Цагаан өнгийн пүүз, кетийг угаалгын машинд угааж болох уу? Шаргалтаж өнгөө алдсан цагаан гутлыг хэрхэн цасан цагаан болгох вэ?

0

“Цагаан улыг яаж шинэ юм шиг цасан цагаан болгох вэ?” – гэж би танил гуталчнаасаа асуусан юм. Шинэ гутал худалдаж авахдаа их л сайн эргэцүүлж бодож байх ёстой цаг иржээ. Гутлаа удаан хугацаанд сайхнаар нь (дөнгөж дэлгүүрээс худалдаж авсан гутал шиг л) өмсмөөр санагдана.

Гутлын улыг цасан цагаан хэвээр нь байлгах лайфхакуудаас танд танилцуулахаар бэлдлээ. Шалгарсан аргууд гэдгийг хэлэх нь зүйтэй!

Цагаан улыг юугаар цэвэрлэх вэ?

Цагаан гутлыг ер нь угаалгын машинаар угааж болох уу? Тийм ээ, гэхдээ тэр болгон бүгдийг нь биш. Үнэндээ синтетик материалаар хийсэн спорт гутлыг айх зүйлгүй угааж болох юм. Угаахаас өмнө гутлыг урьдчилан бэлдвэл зохино. Улыг тоос шорооноос нь цэвэрлэнэ, уланд шигдэж орсон чулуу, элсний ширхгийг асгаж цэвэрлэнэ. Үдээс зэрэг элдэв гоёл чимэглэлийг салгаж авна. Шаардлагатай бол улавчийг шинээр сольсон нь дээр, угаах бол хэрэггүй: улавч угаасны дараа хэлбэрээ алддаг юм.

© Depositphotos

Гутлыг угаалгын машинд угаахаас өмнө тусгай торон уут эсвэл нимгэн даавуун уутанд хийвэл зохино. Одоо угаалгадаа орцгооё: угаалгын машины хуурай нунтаг хийх хэсэгт 6 халбага цайруулагч хийгээрэй. Угаалгыг илүү үр дүнтэй болгохын тулд гутлыг бүхэлд нь цайруулагчтай бодист хагас цаг дэвтээсэн байх хэрэгтэй. 0,5 литр буцалсан усанд ойролцоогоор 2-3 халбага цайруулагч хийж бэлдэнэ.

Уусмал хөрөнгүүт бохирдол ихтэй хэсгийг сойзоор үрж угаа. Угаалгын машины усны хэм 40 орчим, сэгсрэх эргэлт 800 орчим байхаар тохируулна. Гутлыг тусгай зориулалтын торон уут эсвэл нимгэн даавуун уутанд хийх ёстойг дахин анхааруулъя.

© Depositphotos

Угаалгын машинаар цагаан гутлыг угаах зааварчилгааг ойлгосон гэж үзээд дараагийн арга буюу гутлын цагаан улыг цасан цагаан болгох гар цэвэрлэгээний аргыг танилцуулъя.

Хамгийн энгийн арга – шүдний оо. Одоо бүгд л мэддэг болсон арга болов уу. Гэхдээ нэг чухал зүйлийг анхаараарай: өнгийн биш зөвхөн цагаан оо хэрэглэнэ. Гутлаа гэмтээхгүйн тулд элдэв талсттай оо хэрэглэхээс татгалзаарай.

© Depositphotos

Шүдний оог сойзон дээрээ түрхэж бохирдолтой хэсгийг зүлгэнэ. Ооны илүүдлийг цаасаар арчаад авахад л хангалттай.

Энгийн бөгөөд хор хөнөөлгүй хоёр дахь арга – сод. Устай хольж өтгөн каш шиг зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг пүүзнийхээ цагаан уланд түрхээд 15 минут хүлээнэ, одоо урсгал усанд угаахад л болно.

© Depositphotos

Эмэгтэй хүн болгонд мицелляр ус байдаг даа. Гоо сайхны энэ бүтээгдэхүүн зөвхөн нүүрний будаг арилгаад зогсохгүй мөн гутлын улны толбыг ч үр дүнтэй арилгадаг. Хөвөнд бага зэргийн мицелляр ус шингээгээд улны бохирдлыг цэвэрлэж арчаарай.

Устөрөгчийн хэт исэл ч гэсэн пүүз, даавуун гутлын шаргал өнгийг сэргээхэд тустай. Саванд бүлээн ус хийж хит исэл нэмэн гутлаа хийгээрэй. Хагас цаг орчим дэвтээсний дараа зөөлөн үстэй сойзоор урсгал усанд угаана.

© Depositphotos

Гутлын цагаан уланд хар толбо тогтсон бол цагаан баллуур тус болно. Улны бохирдлыг баллуурдаад үзэхэд л хангалттай. Хамгийн гол нь цагаан өнгийн баллуур байх ёстой юм шүү. Эс бөгөөс уланд өөр өнгийн толбо үлдэх аюултай.

Та цагаан ултай гутал өмсөх дуртай юу? Та яаж шинэ чигээр нь арчилж чадаж байна вэ?

6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *