Олон хүний өмнө ямар ч айдас, сандралгүйгээр үг хэлж сурах энгийн арга

1

Толины өмнө зогсоод сонсогч нарт хүргэх санаагаа давтан давтан хэлэхээ больж үз.

Олон хүмүүсийн өмнө айдасгүйгээр үг хэлэх маш олон аргыг интернетэд байрлуулжээ. Хэн нэгэн толины өмнө бэлтгэл хий гэж, гэхдээ бүр дотоожтойгоо шүү. Харамсалтай нь эдгээр зөвлөгөө дунд үр дүнтэй арга тун бага, зарим нь бүр сөрөг үр дагаварт хүргэхээр харагдана. Маш энгийн гэхдээ өндөр үр дүнтэй арга байгааг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ.

Өөртөө анхаарал бүү хандуул

Юуны түрүүнд ганцхан та айдастай биш гэдгийг ухаарах хэрэгтэй, танаас гадна цаана чинь арав, зуу тэр ч бүү хэл мянган хүн айдас тээж яваа – үг хэлэхээсээ айж байгаа бус доромжлуулах вий гэдгээсээ айдаг. Хүмүүс таны тухай юу гэж бодох бол гэсэн айдас тээдэг.

Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг нь өөрийгөө танилцуулж байгаа хэрэг биш гэдгийг та ухаарах ёстой.

Илтгэл амжилттай болох эсэхэд хүмүүс таны тухай юу гэж бодох нь хамаагүй. Таны шүд шар уу эсвэл цагаан байна уу, таны цамц индүүдлэгтэй байна уу, өөртөө хэр итгэлтэй, ухаантай байгаатай холбоогүй. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад хэр хүртээмжтэй хүргэж чадсан бэ гэдэг нь л чухал.

Сонсогч нар таны илтгэлийн гол үзэл санааг ойлгосон байх ёстой. Нөхцөл байдлыг хяналтандаа байлгах шилдэг арга – жирийн ярилцлагаас илүүтэй өргөн сэтгэ. Үүний тулд та өөрийнхөө санаан дээр анхаарлаа хандуулахаас бус үг дээр ажиллахгүй. Үг дээр анхаарал хандуулах тусам илүү их сандрах магадлал нэмэгдэнэ.

Илтгэл дууссаны дараа хүмүүс таныг үнэнч шударга, ааштай бас өөртөө итгэлтэй байсныг ярилцах болно. Хэрвээ тэдэнд өөрийнхөө санааг хүргэж чадаагүй бол таны зорилго биелэгдээгүй гэж үзнэ.

 

Ямар харагдаж байгаа бол гэж бүү бод

Толины өмнө бэлтгэл хийх хэрэггүй, өөрийнхөө бичлэгийг ч хийх шаардлага байхгүй. Бид үйл явдал, бие хөдлөл дээрээ хэтэрхий их анхаарал хандуулдгаас хойш илүүц ажил болно.

Өөр дээрээ бус бусдад хүргэх санаан дээрээ анхаарлаа хандуулж чадвал таны илтгэл амжилттай болоход нөлөөлнө. Санаагаа илэрхийлэхдээ зүгээр нэг илтгэгч бус харин мэргэжил, мэдлэг түгээгч болж хувирна.

Таны үзэл бодол бол илгээмж, таны сонсогч – хүлээн авагчид.

Анхны илтгэлээс амжилт олно гэж байхгүй, цаг хугацааны эрхэнд та туршлага сууна. Өөрийнхөө үзэл санааг зөв тодорхойлж бусдад хүргэхэд суралцах ёстой. Таныг чадна гэдэгт итгэлтэй байна.

32
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *