Улс орон болгон өөрийн гэсэн өв соёл, уламжлал, соёл урлагийн баялаг сан хөмрөгтэй бөгөөд энэ болгоноороо гаднын жуулчдын анхаарлыг татдаг. Испани ч мөн адил. Зочломтгой хэмээгдэх энэ улс гадаадын жуулчдыг зөвхөн коррида, багт наадам зэрэг зугаа цэнгэлээр татаад зогсохгүй өөр олон зүйлээрээ татна. Испанид ирээд та өөрөө ойлгоно доо. Газар зүйн хичээл дээр зааж байснаас илүү сонирхол татахуйц улс. Өөр ийм улсыг та хаанаас ч олохгүй. Энд ямар их сонирхолтой зүйл байдгийг та өөрөө хар л даа.
Кастели буюу “хүн цамхаг”
Castellers – нэг дор хэд хэдэн баг өрсөлддөг эрч хүч, овсгоо самбаа шаардсан тэмцээн. Нэг багийн хүмүүс бие бие дээрээ дээш гаран өвөрмөц байгууламж босгох ёстой. Хамгийн зоригтой, хамгийн самбаатай нь л 9 давхар байшингийн өндөртэй адил хэмжээнд хүргэж чаддаг.
Аварга том талсттай агуй Альмерт бий
Зарим газраа хоёр метр хүртэл урттай талст байдаг. Уг агуй өөрөө хэмжээгээрээ томд орохгүй – уртаашаа 8 метр, өндөр нь 2 метр.
Рио-Тинто гол – хөлөө дүрээгүй нь дээр шүү
Уг голын этгээд хачин өнгө нь ойр орчимд агуулагдах ашигт малтмалтай холбоотой юм. Хөрсөнд байгаа төмөр болон өөр бусад хүнд металлын улмаас гол ийн улаан, шар өнгөтэй болжээ.
“Транга” үндэсний баг, Арагон
Сан-Франциско гудамж нь “Мөөгний гудамж” гэдгээрээ илүү алдартай, Аликант хотын төв
Испанийн өмнөд хэсэгт Пасхаг ингэж тэмдэглэн өнгөрүүлдэг
Майорка арал дээр байдаг агуйн дотор бүтэц
Аварга том боржин чулууны доор үргэлжлэх амьдрал (Сетениль-де-лас-Бодегас, Кадис)
Цаг агаарын ааш, Мадрид
2021 онд Испанийн зарим нэг хэсгүүдэд цас дундаж хэмжээнээс илүү орж дээд амжилт тогтоожээ. Энэ нь оршин суугчдын хувьд гэнэтийн бэлэг болсон юм. Гэрээсээ гараад л бөөн цас, тэд өмнө нь ийм зүйлтэй тулгарч байсангүй.
Льянер дахь сүм скейтпарк болон өөрчлөгджээ
Мадридын ногоон хүрээлэн, гэхдээ тэр болгон зугаалж болохгүй нь харамсалтай
Дөрөөгөө жийгээд xутгаа ирлээд байж дээ
Овьедо дахь нэгэн ресторан xутгаа ингэж ирлэдэг ажээ.
Зуух? Хажууханд идэвхтэй галт уул байхад зуухаар яах юм бэ?
Испаничууд зөвхөн амттай хоол хийж идэх дуртай улс биш бололтой. Энэ улсаар аялахдаа та үүнийг сайн ойлгох болно. Жирийн кафегаас нутгийн ард иргэд нь уйдсан тул хүмүүс “Эль-Диабло” (орчуулбал “Чөтгөр” гэдэг утгатай) ресторан нээхээр шийджээ. Канар, Лансорете арлууд дээр байрлах идэвхтэй галт уулын орой дээр байрладаг ресторан. Галт уулын халуун лав дээр шарсан махыг халуунаар нь амтархан зооглож болно.
Испанийн супермаркетууд таны утсыг цэнэглэхээ ч мартахгүй
Севилье дэх трамвайнууд түргэн цэнэглэдэг батерейтай, тийм учраас зам дагуу агаарт ямар ч утас байдаггүй ажээ
Дараагийн буудал хүрэх хүртэл цэнэгээ авахын тулд ердөө 15-хан секунд л хангалттай.
Лансароте, Канарын арлууд дээрх галт уулын кратерт суулгасан усан үзмийн суулгацууд
Испани л болсон хойно багт наадамгүй байна гэж үгүй – энэ бол Испани шүү дээ
Дараагийн гэрэл зураг заавал манай нийтлэлд багтах ёстой юм. Хүн зүгээр ч нэг хичээл зүтгэл гаргаагүй гэж үү? Үнэндээ …