Боловсролтой, соёлтой хүмүүсийн хэзээ ч бусдаас асуудаггүй 5 асуулт. Бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд ямар асуулт тавихаас зайлсхийх ёстой вэ?

0

Биднийг эвгүй байдалд оруулсан эсвэл сэтгэл гонсойлгосон асуулт сонсох тохиолдол байнга л гарч байдаг. Уур хүргэж бухимдуулах асуултууд ч цөөнгүй.

GIPHY

Бусадтай эв зүйтэй яриа өрнүүлэх нь амьдралын ямар ч нөхцөлд хэрэг болох чадвар юм, ажил дээр ч мөн адил. Эелдэг хүмүүс ч гэсэн заримдаа далд утга агуулгатай асуулт тавих нь бий, ийм асуултанд хариулах амаргүй, яагаад ч юм нуугдмаар санагдана. Хэн нэгэнтэй зөв, удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол ямар асуулт тавихаас зайлсхийх ёстой вэ?

 

Таныг эвгүй байдалд оруулах 5 буруу асуулт

1. Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

GIPHY

Бидний ихэнх нь бусад хүмүүсийн хүлээлтэд нийцүүлэх гэж хичээдэг бөгөөд нөгөө хүнээ хариултаараа алмайруулахыг тэр болгон хүсэхгүй. Тэгээд ч бидний цалинг сонирхож байгаа хүний хувьд хэдий хэр хэмжээний цалин түүний хувьд хэвийн болохыг таашгүй. Энэ мэт байдлаар үл ойлголцол гарч ирдэг.

 

2. Хэзээ нөхөрт гарах гэж байна?

GIPHY

Удаан үргэлжилж байгаа харилцаа байлаа ч гэсэн энэ мэт асуултаас таныг аврахгүй. Өөрийн хувийн амьдралаа тэр болгон хүмүүстэй хуваалцдаггүй, тэр дундаа сайн таньж мэдэхгүй хүнтэй бол юу ярих вэ? Энэ төрлийн асуултанд эелдгээр зайлсхийх нэг арга бол “Бид одоохондоо яарахгүй гэж шийдсэн, цугтаа нэг хэсэг амьдарна даа” гэсэн хариулт тохирно. Гэхдээ сониуч зандаа хөтлөгдсөн “хэрэгт дуртай” хүмүүс амар салахгүй л дээ.

 

 

3. Яагаад хүүхэдтэй болохгүй байна?

GIPHY

Гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа ч гэсэн бүдүүлэг хүмүүс танаас салахгүй. Хуримын тухай асуугаад дараа нь хүүхдийн тухай асуулт үргэлжилнэ. Энэ тохиолдолд өөрийгөө бэлэн бус байгаа гэж хариулах ч хэрэг алга, эсвэл энэ цаг хугацааг өөрсдөдөө зориулах, дэлхийгээр аялах гэж байгаа хэмээн ятгах хэрэг ч байхгүй.

 

4. Ямар үнэтэй вэ?

GIPHY

Худалдан авалт, ялангуяа үнэ ханшийн тухай асуудал бол бас нэгэн таагүй сэдэв. Аливаа эд зүйлийн үнэ асууж байгаа хүн таныг угтаа эвгүй байдалд оруулах гэж хийсэн зүйл биш л дээ. Гэхдээ худалдан авалтын хэмжээгээр санхүүгийн боломжийг судлах нэг арга хэмээн үздэг талтай.

 

5. Энэ үүрдийнх үү?

GIPHY

Иймэрхүү асуулт ихэвчлэн шивээс, пирсинг зэрэгтэй холбоотой байдаг. Нэг ёсондоо таны гаргасан шийдвэрийг сайшаахгүй байна. Иймэрхүү асуултанд хэн ч хариулахыг хүсэхгүй нь лав.

Та эвгүй асуултанд баригдаж хүнд хэцүү байдалд орж байсан уу? Та иймэрхүү асуултанд ер нь юу гэж хариулдаг вэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/06/26 at 21:31

    Иймэрхүү асуулт асуулт асуудаг хүмүүс байдаг. Та соёлгүй байна гэж хэлэлтэй нь биш хэцүүшд

  2. Tegshbayr Ganbat

    Tegshbayr Ganbat

    2020/06/26 at 22:05

    jiehqhopphhxxbigieibbgojphewj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *