shu ymar unetei bdin bol doo

  2. Зочин

    2010/12/02 at 07:21

    4000-13500 RUB hoorond bndaa

  3. doogii0118

    2010/12/02 at 08:38

    dajgui tsagnuud bna

  4. gamez

    2010/12/02 at 09:04

    thas cool man!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. jerry-man

    2010/12/02 at 09:08

    Nice

  6. jaVaC

    2010/12/02 at 09:55

    niCe tsaguud bna

  7. Donjman

    2010/12/02 at 13:19

    goy tsagnuud bna

  8. turuu_designer

    2010/12/02 at 14:18

    goy goy tsag bnaa

  9. temuujin751

    2010/12/02 at 14:20

    neg iimerhuu tsagnuud avch zuunee

  10. sanji

    2010/12/02 at 15:18

    goy tsagnud bna

  11. 34nt

    2010/12/02 at 20:33

    HURGAN TSAGNUD BESHD

    [ Зассан: 34nt , өдөр 2010/12/2 20:40 ]

  12. Convirella

    2010/12/02 at 23:08

    [b]ene goy yum[/b]

  13. gamez

    2010/12/03 at 09:01

    did i comment already?

  14. moochii

    2010/12/03 at 11:14

    goe goe tsag bna shuu

  15. chimkas

    2010/12/04 at 23:06

    [size=large]oshoo goy tansag emegtei tsagnuudiih ni zuragnaas tavihgui gammagiin emegtei tsagnuud ch bas tas shuu[/size]

  16. Battsend

    2010/12/07 at 22:07

    unetei bhdaa

  17. FX_Satan

    2011/02/26 at 01:47

    oo nice tsagnuud bnshd :-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *