Гадил жимс ашиг тустай ч гэсэн аюултай тал бас бий

2

Халуун орноос гаралтай гадил жимс бидний хамгийн дуртай жимснүүдийн нэг болоод урт хугацаа өнгөрч байгаа билээ.

Чихэрлэг зөөлөн сортын гадилыг дангаар нь эсвэл кааш, жимсний салат, зайрмаг, кекс, төрөл бүрийн амттанд хийж хэрэглэж болно. Гадил жимс хоолыг зөөлөн, маш сайхан амттай болгодог давуу талтай.

Гадил жимсний ашиг тус

Гадил нь В, А, Е, РР, С бүлгийн амин дэмүүд болон бичил элементийн комплексоор баялаг байдаг. Үүнд цайр, зэс, кали, магни, кальци, төмөр зэрэг элементүүд орно. Энэхүү шидэт жимс сэтгэл санааг сэргээж, элэг болон бөөрний үйл ажиллагааг дэмждэг. Гадил нь төмрийн агууламж өндөртэй тул төмөр дутагдлын цус багадалттай хүмүүст идэхийг зөвлөдөг.

Энэ жимс нь хоол боловсруулалттай холбоотой маш олон асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг: гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, өтгөн хаталтыг эмчлэх, цээж хорсолтыг намдаах зэрэг. Мөн сэтгэл гутрал, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаатай хүмүүст гадил жимсийг тогтмол идэхийг зөвлөдөг. Энэ жимс нь аз жаргалын даавар буюу серотонины ялгаралтанд нөлөөлдөг. Хэдий гадил маш олон эерэг чанаруудтай ч гэлээ хүний биед гэмтэл учруулж ч болно.

Гадил жимс юугаараа аюултай вэ?

Хамгийн эхэнд гадил нь зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн аюултай. Учир нь гадил шингэнийг шингээж биеэс их хэмжээний шингэнийг гадагшлуулдаг. Гадил жимсийг их хэмжээгээр идвэл цус өтгөрөхөд хүргэж болох ба үр дүнд нь цусанд бүлэгнэл үүснэ. Ялангуяа зүрхний титэм судасны өвчтэй болон хураагуур судасны бүлэнт үрэвсэлтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цус харваж байсан эсвэл зүрхний шигдээс болж байсан бол гадилын оронд алим, лийр идсэн нь хамаагүй дээр гэдгийг сануулъя.

Бага насны хүүхдэд гадил жимс нь аюул багатай амттанд тооцогддог. 3 хүртэлх насны хүүхдийн хоол боловсруулах систем ийм ер бусын хүнсийг хүлээж авахдаа муу байдаг. Бага насны хүүхэд гадил идсэнээр суулгаж, гэдэс нь базалж, гэдэс нь дүүрч болно. Үүнээс ч бага насны хүүхэд гадилнаас хордох аюултай.

Гадил жимсэнд их хэмжээний кали агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Хэрэв их хэмжээгээр хэрэглэвэл амин дэмийн илүүдэлд хүргэнэ. Том хүнд хүүхдийг бодвол шинж тэмдэг харьцангуй бага илэрдэг. Хүүхэд калийн илүүдлийн улмаас шарлаж эсвэл цус задралын цус багадалттай болж болох юм.

Мөн гадилын өндөр гликемик индексийн тухай мартаж болохгүй. Чихрийн шижинтэй мөн илүүдэл жингийн улмаас хоолны дэглэм барьж байгаа бол гадилын хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Харин биеийн хүчний дасгал хийхийн өмнө биеэ энергиэр цэнэглэхийг хүсэж байгаа эрчүүд гадил идэх нь хамгийн зөв сонголт байх болно!

52
БахархмаарБахархмаар
28
ГайхмаарГайхмаар
20
БурууБуруу
20
ХөөрхөнХөөрхөн
18
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Manfred Eder

    Manfred Eder

    2017/05/23 at 19:30

    ?

  2. Uugantsetseg Gankhuyag

    Uugantsetseg Gankhuyag

    2017/05/23 at 23:37

    Tamir Ganbold

  3. Tushig Tma

  4. Dahij avku Tushig Tma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *